Falcon 9 амжилттай эргэн газардаж түүхийн хуудсыг шинээр нээлээ

Falcon 9 амжилттай эргэн газардаж түүхийн хуудсыг шинээр нээлээ


2016 оны 4 сарын 9 – Энэ өдрийг битгий мартаарай.

Технологийн салбарын энтрепренер Элон Маскаар удирдуулсан SpaceX компани Falcon 9 пуужингаа Атлантын далайд хөвөх дрон хөлөг дээр анх удаа амжилттай газардууллаа. Олон ч жилийн турш дахин ашиглагдах пуужин туршиж, олон ч удаа бүтэлгүйтсэний эцэст тэд нэг юм чаджээ. Өнөө өглөө 6 цагт Флорида, Cape Canaveral дахь станцаас  Falcon 9 пуужин Dragon хөлгийн хамт олон улсын сансрын станц уруу ачаа хүргэхээр хөөрсөн байна.(CRS-8 даалгавар) Хөөрснөөс хойш 10 минутын дараа Falcon 9 пуужин Dragon хөлгийг олон улсын сансрын заагт хүргэж, хөлгөөс салжээ. Улмаар пуужин эргээд Атлантын далайд хөвөх “Of Course I Still Love You” нэртэй дрон хөлөг дээр амжилттай газардсан юм. Харин Dragon хөлөг 2 өдрийн дараагаар ОУСС-тай холбогдоно.

Musk twitter

Ийм хэмжээний нэг пуужин 60 сая ам.долларын өртөгтэй бүтдэг аж. Өмнө нь яадаг байсан бэ гэвэл тус пуужинг нэг л удаа ашигладаг байв. Дахин ашиглагдах пуужин амжилттай газардсанаар тус пуужинг олон удаа ашиглах боломжтой юм. Эргэн ирсэн пуужинг дараагийн нислэгт бэлтгэх зардал 200,000 ам.доллар. SpaceX компани үүнээс олон сая ам.долларын хэмнэлтийг хийх болно. Өглөөний үйл явдлыг бүрэн эхээр нь доорх видеоноос хүлээн авч үзнэ үү.

Үйл явц хэрхэн ажилладаг болохыг дараах зургаас дэлгэрэнгүй үзнэ үү.

a-reusable-rocket

CRS-8 даалгаврын дүрс бичлэг:

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.