Ирээдүйд машин хэрхэн цэнэглэгдэх вэ?

Ирээдүйд машин хэрхэн цэнэглэгдэх вэ?


Япон улсын автомашин үйлдвэрлэгч Nissan болон Их Британийн алдарт Foster + Partners архитектур, дизайны студи хамтран ирээдүйн талаарх өөрсдийн гайхалтай төсөөллөөсөө зарим нэгийг нь хуваалцлаа. Тэдний үзэж байгаагаар ирээдүйн шатахуун түгээх станц нь машин өөрөө болох аж. Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн хүрээнд ухаалаг хотууд бий болж, юм бүхэн хоорондоо холбогдсон болох бололтой. Автомашинууд эрчим хүч хуримтлуулагч болж, wireless холболтоор өөрийгөө зам зуур, зогсоол дээр гээд хаана ч цэнэглэх аж. Замын хоёр талд байрлах цэнэглэгчтэй холбогдсоноор түгжрээ дунд өөрийгөө цэнэглэчихнэ, таны урд яваа машин ямар нэг хорт утаа хаяхгүй гээд олон давуу талтай. Улмаар та машинаа ажлын байр, орон гэртэйгээ холбож эрчим хүчээр хангасан ч болох юм. Цахилгаан машины зам дээр байрлах wireless цэнэглэгчийг бүтээж байгаа компани гэвэл Hevo Power-г дурдаж болох юм. Ингээд та бүхэн уг концепцтой танилцана уу.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.