Жефф Безосын хөрөнгө 4 цагийн дотор $6 тэрбумаар өсөв

Жефф Безосын хөрөнгө 4 цагийн дотор $6 тэрбумаар өсөв


Өчигдөр бид та бүхэнд Facebook компанийг үндэслэгч Mark Zuckerberg-н хөрөнгө 4 цагийн дотор хэрхэн өссөн болохыг мэдээлэлж байсан. Тэгвэл өнөөдөр бид мөн  л өөр нэгэн гайхалтай хүний тухай мэдээллэх гэж байна. Амазон компанийг үндэслэгч Жефф Безосын хөрөнгө 29-ны өдөр 6 тэрбум доллараар өсөв. Тэрбумтнуудын хөрөнгө огцом өссөн шалтгаан бол мэдээж хэрэг Амазон компанийн 1 дүгээр улирлын санхүүгийн тайлантай холбоотой юм.

4 сарын 28-ны өдөр интернет худалдаа эрхлэгч Amazon компани 2016 оны 1 дүгээр улирлын үр дүнгээ танилцуулсан байна. Тус улиралд Amazon компани $513 саяын цэвэр ашигтай ажиллаж, компанийн түүхэн дэх улирлын ашгийн дээд амжилтаа тогтоов. Энэ нь шинжээчдийн таамгаас хоёр дахин давсан үзүүлэлт юм. Компанийн цэвэр орлого 2015 оны мөн үетэй харьцуулахад 28%-иар өсөж $29.1 тэрбумд хүрчээ.

4 сарын 28-ны өдрийн хувьцааны хаалтын ханш $602 байв. 29-ны өдрийн арилжаа нээгдсэнээс хойш Amazon компанийн хувьцаа огцом, ойролцоогоор 13%-иар өсөн компанийн үнэлгээ $38.2 тэрбумаар нэмэгдсэн байна. Улмаар үүсгэн байгуулагч Безосын хөрөнгийн хэмжээ 6 тэрбумаар нэмэгджээ. Уг үйл явдлын үр дүнд Жефф Безос нэг байрлал ахиж Carlos Slim Helu-н дээр буюу дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтын 4 дүгээр байр оров.

Ер нь 6 тэрбум доллар хэр их мөнгө вэ?

  • Энэ мөнгөөр тэрээр өөрийн The Washington Post-г 24 удаа худалдан авч болно.
  • 2015 онд борлуулагдсан бүх Tesla Model S загварыг хангалттай худалдан авч хүрнэ.
  • 10 сая хүнтэй Гвиней Улсын ДНБ-тэй тэнцэнэ.
  • Манай улсын засгийн газрын өрийг хангалттай дарна.
  • Дахин нэг Теслагийн Гига үйлдвэр барина.
  • 12 гаруй сая хүнд сүүлд гарсан 64GB-н iPhoneSE-г тарааж болно.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.