Mark Zuckerberg-н хөрөнгө 4 цагийн дотор 3.6 тэрбумаар нэмэгдэв

Mark Zuckerberg-н хөрөнгө 4 цагийн дотор 3.6 тэрбумаар нэмэгдэв


Хэдхэн цагийн дотор Facebook компанийг үндэслэгч Mark Zuckerberg-н хөрөнгө 3.3 тэрбумаар нэмэгдэж, Oracle компанийн Ларри Элисоныг гүйцэн Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүний жагсаалтад 50.8 тэрбум долларын хөрөнгөөр 6 дугаарт байрт жагсав.

4 сарын 27-нд NASDAQ дээрх Facebook компанийн хувьцааны хаалтын ханш $108,9 байсан бол 28-ны өдөр бирж нээгдсэнээс хойш 4 цагийн дараа $118,84 болтлоо өсжээ. Компанийн хувьцааны ханш өссөн шалтгаан бол 2016 оны эхний улирлын тайлангаа зарласан явдал байв. Хэрэглэгчдийн өсөлт жилээс жилд 15%-иар өсөж байгаагийн зэрэгцээ, санхүүгийн үзүүлэлтүүд сайн гарчээ. 2016 оны эхний гурван сарын хугацаанд Facebook компани $5.38 тэрбумын орлого олсон байна. Шинжээчид компанийн орлогыг $5.34 тэрбумаас бага байна хэмээн үзэж байсан ч давсан байна. Мөн тус улирлын цэвэр ашиг $1.5 тэрбум доллар. Энэ нь өнгөрсөн улирлын мөн үе болох $512 саяас бараг 3 дахин өндөр үзүүлэлт юм.

Дундаж хэрэглэгч Facebook, Messenger, Instagram-д өдөрт дунджаар 50 минутыг зарцуулдаг байна.  tweet

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.