Hyperloop нэг алхам урагшиллаа

Hyperloop нэг алхам урагшиллаа


2013 онд энтрепренер, тэрбумтан, суут сэтгэгч Элон Маск тээврийн салбарын 5 дахь үе болох Hyperloop-н санаагаа нийтэд ил болгон танилцуулж байсан билээ. Тус мөчөөс эхлэн хэд хэдэн стартап компаниуд уг санааг бодит болгохоор ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн 11-ны өдөр гол тоглогч Hyperloop Technologies хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаар 80 сая ам.доллар босгон, нэрээ Hyperloop One болгож байгаагаа зарласан юм. Мөн хөдөлгүүрийн системийн анхны туршилтаа задгай талбайд амжилттай туршсан байна. Элон Маск тус компаниудтай ямар ч холбоогүй болно.

Тус компанийн үүсгэн байгуулагчдын хэлж байгаагаар Hyperloop-н технологи бүрэн боломжтой, гагцхүү санхүүгийн асуудал, бизнес загвар л асуудалтай хэмээн хэлсэн байна. Энэ удаагийн туршилт 1 км хүрэхгүй задгай талбайд төмөр зам ашиглан хөдөлгүүрийг ажиллуулж туршсан байна. Уг нь ямар нэг төмөр зам байх ёсгүй хэдий ч энэ бол эхний туршилтад гэдгийг санах хэрэгтэй. Компани 2016 оны сүүлээр хоолой дотор, хийн холхивч бүхий 3 километрийн зайн бүрэн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Энэ удаагийн туршилтын бичлэгийг доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү. Мөн та Hyperloop-н талаар илүү их зүйлийг мэдэхийг хүсвэл бидний өмнө нийтлэж байсан дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншаарай.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.