Apple компанийн алдартай видео зар сурталчилгаанууд – 40 жил

Apple компанийн алдартай видео зар сурталчилгаанууд – 40 жил


40 жилийн өмнө буюу 1976 онд Стив Джобс, Стив Возняк болон Рональд Уэйн нар APPLE компанийг үүсгэн байгуулж персонал компьютерын орчинд хувьсгал хийхээр шийджээ. Энэ л мөчөөс домогт компанийн түүх эхэлсэн юм. Өнөөдөр тус компани хамгийн том, өндөр үнэлгээтэй, ашигтай, нээлттэй компаниудын нэг болоод байна. Энэ бүх урт хугацаанд тус компани олон ч бүтээгдэхүүн, үйлчилгээг гарган хэрэглэгчдийн гарт хүргэж байсан. Ингээд 40 жилийн урт аяны хүрээн дэх хамгийн алдартай видео рекламуудыг үзэцгээе.

#1. Apple II

Стив Вознякын бүтээл болох Apple II компьютер 1977 оны 6 дугаар сард анх худалдаанд гарч байв. Тус бүтээгдэхүүн нь Apple-н эхэн үед гаргаж байсан алдартай бүтээлүүдийн нэг юм. Дүрс бичлэгт янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс Apple II-г өөрийн хэрэгцээнд хэрхэн тохируулан ашиглаж байгаа талаар гарна.

#2. Apple Lisa

Стив Жобсын эхний хүүхэд, охин Lisa-н нэрээр нэрлэсэн бүтээгдэхүүн. Хүмүүсийг Apple-н хэрэглэгч болон бусад хэмээн хуваасан болохыг зарлан тунхагласан зар сурталчилгаа гэж хэлж болно. Уг зар сурталчилгаанд жүжигчин Kevin Costner тоглосон байна.

#3. Macintosh

Apple-н хамгийн алдартай рекламуудын нэг. Тус видеог Ридли Скотт найруулсан бөгөөд Super Bowl XVIII-н үеэр шууд цацагдсан байна. Macintosh ирж явааг зарласан тус зар сурталчилгаа Apple-н удирдлагад таалагдаагүй хэдий ч 1980 оны шилдэг рекламаар тодорч байжээ.

#4. Think Different

Think Different кампанит ажил 1997-оноос 2002 он хүртэл үргэлжилсэн юм. Компанит ажлын зорилго нь хэрэглэгчдэд Apple-н бүтээгдэхүүнд итгэх итгэлийг бий болгох байв. Тус рекламын дуу оруулалтыг ууг нь Жобс өөрөө хийсэн боловч сүүлийн мөчид жүжигчин Richard Dreyfuss дуу оруулахаар болжээ. Уг зар сурталчилгаа гоц хүмүүсийн талаар өгүүлэх болно. Бидний галзуу хэмээн нэрлэдэг тэдгээр хүмүүсийн талаар юм.

Жобсын дуу оруулсан хувилбарыг эндээс үзнэ үү.

#5. PowerBooks

2003 оны SuperBowl-н үеэр цацагдсан тус рекламанд 17 inch-н анхны лаптопийг танилцуулсан байна.

#6. I fought the law

2004 онд Apple компани хууль бусаар дуу татах үйл ажиллагаатай идэвхтэй тэмцэж байлаа. Ийнхүү Apple Pepsi-тэй хамтран “iTunes дээрх 100 сая үнэгүй дуу” бүхий кампанит ажлыг эхлүүлсэн байна. Хууль бусаар дуу татах явдлыг зогсоох, хүмүүст ойлгуулах үүднээс тэр аж.

#7.  iPhone «How to»

iPhone утасны харагдах байдал гайхалтай сайн байсан хэдий ч тухайн үед iPhone-г ашиглана гэдэг хүмүүсийн хувьд цоо шинэ зүйл байв. 2007 онд Apple өөрийн iPhone утсыг хэрхэн ашиглах вэ хэмээх рекламыг цацжээ.

#8. Meet Her

2010 онд Apple компани iPhone4 утсаа танилцууллаа. Энэ удаа тэд бүтээгдэхүүн бус харин хэрэглэгчийнхээ сэтгэл зүрх рүү өнгийсөн рекламыг бүтээжээ. Гайхалтай амжилттай болсон тул Apple ийм төрлийн рекламыг цаашид түлхүү хийх болсон байна.

#9. Misunderstood

2013 оны зул сарын баяраар цацагдсан iPhone утасны зар сурталчилгаа. Уг бичлэгт зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүл гарна. Гэр бүлийн ихэнх гишүүд цасаар тоглож, хоол бэлтгэж, модоо чимэглэж, хөгжилдөж байхад өсвөр насны нэг хүү нь байнга л гар утсаа ширтэх аж. Эцэст нь юу болохыг та доорх бичлэгээс үзээрэй.  Хүүхдүүдээ утас ашиглахыг нь хориглодог эцэг эхчүүдийг Apple компани ингэж буулгаж авсан юм даа.

#10. Make a film with iPad

2015 онд Apple компани урам зориг хайрласан iPad-ны рекламаа гаргасан юм. Уг зар сурталчилгаанд найруулагч Мартин Скорсезе дуу оруулжээ. Мөн тус рекламыг iPad дээр хийсэн байна. Энэ зар сурталчилгааны зорилго нь залуу үеийн хийж туурвих хүслийг өдөөх. Хийж бүтээхийн тулд заавал мэргэжлийн тоног төхөөрөмж шаардлагагүй гэдгийг ойлгуулах явдал байв.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.