Элон Маск, Марк Зукерберг, Билл Гейтс зэрэг энтрепренерүүдийн эхнэрүүд юу хийдэг вэ

Элон Маск, Марк Зукерберг, Билл Гейтс зэрэг энтрепренерүүдийн эхнэрүүд юу хийдэг вэ


Амжилттай яваа эр хүний ард түүнийг дэмждэг мундаг эмэгтэй буюу эхнэр нь байдаг хэмээн ярьцгаадаг билээ. Тэгвэл өрнөдийн гайхалтай энтрепренерүүдийн ард байдаг тэдгээр мундаг эмэгтэйчүүд чухам хэн бэ, тэд юу хийдэг вэ гэх асуултад бид хариулахыг хичээлээ.

#1. Talulah Riley – SpaceX, Tesla Motors-н CEO Элон Маскын эхнэр

Elon Musk and Talulah Riley at The Royal Opera House on February 13, 2011 in London, England.

Elon Musk and Talulah Riley at The Royal Opera House on February 13, 2011 in London, England.

Британийн жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй Talulah Riley бол Элоны хоёр дахь эхнэр бөгөөд түүнтэй хоёр ч удаа гэрлэж байсан нэгэн. Тэдний эхний гэрлэлт 2010-2012 оны хооронд үргэлжлэв. 2013 онд хосууд дахин гэрлэсэн боловч 2016 оны 3 дугаар дахин салжээ. Маск өөрийнх нь 5 хүүхдийг төрүүлж өгсөн анхны эхнэр , зохиолч Justine-аасаа 2000 онд салсан юм.

#2. Мелинда Гейтс (Microsoft-г үүсгэн байгуулагч Билл Гейтсийн эхнэр)

Melinda Gates

Хосууд гэрлээд хэдийнээ 21 жилийг ардаа орхижээ. Мелинда Microsoft компанид ажилладаг байв. Тэрээр 2000 онд ядуу буурай орон дахь ДОХ, маляр, сүрьеэ өвчнийг устгахаар ихээхэн шаргуу ажиллаж байгаа буяны сан болох Bill & Melinda Gates Foundation-г хамтран үүсгэн байгуулсан бөгөөд нөхрийн хамт одоог болтол удирддаж байгаа. Уг сан нь янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна, дээр дурдсан өвчнүүдийг устгах хямд арга шийдлийг эрэлхийлсэн төслүүдийг санхүүжүүлдэг юм. Мөн тэрээр The Washington Post сонины захирлуудын зөвлөлийн албыг давхар хашдаг байна.

#3.  Присцилла Чан – (олон нийтийн сүлжээ Facebook-г үүсгэн байгуулагч Марк Цукербергийн эхнэр)

mark-and-priscilla

Дээрх залуу хосууд их сургуульд байхдаа анх танилцаж байжээ. Присцилла Чан нь Харвардын их сургуулийг “Биологи”-н чиглэлээр төгссөн байна. Их сургуулиа төгссөний дараа тэрээр дунд сургуульд байгалийн ухааны хичээл зааж байгаад үргэлжлүүлэн сурахаар Калифорнийн их сургуулийн хүүхдийн эмчийн хөтөлбөрт элссэн аж. Улмаар 2012 онд төгссөн байна.  Мөн тэрээр буяны ажлаараа олон нийтэд алдартай нэгэн. Чан өөрийн нөхөр Маркийн хамт өөрсдийн Chan Zuckerberg Initiative буяны санг үүсгэн байгуулсан юм. Тус сан нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг сайжруулахад түлхүү чиглэн ажилладаг. Марк өөрийн хөрөнгийн 99%-г амьдралынхаа явцад тус санд зориулна хэмээн ам гараад байгаа билээ.

#4. Венди Шмидт (Google-н толгой компани болох Alphabet-н захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидтийн эхнэр)

Wendy-Schmidt

Сэтгүүлчийн мастерын зэрэгтэй энэ эмэгтэй бол Google-н гүйцэтгэх захирал асан Eric Schmidt-н эхнэр юм. Сургуулиа төгссөн залуухан бүсгүй Sun Microsystems гэх IT-н компанийн маркетингийн хэлтэст ажилд орсон байна. Энд тэрээр өөрийн эр нөхөр Эриктэй анх танилцан гэр бүл болсон аж. 5 жил ажилласны эцэст ажлаасаа гарч өөрийн интерьер дизайны компанийг үүсгэн байгуулж 16 жил удирджээ.

2006 онд Венди нөхөр Эриктэйгээ нийлэн гэр бүлийн Schmidt Family Foundation -г үүсгэн байгуулжээ. Тус сан нь байгалийн нөөцийн зөв зохистой хэрэглээ, тогтвортой байдлын асуудлууд дээр төвлөрөн ажилладаг аж.

#5. Маккензи Безос (Amazon-г үндэслэгч, CEO Жефф Безосийн эхнэр)

Jeff-and-MacKenzie-Bezos

Маккензи Безос бол зохиолч эмэгтэй бөгөөд  ‘The Testing of Luther Albright’ ба ‘Traps’ романуудыг бичжээ. Принстоны их сургуулийн “Англи хэлний” ангийг төгссөн байна. 1992 онд залуу бүсгүй Jeff-н удирдлага доор D.E.Shaw хедже санд ажиллаж байгаад 1993 онд гэр бүл болж улмаар 4 хүүхэдтэй болсон байна. 2014 онд Маккензи  Bystander Revolution компанийг үүсгэн байгуулж, өөрөө захирлаар нь ажиллаж байгаа аж. Тус байгууллага нь үеийнхээ хүүхдүүдэд дарамтлуулсан, дээрэлхүүлсэн хүүхдүүдэд туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

#6. Тиффани Стюарт (энтрепренер, алдарт хөрөнгө оруулагч Марка Кюбаны эхнэр)

cubans

Марк Кюбан болон Тиффани Стюарт нар 2002 онд гэрлэсэн байна. Марк Кюбаны хэлж буйгаар тэрээр ирээдүйн эхнэртэйгээ спорт зааланд учирчээ. Тухайн үед Стюарт нэгэн зар сурталчилгааны агентлагт топ менежерээр ажилладаг байсан ба одоо ч тус ажлаа хийж байгаа аж.

#7. Николь Систром (Instagram-г үүсгэн байгуулагч Кевин Систромын эхнэр)

systroms

Бидний өдөр тутам ашигладаг Instagram-г үүсгэн байгуулагч Кевины эхнэр Николь Стэнфордын их сургуулийг мастерын зэрэгтэй төгсчээ. Үүний дараа тэрээр дэлхийн дулаарал, байгалийн өөрчлөлтийн эсрэг тэмцдэг Terrapass байгууллагын төслүүд дээр эрчим хүчний зөвлөхөөр ажиллах болов. Харин одоо бол цэвэр эрчим хүчний судалгаанд хөрөнгө оруулалт хийдэг өөрийн Sutro Energy Group-г удирдаж байгаа юм байна.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.