Messenger дотор сагс тоглоё

Messenger дотор сагс тоглоё


Facebook компани messenger дотор нуугдаж байсан нууц тоглоомоо ил болголоо. Заримдаа хэн нэгэн найз тань юм бичиж байснаа гэнэт алга болдог уу? Тэр хооронд та юу хийдэг вэ, магадгүй энэ тоглоомыг тоглож байж болох юм.

Юун түрүүнд таны messenger update хийсэн байх шаардлагатай. Үүний дараагаар та аль нэг найзынхаа чат уруу ороод basketball эможийг илгээгээрэй. Дараагаар нь уг эможи дээрээ дарахад тоглоом нээгдэнэ. Танд л гэж хэлэхэд битгий хэтэрхий донтчихоорой. Энэ бол Facebook messenger дэх анхны тоглоом биш юм. Та чатан дотроо “@fbchess play” гэж бичээд хэн нэгэнтэй мөн шатар тоглох боломжтой. Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.

 

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.