Дэлхийн дулаарал хяналтаас гарч байгааг харуулсан GIF

Дэлхийн дулаарал хяналтаас гарч байгааг харуулсан GIF


Дулааны хэм сар сараар, жилээс жилд нэмэгдсээр байгаа өнөө цагт түүний учруулах аюул гамшиг, хүн төрөлхтөнд хэрхэн занал хийлж буйг эрдэмтэд анхааруулах гэж мөн ч их оролдож байна. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол дээр жүжигчин Леонардо ДиКаприо олон жил хүсэн хүлээсэн шагналаа гардан аваад шууд л телевиз үзэж буй олон сая хүнд дэлхийн дулаарлын талаар ярьж өгснийг уншигч та бүхэн сайн санаж байгаа байх. Ингэж тэрээр олон сая хүний анхаарлыг дэлхийн дулаарлын асуудал уруу хандуулж чадсан юм. Тэр тусмаа энэ гараг дээр амьдарч байгаагийн хувьд бид бүхэн дэлхийн дулаарал ямар хурдтай явагдаж байгааг зайлшгүй мэдэх шаардлагатай билээ. Мөн дэлхийн дулаарал нь олон орны төрийн тэргүүн, засгийн газрын хувьд нэн тэргүүний, томоохон асуудлын нэг яах аргагүй болоод байгаа юм.

Британийн эрдэмтэн, уур амьсгалын судлаач Ed Hawkins-н хийсэн доорх хөдөлгөөнд зураг дэлхийн дулаарал 1850 оноос эхлэн жилээс жилд хэрхэн хяналтаас гарч буйг маш ойлгомжтойгоор харуулсан байна.

global-warming-visualization-ed-hawkins-800

Ed тус хөдөлгөөнт зургаар юу хэлэхийг зорьсон бай гэдэг маш чухал. 1850-1930 оны хооронд дэлхийн температур яг л цохилох хэлбэртэй байгааг та бүхэн харж байгаа байх. Дээш доош өөрчлөгдөж байсан хэдий ч тогтмол хэмжээндээ л хэлбэлзэж байв. 1930 оны дунд үеэс эхлэн температур эргэн буцалтгүйгээр тогтмол нэмэгдэх болжээ. Ийнхүү зогсолтгүй нэмэгдсээр 2016 онд бид түүхэн дэх хамгийн өндөр температурт хүрээд байна.

Дэлхийн дулаарлын эсрэг хамтдаа тэмцье!!! tweet

Мөн тус зургаас та бид бүхэн ‘олон улсын зөвлөлийн’ дэлхийн дулаарлыг хяналтдаа байлгаж чадах зааг хэмээн тогтоосон 1.5 градус цельсэд тулж ирээд байгааг олж харж болж байна. Хэрвээ бид тус заагыг даван 2 градуст хүртэл гамшиг тохиолоо л гэсэн үг. Эрдэмтдийн хэлж байгаагаар бол 2 градуст хүрсэн тохиолдолд үер, ган, ойн түймэр, далайн түвшин нэмэгдэх, хар салхи, эль нино, халдварт өвчин гээд эдгээр байгалийн үзэгдлийг өмнө нь үзэж харж байгаагүйгээр амсах аж. Сайн харах юм бол сүүлийн 10 жилийн хугацаанд температур маш огцом нэмэгдсэн байгаа юм.

NASA-аас гаргасан доорх бичлэлийг мөн үзэж сонирхоно уу.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.