Дэлхийн нөлөө бүхий 50 манлайлагч 2016

Дэлхийн нөлөө бүхий 50 манлайлагч 2016


Fortune сэтгүүл гурав дахь жилдээ дэлхийн нөлөө бүхий манлайлагчдын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтад улс төр, бизнес, урлаг соёл, спорт гээд янз бүрийн салбарын хүмүүс багтсан байна. Магадгүй тус жагсаалтад таны огт мэдэхгүй нэгэн ч байж болно. Эдгээр нөлөө бүхий манлайлагчид олон сая хүний анхаарлыг нэн тулгамдаад буй асуудлууд рүү чиглүүлж, тэднийг сайн сайхан зүйл хийхэд уриалж, дэлхийн сайн сайхны төлөө янз бүрийн сайн дурын аян, арга хэмжээ зохион байгуулна. Зарим нэг нь өөрийн хөрөнгийг дэлхийн гэрэлт ирээдүйн төлөө зориулж байх жишээтэй.

Өнгөрсөн жил тус жагсаалтыг Apple компанийн CEO Тим Күүк тэргүүлж байсан бол энэ жил технологийн аварга Amazon-г үүсгэн байгуулагч Жеф Безос тэргүүлсэн байна. Харин Холбооны Бүгд Найрамдах Герман улсын канцлер Ангела Меркель 2014 онд хоёр дугаар байрт байсан бол энэ удаа мөн тус байрт жагсаж удаалжээ. Дээрх эрхмүүдийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан амжилт, хийж бүтээсэн зүйлийг үндэслэн уг жагсаалтыг гаргадаг аж. Амазон компани үйл ажиллагаагаа олон чиглэлд өргөтгөж байгаатай зэрэгцээд түүний үүсгэн байгуулагч Жеф Безос мөн олон салбарт, их зүйлийг амжуулж явна. Amazon-н орлого, ашиг нэмэгдэж Alexa, Prime Button гэх мэт цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргасан. ‘Амазон веб үйлчилгээ’ салбартаа тэргүүлэгч болж үүлэн орчинг эзэгнэх болсон гээд амжилт арвинтай байв.

Жеф Безос 3 сарын 11 өдөр Amazon-ы төв байран дээр

Жеф Безос 3 сарын 11 өдөр Amazon-ы төв байран дээр

Безосыг хэн бүхэн Amazon-ы CEO, үүсгэн байгуулагч гэдгээр нь мэдэх байх. Харин түүнийг хөрөнгө оруулагч гэдгийг баргийн хүн мэдэхгүй байх. Безос хувийн хөрөнгө оруулалтын Bezos Expeditions гэх компанитай ба тус компаниараа дамжуулж хөрөнгө оруулалт хийдэг байна. 46 тэрбум ам.долларын хөрөнгөтэй манлайлагчийн хөрөнгө оруулсан компаниудаас дурдвал Airbnb, Uber, Workday, Twitter, Nextdoor, Vessel, Everfi, Basecamp, Makerbot, Businessinsider гээд дэндүү урт дараалал үүсэхээр байна. Ихэнх CEO чөлөөт цагаараа гольф тоглодог бол Безос чөлөө цагаа TWP, BlueOrigin, BezosExpeditions гэх гурван компаниуддаа зориулдаг аж.

2013 онд Безос The Washington Post сониныг 250 сая ам.доллараар худалдан авч өөрийн болгов. Тус мөчөөс эхлэн Безосын удирдлагад орсон Washington Post гайхалтай амжилтыг үзүүлж NYT-тай эн зэрэгцэж яваа билээ. 16 жилийн тэртээ чимээгүйхэн, нууцлан байгуулж байсан Blue Origin компани нь өнгөрсөн оны 11 дүгээр сард дахин ашиглагдах пуужингийн туршилтаа амжилттай хийж түүхэнд бичигдсэн гээд Безостой холбоотой юм бүхэн амжилтыг олжээ. Зарим нэг нь түүнийг манлайлагчдын манлайлагч ч гэж онцолно.

Ингээд та бүхэн эхний 10 манлайлагчтай танилцана уу.

БайрНэрАлбан тушаал, цол зэрэгХарьяалал, байгууллагаНас
1Jeff BezosCEO Amazon 52
2Angela MerkelChancellor Germany 61
3Aung San Suu Kyi Leader National League for Democracy70
4Pope Francis Pontiff Roman Catholic Church 79
5Tim CookCEO Apple 55
6John LegendRecording artist and activistThe Show Me Campaign 37
7Christiana FigueresExecutive Secretary UN Framework Convention on Climate Change 59
8Paul RyanSpeaker U.S. House of Representatives46
9Ruth BaderGinsburg AssociateJustice U.S. Supreme Court 83
10Sheikh HasinaPrime MinisterBangladesh 68

Дэлгэрэнгүй: Fortune The World’s 50 Greatest Leaders 2016

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.