Tesla автомашины салбарын ирээдүйг тодорхойлж, баталлаа

Tesla автомашины салбарын ирээдүйг тодорхойлж, баталлаа


7 хоногийн өмнө Тесла Моторс компани масс хэрэглэгчдэд зориулсан Model 3 цоо шинэ загварын боломжийн үнэтэй автомашинаа танилцуулж, урьдчилсан захиалга авч эхэлсэн юм. Өчигдөр нийтлэгдсэн тус компани албан ёсны сайт дээрх мэдээнээс үзвэл Тесла компани долоо хоногийн хугацаанд 325,000 ширхэг машины захиалга авсан байна. Энэ нь ямар ч бүтээгдэхүүний үзүүлээгүй, түүхэнд байгаагүй үзүүлэлт.

Худалдан авагчид урьдчилсан захиалгаа баталгаажуулахын тулд $1000-г урьдчилж төлж байгаа аж. 2017 оны сүүлээр хэрэглэгчдийн гар дээр очих машины үлдсэн төлбөрийг худалдан авагчид машиныг үйлдвэрлэлийн үе шатанд орсны дараа шилжүүлэх бололтой. Мөн тус компанийн мэдэгдэж байгаагаар компани урьдчилсан байдлаар 14 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Тесла Моторс компани 2010 оны 6 дугаар сард IPO-хийн $226.1 сая ам.долларыг хөрөнгийн зах зээл дээрээс босгож байсан. Гэтэл тэд Model 3-н захиалгын урьдчилгаа $1000-оор $325 сая ам.доллар цуглуулаад байгаа аж. Ийм үзэгдэл их ховор шүү.

ТЕСЛА MODEL3 БОЛ 100% ЦАХИЛГААН, АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ, НИЙТЭД ЗОРИУЛСАН АНХНЫ АВТОМАШИН tweet

Тус мэдэгдэлд дурдсанаар Тесла компани Model 3 бүтээгдэхүүнийхээ талаар ямар нэг зар сурталчилгаа, төлбөртэй нийтлэл зэргийг хийлгээгүй байна. Энэ бүхэн бол цэвэр хэрэглэгчдийн итгэл ба Теслагийн ажилчдын хүчин чармайлт хоёрын  ач тус аж. Model 3 машины үндсэн үнэ $35,000 хэдий ч нэмэлт багаж, үйлчилгээ ороод дунджаар $42,000 болох аж. Жишээлбэл үүнд автомат жолоодлого, аюулгүйн тоормослолт гэх мэт нэмэлт үйлдлийн системийн шинэчлэлүүд орно.


Тесла компани 2020 он гэхэд жилдээ 500,000 автомашин үйлдвэрлэхээр зэхэж байгаа юм. Өнөөдөр байдлаар тус компани ийм их хэмжээний машин үйлдвэрлэж чадах уу гэвэл мэдээж хэрэг үгүй. 2015 онд гэхэд л 50,658 ширхэг автомашин үйлдвэрлэн борлуулжээ. Гэхдээ тус компани үйлдвэрийн өргөжилт, батарейн гига үйлдвэр гээд бүтээн байгуулалтын ажлаа тасралтгүй хийсээр байгаа.

Тесла ба зах зээл дээрх бусад компаниудын 2015 оны борлуулалтын хэмжээ:

tesla vs competitors

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.