Ууртай шувуухайнуудын амжилтын түүх

Ууртай шувуухайнуудын амжилтын түүх


Ялалт нь тийм ч чухал зүйл биш юм, харин ялах хүсэл эрмэлзэл нь хамгийн гол зүйл.

2009 онд анх нээлтээ хийж хүмүүсийн сонирхлыг маш ихээр татсан, дэлхийн хамгийн алдартай тоглоомуудын нэг бол яах аргагүй “Angry Birds” билээ. Энэ тоглоом нь Mac App Store дээр гарсан эхний долоон хоногтоо 15000 хувийг борлуулснаар гайхамшигтай их амжилтыг үзүүлсэн.

Wired сэтгүүл дээр нийтэлснээр:

“1 өдөрт хэрэглэгчид бүгд нийлээд нийт 200 сая минут, бүх амьдралынхаа 16 жилийг тасралтгүй утасны тоглоом тоглож өнгөрөөдөг байна. Angry Birds гарсан цагаас хойш тоглогчид нийт 3 их наяд гахай унагасан байна. Автобусанд явах, онгоцоор нисэх, чухал уулзалтын завсарлагааны үеэр зэрэг хүмүүсийн өнгөрөөх хэдэн тэрбум засварын мөчүүдэд  цаг нөхцөөх зугаа болж чадсан юм. Эцэст нь энэ тоглоом бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай Апп-р тодорсон билээ.”

Rovio Entertainment нь энэ том амжилтад хүрэхээсээ өмнө бүтэн 8 жил тоглоомын салбарт өрсөлдөж энэ хугацаанд нийт 51 тоглоом гаргасан бөгөөд нэг ч томоохон ялалт байгуулаагүй билээ. Мэдээж тэд хэд хэдэн удаа багахан хэмжээний амжилт л гаргасан. Эцэст нь 2009 онд Rovio Entertainment дампуурлын ирмэг дээр байх жилдээ IOS хэрэглэгч нарт зориулж Angry Birds-ийг зохион бүтээснээр тэд “гэнэтийн амжилт”-нд хүрсэн юм.

Улмаар Angry Birds тоглоом нь түүхэн дэх гар утасны тоглоомын зах зээлд хамгийн өндөр амжилттай тоглоомоор шалгарсан байна. Youtube дээр ч тоглоомын албан ёсны бичлэг нь өнөөдрийг хүртэл сая сая хандалттай байдаг.Angry Bird нь биеийн хөдөлгөөн болон тойрог зам дээр үндэслэсэн ийм төрлийн тоглоом дундаа хамгийн анхных юм. Мөн энэ тоглоом нь хэрэглэгчийн хорхойг маш ихээр хүргэдэг нь тогтоогдсон билээ.

Angry Birds-н дараа дараачийн хувилбаруудаа 2010 оноос гаргаж эхэлсэн байна. Энэ хувилбар нь маш олон үетэй байсан бөгөөд хэрэглэгч бүгдийг нь давах шаардлагатай байсан бол дараачийн хувилбар нь 2011 онд Angry Birds Rio нэртэйгээр гарсан. Үүний дараагаар Rovio Entertainment тоглоомын дараачийн төрөл болох Angry Birds Space болон Angry Birds Star Wars хувилбарыг 2012 онд гаргасан. Харин одоо 2014 онд энэ тоглоомын өөр өөр үргэлжлэлүүд гарсаар л байна.

Энэ бүх хувилбарууд гарсны дараа тоглоомын үндэслэгч Angry Birds брендийг өргөжүүлэхийн тулд бусад аргуудыг хайж эхэлжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Angry Birds дээр үндэслэсэн кино болон телевизийн шоу гаргаж эхэлсэн байна. Мөн Angry Birds-н дүрүүдтэй аяга, цамц зэрэг бусад маш олон хэрэгслүүдийг хүртэл худалдаанд гарсан. 2011 онд Rovio Entertainment Bad Piggles:Egg Piggles нэртэй хоолны ном хүртэл гаргасан байдаг. Үүний ачаар Angry Birds нь дэлхий дахинд бүх насны хүмүүсийн дунд алдартай болж чадсан билээ.

Энэ тоглоомд хамгийн их нөлөөлсөн зүйл нь хөлгүй загварлаг шувуунууд, онцгой содон нэр, маш сайн график, хэрэглэгчийн интерфейс, шат ахих тусам хүндрэх сонирхолтой үеүд юм. Анх Apple IOS дээр худалдаанд гарч амжилт олсныхоо дараагаар Android, Symbian зэрэг бусад үйлдлийн систем дээр тоглоомоо гаргаж эхэлжээ. Тоглоомын амжилт нь бүх цаг үеийн утасны болон компьютерийн тоглоомуудаас хамгийн их татагдсан тоглоом болсон юм. Мөн дэлхийн хамгийн их ашигласан Апп болсон байна.

Заримдаа бодит зүйлээс илүү бодит бус хийсвэр зүйл нь хүмүүсийн сэтгэлийг татдаг гэдгийг мартаж болохгүй. Гол нь та өдөр бүр шаргуу ажиллаж, зорилгодоо ойртож байгааг санах хэрэгтэй.

Rovio Entertainment нь уналтын үеэсээ сэргэж өндөр амжилтанд хүрсэн ч өөрсдийн хандлагаа өөрчлөлгүй, тоглоомын салбарт маш олон тоглогчдод урам зориг өгсөөр л байна.

Ангилалууд

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    лхамсүрэн

    Үнэхээр хэрэгтэй гое мэдээ оруулдаг шүү. Баярлалаа. Амжилт хүсье

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.