Hubble дурангийн 26 жилийн ойн баярын зураг

Hubble дурангийн 26 жилийн ойн баярын зураг


1990 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Hubble сансрын дуран анх сансарт хөөрч байв. Hubble бол нууцлагдмал, ер бусын орчлон ертөнцийг таньж мэдэх зорилготой, огторгуй судлаачдын хувьд үнэлж баршгүй үнэ цэнэтэй багаж нь юм. Тус дурангийн зориулалт нь бусад галактик, хар нүх, гарагуудыг олж дурандан, ажиглалт хийж хальсанд буулгах явдал. Дурангийн тусламжтай цуглуулсан өгөгдөлд үндэслэн эрдэмтэд 12,800 судалгааны ажил хэвлэн нийтлүүлжээ.

Дурангийн багийнхан жил болгон огторгуйд орших нэг объектыг сонгон авч түүнийгээ асар удаан хугацаанд буюу бараг л бүтэн жилийн турш ажиглан судалдаг байна. Улмаар Hubble-г хөөргөсөн өдөр болох төрсөн өдрийн үеэр нь тухайн жилийнхээ ажлын үр дүн зургийг нийтэд танилцуулдаг уламжлалтай аж. Энэ жилий баярын зураг болон бусад сонирхолтой зургуудыг таалан үзнэ үү.

#1. Энэ жилийн баярын зураг болох “Nebula хөөс” нь манай гарагаас 7,000-11,000 гэрлийн жилийн зайд оршино.

Nebula Bubble

#2. Westerlund 2 буюу 3000 гаруй оддын асар том бөөгнөрөл бөгөөд 20,000 гэрлийн жилийн зайтай оршино. 25 насны ойн зураг юм. 

Westerlund 2

#3. 24 насны ойн баярын зураг: Хийн өнгө өнгийн урсгал ба гялалзсан одод буюу Monkey Head Nebula. 6400 гэрлийн жилийн зайд оршино.

Monkey Head Nebula

#4. 23 дахь ойн баяраар багийн гишүүд Nebula Морин Толгойг нийтэлсэн юм. Хэт улаан туяаны дүрслэлээр буулгасан учир ийм улаан өнгөтэй гарсан байна.

Horsehead Nebula

#5. Доорх өнгөлөг зураг бол Tarantula Nebula юм.

Tarantula Nebula

#6. 21 дэх ойн зураг болох “Сарнай”. Нэг нэгэндээ харилцан нөлөөлж буй хоёр галактик. Том нь жижгээсээ хоёр дахин их хэмжээтэй тул жижгээ мушгиралдсан хэлбэрт оруулж байгаа аж.

Rose

#7. Оддын үүсэн бий болдог газар болох утаан багана бөгөөд үүнийг Carina Nebula хэмээн нэрлэнэ. 20 жилийн ойн зураг.

Carina Nebula

#8. 19 дэх ойн зургийг багийнхан “Fountain of Youth” хэмээн нэрлэжээ. Энэ бол галактикуудын бөөгнөрөл бөгөөд 100,000 гэрлийн жилийн зайд оршино.

Fountain of Youth

#9. 18 насны ойн дээр нэг бус харин 59 харшилдаж буй галактикийн зургийг нийтэд дэлгэжээ. Доорх зурагт 12-г багтаав.

#10. 17 насны ойн өдрөөр 50 гэрлийн жилийн зайд орших оддын үүсэж, мөхдөг газар болох Carina Nebula-н анхны панорам зургийг авчээ.

Carina Nebula

#11. Багийнхан Hubble-н хонгорхон 16 насны төрсөн өдрийг Messier 82-н зургаар тэмдэглэжээ. Одод сүүн заадсаас 10 дахин хурдан үүсэн бий болдог сансрын тоосны галактик. 

Messier 82

#12. Eagle Nebula-д үүссэн тоос болон хийн цамхаг. 9.5 гэрлийн жилийн зайд оршино.

Eagle Nebula

#13. 300 сая гэрлийн жилийн зайд орших бөгжин галактик. Манай галактикаас 50% том гэж байгаа.

Ringed Galaxy

#14. 5500 гэрлийн жилийн зайд Sagittarius одны ордод орших гайхалтай Swan Nebula. Магадгүй оддын үүсэн бий болдог хамгийн үзэсгэлэнтэй газар байх.

Swan Nebula

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.