Ирээдүйн бизнес хаашаа чиглэж байна вэ ?

Ирээдүйн бизнес хаашаа чиглэж байна вэ ?


Ирээдүйн бизнес хаашаа чиглэж байна вэ? Энэ асуултад ихэвчлэн цахим бизнес буюу интернет тулгуурласан бизнесийн загвар гэж хүмүүс хэлэх байх. Мэдээж интернетэд суурилсан бизнес загвар ирээдүй мөн үү гэвэл маргаангүй мөн. Гэвч Харвардын сургуулийн эрдэмтэд бас нэгэн чиглэлийг онцгойлон ярьж байна.

Ирээдүйн чиг хандлага, бизнесийн хөгжил эко буюу ногоон технологи, тогтвортой хөгжлийг дэмжсэн, органик бүтээгдэхүүн рүү чиглэсэн төслүүд байх юм. Энэ талаар GREENING YOUR BUSINESS PROFITABLY by Harward Business Review ном дээр илүү тодотгон өгчээ.

Өөрийн бизнесийг илүү ногоон орчин уруу ойртуулснаар ямар үр ашигтай вэ:

  • Байгаль орчин болон хүн төрөлхтөнд ээлтэй – Саяхан болсон Apple-н ээлжит арга хэмжээн дээр Apple компани өөрсдийнх нь бүхий л барилга, байгууламж АНУ-д 100%. Харин бусад улс оронд 93%-тай нарны эрчим хүчээр ажилладаг болсноо зарласан юм. Энэ нь дэлхийн дулаарлын эсрэг байгууллагуудын авч хэрэгжүүлж буй томоохон алхмуудын ердөө нэг хэсэг. 2 сая гаруй ажилчидтай Walmart сүлжээ дэлгүүр хүртэл удахгүй өөрийгөө 100% нараар хангах гэж байна.
  • Бизнесийн зардлыг бууруулах – SpaceX компанийн Falcon 9 пуужин дахин ашиглагддаг болсон. Юу гэсэн үг вэ гэхээр пуужин сансрын хөлгийг эх дэлхийгээс гаргаж, олон улсын сансрын заагт хүргэнэ. Улмаар пуужин эргэн эх газарт, тодорхой заасан цэгт газардана. Нэг пуужинг олон удаа ашиглах боломжтой болж байна. Ингэснээр SpaceX компани олон сая ам.долларыг нэг удаагийн нислэгийн зардлаас хэмнэж, өртгөө буруулж байгаа юм. Дээр дурдсан Walmart нарны эрчим хүчээр ажилладаг болсноор зардлаа мөн хэмнэнэ.
  • Брэндийн нэр хүндийг өсгөх – Хүмүүс яагаад Теслагийн талаар ам сайтай байдгийг та мэдэх үү? Яагаад гэвэл таны унаж буй машин ямар ч утаа ялгаруулахгүй. Дээрээс нь цахилгаанаар ажиллана, тэр тусмаа тэрхүү цэнэгийг нарнаас гарган авч байгаа юм. 100% цахилгаан хөдөлгүүртэй, байгальд ээлтэй машин машин унаж яваа хүн чинь бусдын өмнө нүүр бардам байх нь аргагүй. Үүнийгээ ч бусдад нүүр бардам илэрхийлэх биз.
  • Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ – Компаниуд нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд янз бүрий сайн үйлсийн аян, арга хэмжээ гэх мэт зүйлсийг зохион байгуулдаг. Хэрвээ таны бизнес эко, ногоон технологид суурилсан, тогтвортой хөгжлийг эрэлхийлсэн бол энэ эргээд шууд нийгмийн хариуцлага болчхож байгаа юм.

Энэ мэт маш олон давуу талыг бий болгох боломжтой. Шинээр бизнес эрхлэгчид, өөрийн бизнесийг хөгжүүлж буй удирдагчдад дахин хэлэхэд органик, эко чиглэл рүү хандсан бизнес ирээдүйг эзэгнэнэ гэдгийг Харвардын их сургуулийн эрдэмтэд онцолж байна.

global-demand-for-_3389770b

Сонирхуулахад Хятад улсад хүнсний зориулалттай шавьж үржүүлгийн үйлдвэрүүд ч олон тоогоор бий болж байна. Тус чиглэлийг ирээдүйд өсөлттэй байх бизнес хэмээн CNN телевиз хүртэл дурдаад өнгөрсөн. АНУ-д хүртэл царцаатай hotdog-ны газар нээгдэж, царцааны гурилан нарийн боовоор хэрэглэгчдэд үйлчилж байх жишээтэй. Яагаад царцаа гэж үү? Үхрийн мах, царцаа хоёрын аль алинаас нь хүн уураг хүртэнэ. Тэхээр ялгаа нь энд байгаа юм. Нэг үхрийн махтай 600,000 царцаа тэнцэнэ. Үхрийн мах бэлтгэхэд 18 сар шаардлагатай бол царцаанд ердөө 6 сар хэрэгтэй. Мөн царцаа нь 25 дахин бага зайд үржинэ. Ингээд бодохоор царцаа нь цаг хугацаа, орой байр, хүнс ус тэжээл хамаагүй бага шаардаж байна. Эцсийн хэрэглэгчийн хүртэх зүйл нь харин ижил.

cheese_burger

Ногоон технологийн хүрээнд цоо шинэ нээлт, инноваци бий болж байна. Impossible Foods компани уламжлалт тогтвортой бус системийг эвдэж, ургамлаас мах гарган авах аргыг нээжээ. Юу гэсэн үг вэ гэхээр үхрийн махтай, бяслагтай бургерийг ямар ч мах бяслаггүйгээр хийнэ. Тус лабораторийн хэлж байгаагаар үхрийн мах, бяслагтай бүргертэй яг ижил амт, үнэр, орцтой бургерийг 100% ургамлаас гарган авах технологийг тэд нээжээ. Энэ нь хамаагүй эрүүл бөгөөд байгальд хүртэл эерэг нөлөөтэй аж. Бургер хийхэд амьтны мах ахиж хэрэглэхгүй. Сонсоход бэрх хэдий ч энэ бүхэн аль хэдийн биеллээ олжээ. Ирээдүйн бизнес эргэлзэх зүйлгүйгээр ногоон байна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.


Энүхүү нийтлэлийг танд бизнесийн стратеги төлөвлөлт, дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээний Будханат компани бэлтгэн хүргэв. Будханат ХХК нь менежмент, татварын мэргэшсэн туршлагатай зөвлөхүүдээрээ дамжуулан ЖДБ-ийн байгууллагад банк, санхүү, татвар, стратеги төлөвлөлтийн чиглэлээр бизнесийн  зөвлөгөө өгдөг.

2 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Шижрээ

    Сонин сонсогдож байна шүү. Гэхдээ тухайн цаг үед огт сонин биш болсон байх вий.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.