Тэдний үйлдэл нь хэн болохыг нь тодорхойлно

Тэдний үйлдэл нь хэн болохыг нь тодорхойлно


Жефф Безос гэх энэ халзан эрхэм бол энэ жилийн манлайлагчдыг манлайлсан хүчирхэг эрхэм. Та бүхэн түүнийг Amazon компаниар нь сайн мэдэх байх. Безос бол ирээдүйг урьдчилан харахдаа тун гарамгай нэгэн, түүний ажиллаж буй салбар, хөрөнгө оруулсан компаниуд гээд бүгд л ирээдүйг илүү сайхан болгохын төлөө юм. Тиймээс ч энэ эрхэм нөлөө бүхий 50 манлайлагчдын жагсаалтыг тэргүүлсэн биз. Энэ талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлэлж байсан. Харин энэ удаа бид Безосын манлайлагч болохыг батлан харуулсан нэгэн түүхийг өгүүлэх гэж байна.

Вашингтон Пост сонины сэтгүүлч Jason Rezaian тагнуул хийсэн гэх үл батлагдсан хэргээр Ираны шоронд 18 сар суусны эцэст энэ оны 1 сард суллагдсан байна. Суллагдсан даруйдаа сэтгүүлч залуу Швейцарь улсын нисэх онгоцоор Германд байрлах АНУ цэргийн бааз дээр ирсэн аж. Төд удалгүй  Washington Post-н эзэн Жефф Безос өөрийн сэтгүүлчийг гэр рүү аваачихаар нисэн иржээ. “Дайн дажинтай бүс рүү сэтгүүлчээ илгээх нь Постын биелүүлэх ёстой даалгавруудын зайлшгүй нэг хэсэг. Jason болон түүний эхнэр Yegi нарт тохиолдсон уг явдал бол шударга бус, хэлсдүүлсэн хэрэг боллоо. Түүнийг очиж авах боломжтой байна гэдэг бол миний хувьд үнэхээр сайн хэрэг. Би очсон даруйдаа бааз дээр тэр хоёртой хоолонд орсон. Дараагаар Jason өнгөрсөн хугацаанд үзэж харсан, туулсан зүйлсээ надад ярьж өгсөн. Харин маргааш өдөр нь би түүнээс хаашаа явмаар байна? Хүссэн газарт чинь хүргэж өгье? гэж асуусан. Хариуд нь тэр Флоридад байрлах арал дээр очвол ямар үү хэмээн хариулсан юм даа. Би ч зөвшөөрч тэднийг хүссэн газарт нь хүргэж өгсөн. Тэр хоёр гэрлээд жил орчим л болсон байсан. Энэ бүхэн тэдний хувьд яг л хоёр дахь бал сар байсан биз.” хэмээн Безос Jason-ы талаар өгүүлсэн юм.

bez04_a

Зүүн гар талаас сэтгүүлч Jason, WP-г эзэмшигч Безос нар хувийн онгоцон дотор 1 сарын 22-ны өдөр АНУ уруу нисэхийн өмнө

Компанийнхаа сэтгүүлчийг өөрийн биеэр очиж авсан талаараа Безос ингэж хэлжээ: “Би энэ бүхнийг Жайсоны төлөө хийсэн. Хийсэн шалтгаан нь тун энгийн. Бид хэзээ ч хэн нэгнээсээ татгалзахгүй гэдгийг хүн болгон ойлгож аваасай, тэгвэл би маш их баярлах байна.”

2 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.