Оросын хамгийн том сошиал сүлжээний ард зогсох ах дүү Дуров #1

Оросын хамгийн том сошиал сүлжээний ард зогсох ах дүү Дуров #1


Энэ залууг хүмүүс тэр дундаа барууныхан Оросын Марк Зукерберг хэмээн нэрлэнэ. Учир нь түүний байгуулсан компани болох Вконтактегаас нь болоод тэр л дээ. Нэг ёсондоо Орос хэлтнүүдийн Facebook ч гэж хэлж болно. Орос гаралтай сошиал сүлжээний сайт. Зарим нь түүнийг санааны хулгайч гэж нэрлэдэг ч угтаа бол цаг хугацааны хувьд тус хоёр сайт нь тийм ч холгүй үүсгэн байгуулагдсан байдаг. Вконтакте Павелыг нэр алдартай болгоод зогсохгүй түүнийг асар том амжилтын эзэн болгосон юм. Павел бол энтрепренер сэтгэлгээтэй залуусын хувьд суралцах, урам зориг авах, үлгэр жишээ хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Хэдийгээр түүний талаар интернетэд элдэв янзын юм бичсэн байдаг хэдий ч бид Павелын үнэн түүхийг өгүүлэхийг зорилоо.

Хүүхэд нас:

Павел Валерьевич Дуров нь 1984 оны 10 дугаар сарын 10 өдөр Ленинград хотод төржээ. Эцэг Валерий Семёнович Дуров бол нэрт хэлж шинжлэлийн эрдэмтэн мөн олон ч эрдмийн ажлын зохиогч юм. Ээж нь мөн л өндөр боловсролтой эмэгтэй бөгөөд хоёр ч удаа дээд боловсрол эзэмшсэн нэгэн.

Аав Валерий Дуров хэдэн жил Италийн Турин хотод ажиллах болсон тул Павел тэнд анх сургуульд орсон байна. Петербург хотод эргэн ирээд Павел улсын сургуульд бусад хүүхдийн адил явах болов. Тэр үе үе багш нартаа ангийнх нь хүүхдүүд ямар ч өрсөлдөх хэмжээний бус, чадваргүй, мэдлэггүй хэмээн гомдолох болж. Улмаар түүнийг эрчимжүүлсэн ангид шилжүүлсэн байна. Хараа муу байсан тул Павел эхний эгнээнд суудаг байлаа. Ангийнхан дундаа тэрээр их мэдлэгтэй хэмээн нэрлэгдэхийн зэрэгцээ бас онц сурдаг байжээ. Гэхдээ олимпиадад ордог ангийн одууд болох гоц сурагчдын сүүдэрт л зөвхөн дарагдана. Павелийн ах Николай бол өнөөх сүүдрүүдийн эздийн нэг, авьяаслаг судлаач. Мэдээлэл зүй, математикийн олон ч олимпиадын эзэн аж.

Pavel Duriv

Pavel Durov

Дуров програмчлалын хэлэнд суралцаж эхлэх нь тэр. Тэр эхлээд сургуулийнхаа бүхий л компьютерын windows 95-н логотой screensaver-г мэдээлэл зүйн багшийнхаа “Must die” гэх бичигтэй зургаар сольжээ. Тус явдалд уурссан багш нь Дуровын компьютерт нэвтрэх эрхийг удаа дараа хязгаарласан боловч Павел тэр болгонд нь нууц үгийг төвөггүй тайлдаг байв. “Түүнтэй харьцахын тулд маш анхааралтай, соргог байх хэрэгтэй болдог. Үнэнийг хэлэхэд түүний үнэнээсээ хэлээд байгаа, тоглоод байгаа нь мэдэгддэггүй байсан.” хэмээн ангийнх хүүхэд Алексей Диевский хэлсэн байна.

Уг мөчөөс л эхлэн Дуров өөрийн цаг зав, оюун ухаанаа програмчлалын салбарт зориулах болов. Төгсөх ангид нь түүнээс ирээдүйд хэн болохыг нь асуутал тэр тоглоомоор “Интернет бэлгэ тэмдэг” хэмээн хариулж байжээ. Дунд сургуулиа төгссөн Дуров Санкт Петербургийн Улсын Их Сургуулийн хэл бичгийн ухааны факультетад элсэн орж 2006 онд төгссөн байна. Оюутан болсон Дуров бусад хүүхдийн адил нэг урсгалаар явахыг хүссэнгүй. Тэр оюутан байх бүхий л хугацааг зөвхөн өөрийгөө хөгжүүлэх, сайжрахад зарцуулж байлаа.

Вконтакте“-г үүсгэн байгуулахаас өмнө Павел хэд хэдэн оюутнуудад зориулсан төслүүд дээр ажиллаж байв. Үүний үндсэн дээр тэрээр эцэст нь хамгийн сайн төслөө хэрэгжүүлж чадсан юм. Эдгээр төслийн эхнийх нь Durov.com байв. Тус сайт нь өөр өөр дүүрэг, хотод байгаа оюутнуудыг холбох талбар болж, хамтдаа суралцах, санаа бодлоо солилцох зэрэг боломжийг тэдгээр оюутнуудад олгож байсан юм.

Первый-проект-Павла-Дурова-Durov.com_

Павел Дуровын анхны төсөл болох Durov.com

Durov.com-г хэн бүхэнд нээлттэйгээр орхиж өөр нэг төсөл эхлүүлсэн нь их сургуулийн форум байв. Тэрээр spbgu.ru форумыг нээж уг порталаа факультет тус бүрээр нь ангилж өгсөн аж. Форум аа хөгжүүлэх, хүн татахын тулд тэрээр өөр өөр хочтой аккаунтаараа өөрөө өөртэйгөө маргалдаж, яриа ч өрнүүлдэг байв.

Төд удалгүй Дуров Владимир Потанины(Оросын тэрбумтан, бизнесмен) тэтгэлэгт өрсөлдөхөөр материалаа явуулжээ. Энэ бол онц сурлагатай оюутнуудаас үеийнхнийгээ манлайлж буй залуу манлайлагчийг сонгон олгодог тэтгэлэг байв. Дуров тус тэтгэлгийг 3 жил дараалан авчээ.

Тухайн үед форумд өдөрт дунджаар 3000 хүн ханддаг болсон байв. Форумын боломж, функцууд улам л сошиал сайт шиг болж байлаа. Хэрэглэгчид блог хөтлөх, нэг нэгнийхээ үнэлгээг сайжруулах, буруулах гээд. Дуров санхүүгийн асуудалтай маш болгоомжтой харьцана. Боловсролын бус баннер харуулахыг огт зөвшөөрөхгүй. Төгсөх курсдээ байхдаа Дуров нэг л зүйлийг маш сайн ойлгож авсан байна. Тэр диплом дээр нь бичигдсэн ажлыг буюу англи хэлнээс орчуулга хийхийг хүссэнгүй харин өөрийнхөө төслүүд дээр ажиллахыг илүүд хүсэж байлаа.

Өдөр бүр уламжлал болсон оффис уруугаа ажилдаа яваа хүмүүсийг хараад би өөрийгөө эдгээр хүмүүс шиг төсөөлж чадаагүй. Интернет төслийн удирдагч, их сургуулийн форум гээд эдгээр төслүүд надад бие даасан, тусгаар байхыг зааж, мөн надад ямар ч шууд удирдлага байхгүй гэх бодлыг суулгасан.” хэмээн Павел Forbes сэтгүүлд ярьжээ.

Үргэлжлэл бий…… “Вконтакте” үүсэн бий болсон нь

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.