Дэлхийг 100 хүнээр төсөөлбөл ямар байх вэ? + Видео

Дэлхийг 100 хүнээр төсөөлбөл ямар байх вэ? + Видео


Дэлхийн хүн амыг 100 хүртэл буруулбал харьцаа, хуваарилалт ямар болох бол оо? Магадгүй та шууд тэгш бус байдлын талаар бодож байгаа байх. Энэ бүхнийг харуулсан нэгэн видеог GOOD сэтгүүлийн хамт олон хийсэн байна. Энэхүү дүрс бичлэг танд дэлхийг нас хүйс, шашин, боловсрол, бүсчлэлээр хэрхэн ямар харьцаатай, яаж хуваагдсаныг 100 хүний жишээн харуулах болно.

Дэлхийн хүн амын тоо 100 хүртэл буурсан гэж үзвэл хүйсийн харьцаа энэ тэнцүү. Хүн амын ихэнх хэсэг буюу 60% нь  Азид амьдарч байна. Мөн хүн амын дийлэнх хэсэн нь 25-54 насныхан байгаа юм.

Шашин шүтлэгийн хувьд гэвэл 31 хүн Христ, 23 Мусульман, 15 Хинду ба 7 хүн Буддист шашинтай аж. Үлдсэн хүнээс 16 нь ямар нэг шашингүй ба үлдсэн хэсэг нь үл мэдэгдэх.

Дэлхийн хамгийн олон буюу 12 хүн Мандарин хэлээр ярьдаг байна. Удаах хэлээр Испани, Англи хэл орж оржээ. Том таван хэлнээс бусад болох дэлхийн 70% нь 6500 өөр янзын хэлээр ярьдаг аж.

Уг видео баялгийн тэгш бус хуваарилалтын талаар өгүүлж эхлэхэд тун сонирхолтой дүр зураг гарч ирж байна. 70% нь өдрийн 20 хүрэхгүй долларын цалинтай. 15 хүн бүүр 2 ам.доллар ч хүрэхгүй мөнгө олж байна. Харин 1 хүн өдөрт 90-ээс дээш ам.долларын мөнгө олж байгаа юм. Улмаар өнөөх 1 хүн маань нийт баялгийн 50%-г ганцаараа удирдаж байна. Энэ бол өнөөх зөвшөөрөлгүйгээр бурхны дүрд тоглогч 1% юм.

Боловсрол, цэвэр ус, оройн байр гээд анхан шатны хэрэгцээний хувьд ч гэсэн дүр зураг тэгш бус хэвээр. Нийт хүн амын 13% нь цэвэр усны хүртээмжгүй. 23% нь толгой хорогдох орон байргүй. Ердөө 7 хувь нь л дээд боловсролтой. 10 хүн тутмын нэг нь уншиж бичиж чаддаггүй. 4-ны 1 нь гар утасгүй буюу ямар ч харилцаа холбоогүй.  Мөн 56% нь интернетэд холбогдоогүй, дэд бүтэц байхгүй байдалтай оршин байна.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.