Сансар огторгуйгүйгээр бид амьдарч чадахгүй

Сансар огторгуйгүйгээр бид амьдарч чадахгүй


88 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу 2016 оны Оскарын шагналын богино хэмжээний анимейшн төрөлд нэр дэвшсэн “We can’t live without cosmos” киног уншигч та бүхэнд хүргэж байна. Энэхүү анимейшн нь ОХУ-н найруулагч, зураач Констатин Бронзитын бүтээл бөгөөд тэрээр өмнө нь “Бие засах газрын түүх – Хайрын түүх” бүтээлээрээ 2009 онд мөн нэр дэвшиж байсан байна.

 

Энэ удаагийн бүтээлдээ тэрээр сансарт даалгавар биелүүлэхээр бэлтгэл хийж буй 1203, 1204 гэх хоёр найзын тухай өгүүлжээ. Тэд бага байхаасаа л хамт байж, нэг мөрөөдөл, нэг зорилготойгоор өсөж том болсон байна. Улмаар цаг нь болоход 1203-г ганцааранг нь даалгаварт илгээж, 1204-г нөөц нисгэгчээр үлдээв. Эхний оролдлого бүтэлгүйтэж сайн найзууд үүрд хагацах нь тэр. Бронзитын хэлж байгаачлан тус бүтээл нь ямар нэг сансрын хөтөлбөрийн талаар бус харин нөхөрлөлийн талаар аж. Ганцаардал буюу хүмүүс хоорондын үл харагдах тэрхүү нарийн, бат холбооны талаар юм. Төгсгөл хэсэг нь их ойлгомжгүй байдлаар дууссан тул би дахин хэдэн удаа үзсэн. Гэсэн ч нэг л сайн ойлгож өгсөнгүй. Та бүхэн уг анимейшныг үзээд төрсөн сэтгэгдлээ доор байрлах сайтын сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Bayandalai

    Togsgoliin hesgg n oilghdoo moroodldoo bielj bgaagin jisheeg haruullaa gj bodloo. Uitgar gunigaasaa bolood gantsaardmal nzigaa bodn tosoolj tosoollooroo nztaigaa ahin uulzj bn gj oilgoloo. Ter huyg n tailgdhgu bga uchr n nohriigoo aldsn setgel ymar ih hetsuu bgaag haruulj bgan boluu
    Uneheer goy goy niitleluud oruuldg shuu.
    Ulam ih gaihaltai medeellg medlgg zaluchuuddaa tugeegeerei. Bayrlalaa. 🙂

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.