Ухаалаг утас нийлүүлэгч топ компаниуд 2016/1

Ухаалаг утас нийлүүлэгч топ компаниуд 2016/1


Хамгийн их ухаалаг утас үйлдвэрлэдэг компанийг нэрлэ гэвэл та шууд Samsung, Apple хэмээн хэлэх байх. Тийм ээ таны зөв. Хэдийгээр тус хоёр компани зах зээлийг эзэгнэж байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Судалгаа, шинжилгээний IDC компанийн сүүлд гаргасан тайлангийн үр дүнгээс үзвэл 2016 оны эхний улирлын байдлаар хамгийн их ухаалаг утас нийлүүлсэн компанийг уламжлалт ёсоор Samsung, Apple, Huawei компаниуд тэргүүлсэн байна. Харин Хятадын Lenovo болон Xiaomi компаниуд топ 5-н жагсаалтаас хасагдаж нутаг нэгт Oppo, Vivo нарт байраа алджээ.

2016 оны эхний улирлын байдлаар ухаалаг утас үйлдвэрлэгчид нийт 334.9 сая ширхэг утас борлуулсан байна. Энэ нь өмнөх жилийн 334.3 сая ширхгийг борлуулсан мөн үетэй харьцуулахад бага зэрэг л нэмэгдсэн үзүүлэлт юм.

smartphone vendors

Samsung 81.9 сая ширхгийг борлуулсан үзүүлэлтээр бусдыгаа хол тасархай тэргүүлсэн бол Apple 51.2, Huawei 27.5  сая ширхэг гэсэн үзүүлэлтээр удаалжээ. Борлуулсан тоо ширхэг тийм ч их зүйлийг өгүүлэхгүй байна. Харин зах зээлд эзлэх хувь хэрхэн өөрчлөгдөж байгааг та дээрх хүснэгтээс харж байгаа байх. Samsung зах зээлийнхээ 0,6%-г алдсан бол Apple 16.3% гэсэн томоохон хувийг алдсан байна. Хятадын компаниуд харин гайхалтай өсөлтийг үзүүлжээ. Huawei компанийн зах зээл 58,4%-иар өссөн бол Oppo,Vivo-нх 100 давсан хувиар өсөв. Энэ бүхэн мэдээж хэрэг тус брендүүдийн хямд үнэ, технологийн давуу талуудтай нь холбоотой биз. Oppo-гийн хувьд гэвэл батарейн технологи нь бусдаасаа хол тасарчихсан.

Дотооддоо буюу Хятадад утас борлуулах болон дэлхийд борлуулна гэдэг бол тэс өөр хоёр зүйл. Oppo, Vivo-гийн хувьд гэвэл эдгээр борлуулалтын өсөлт нь мэдээж хэрэг дотооддоо. Харин Huawei компани олон улсын зах зээл рүү илүү хүчтэй үзэж байгаа юм.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.