Миллениалсыг ойлгохын тулд компаниуд их хэмжээний мөнгө төлж байна

Миллениалсыг ойлгохын тулд компаниуд их хэмжээний мөнгө төлж байна


Шинэ мянганы залуусаас болж томоохон компани дотор хүртэл үл ойлголцол, эмх замбараагүй явдал үүсэд буй аж. Тиймээс томоохон компаниуд тэднийг ойлгохын тулд мэргэжилтнүүдэд их хэмжээний мөнгийг гар татахгүй төлж байна. WSJ-н мэдээлэлж байгаагаар ажиллах хүчний дийлэнх хэсгийг 1980- аас 90-ээд оны хооронд төрсөн залуус бүрдүүлж байгаа аж. Улмаар компанийн удирдах буюу дээд шатны удирдлагууд эдгээр залуусын талаар аль болох ихийг мэдэхийн тулд “миллениалс мэргэжилтэн” гэх хүмүүст хандах болжээ.

Хэдэн жилийн өмнө гэхэд л “интер-үеийн зөвлөгөө” гэх бизнес огт цэцэглээгүй байсан бол одоо огцом хурдаар томорч байна. Coca-Cola, Goldman Sachs, Oracle тэргүүтэй томоохон компаниуд энэ чиглэлд мэргэшсэн мэргэжлийн зөвлөхүүдийг цагийн 20,000 долларын үнэ хөлсөөр авч ажиллуулах болсон байна. Эдгээр мэргэжилтнүүд дээд удирдлагад залуу үе буюу шинэ мянганыхантай хэрхэн харьцах, тэднийг яаж ажилд нь дуртай байлгах, идэвхжүүлэх зэрэг олон зүйлсийг зааж сургах аж. Source Global Research компанийн мэдээлснээр өнгөрсөн онд гэхэд л АНУ-н компаниуд уг асуудалд 60-70 сая долларыг зарцуулсан байна.

Залуус ба тэдний итгэл, зорилго, хүлээлт болон шинэ мянганы залуусын юу хүсэж буй талаарх компанийн ойлголт хоёр хоорондоо огт нийлж өгөхгүй байгаа юм. Би өөрийгөө үүнийг зохицуулах орчуулагч мэтээр төсөөлөх болсон.”  хэмээн 41 настай шинэ мянганы мэргэжилтэн Lindsey Pollak журналд ярьжээ.

2 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.