Шинэ мянганы залуус ямар апп, сайт ашиглаж, хаана ажиллахыг хүсдэг вэ

Шинэ мянганы залуус ямар апп, сайт ашиглаж, хаана ажиллахыг хүсдэг вэ


Нийгмийн болон ажиллах хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлэх болсон шинэ мянганы залуусыг тэр тусмаа тэдний сонирхол, үзэл бодол, хандлага зэргийг ойлгох нь одоо үед нэн чухал болоод байгаа билээ. Шинэ мянганы залуусын талаарх нарийн мэдээлэлтэй хүн өөрийн бизнес, үйл ажиллагааг маш оновчтой явуулах, тэднийг хэрхэн яаж манлайлах, яаж тэдэнтэй харилцах гээд олон зүйлийг өөрийн болгох боломжтой.

Дэлхийн томоохон компаниуд болох PWC, Deloitte зэрэг байгууллагууд үүнд маш нухацтай анхаарах болж, олон төрлийн судалгааг энэ чиглэлд хийх болсон байна. Яагаад гэвэл энтрепренершипын эрин үе, давалгаа хүчтэй явагдаж залуус энэ чиглэлд хүчээ сорих сонирхолтой болсон. Шинэ мянганы залуус гэдэг бол  1980-2000 оны хооронд төрсөн хүмүүсийг хэлж байгаа юм. Насны ангиллыг эрдэмтэн судлаач бүр өөр өөрөөр тогтоож байгаа хэдий ч ерөнхийдөө дээрх оны хооронд гэж ойлгож болно. Тус үе бол дээд технологи, хүчтэй харилцаа холбооны үед төрж өсөн, хүмүүжсэн хүмүүс.

Өөрөөр тэднийг Y үеийнхэн хэмээн нэрлэх нь ч бий. Эдгээр залуучуудад нийтлэг хэд хэдэн зүйл бий. Тэд хэзээ ч нэг газраа хоёроос дээш ажиллах бодолгүй байдаг. Тэд хамтран ажилладаг хүмүүстээ анхаарал хандуулж, халамж тавих нь тун ховор. Нэг зүйлийг удаан хийх бус харин янз бүрийн зүйл оролдож үзэх сонирхолтой. Мөнгө бол тэднийг өдөөгч гол зүйл яагаад ч биш. Учир нь Y үеийнхэнд юу хийж, бүтээж буй нь маш чухал.

АНУ-н судалгааны компаниуд миллениалуудаас янз бүрийн судалгааг жил бүр авдаг байна. Ингээд та бүхэнд голлох 6 жагсаалтыг толилуулж байна. Тус жагсаалт нь зөвхөн АНУ-н Y-үүдэд хамаарна.

#1. Y-үүдийн топ 5 бренд:

  1. Nike
  2. Apple
  3. Samsung
  4. Sony
  5. Walmart

#2. Y-үүдийн ажиллахыг хүсдэг топ 10 компани:  

  1. Google
  2. Amazon
  3. Netflix
  4. YouTube
  5. Microsoft
  6. Samsung
  7. Nike
  8. Disneyland / Disney World
  9. Johnson & Johnson
  10. Apple

#3. Y-үүдийн өдөр тутам ханддаг 5 сайт:  

  1. YouTube
  2. Spotify
  3. BuzzFeed
  4. Elite Daily
  5. Amazon

#4. Y-үүдийн тогтмол ашигладаг 5 апп:

  1. Yik Yak
  2. Venmo
  3. InstaSize
  4. BuzzFeed
  5. Tinder

#5. Y-үүдийн шүтээн 5 тамирчин:

  1. LeBron James
  2. Stephen Curry
  3. Michael Jordan
  4. Serena Williams
  5. Peyton Manning

#6. Y-үүдийн топ одууд:

  1. Taylor Swift
  2. Jennifer Lawrence
  3. Robert Downey Jr.
  4. Beyoncé
  5. Emma Watson

Хэрвээ манай залуучуудаас яг дээрх шиг судалгааг авсан бол ямар үр дүн гарах байсан бол оо. Хэрэглэдэг апп, ханддаг сайтууд л өөр гарахаас биш бусад нь бараг л ижил үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.

3 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.