АНУ-н томоохон стартап компанийн талаас илүү хувийг цагаачид үүсгэн байгуулжээ

АНУ-н томоохон стартап компанийн талаас илүү хувийг цагаачид үүсгэн байгуулжээ


Ашгийн бус, аль нэг намын харьяалалгүй бие даасан судалгааны байгууллага болох Америкийн улс төрийн бодлогын үндэсний байгуулга (NFAP) тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй АНУ-н 87 стартап компанийг судалсан байна. Эдгээр 87 компанийн судалгааг WSJ-н гаргасан Billion Dollar Startup Club тоо мэдээний жагсаалт үндэслэн хийсэн аж. Та бид тус компаниудыг Unicorns (ганц эвэртүүд) гэдгээр нь сайн мэдэх байх.

АНУ-д үүсгэн байгуулагдсан нэг тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй , хаалттай хувьцаат 87 компанийн 44-г буюу 51 хувийг өөр улсаас гаралтай, АНУ ирж ажиллаж байгаа цагаач (immigrant) энтрепренерүүд үүсгэн байгуулсан байна. Тэргүүлэгч, томоохон компаниудаас дурдвал Uber, Palantir Technologies, SpaceX нар орно. Тус 44 компанийн удирдах албан тушаал, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн гол ажилтнууд гэх мэт CEO, COO, CTO, VP of Engineering, Global Services, Marketing, Innovation, President зэрэг албан тушаалтнуудын 70 гаруй хувийг гаднаас ирж ажиллаж байгаа хүмүүс бүрдүүлж байгаа аж. Цагаач үүсгэн байгуулагчтай компаниудын зах зээлийн үнэлгээний нийлбэр 168 тэрбум ам.доллар буюу ОХУ болон Мексик улсын үнэт цаасны зах зээлийн талтай тэнцэнэ гэжээ.

table1

Мөн тус компаниуд дунджаар 760 хүний ажлын байрыг шинээр бий болгосон байна. Хамгийн их ажлын байр бий болгосон нь 4000 хүнтэй SpaceX, Mu Sigma 3500 болон Palantir 2000 ажилчидтай. Бас нэгэн сонирхолтой үр дүн гарсан нь 87 компанийн дөрөвний нэг буюу 20 стартап компанийн үүсгэн байгуулагчид анх АНУ-д оюутнаар ирж байсан байна. Аль улсаас цагаачилж ирсэн жагсаалтыг Энэтхэг 14-өөр тэргүүлж, Канад, Их Британи тус бүр 8, Израиль 7, Герман 4, Хятад 3, Франц 2, Ирланд 2, бусад хэмээн удаалсан байна.

table3

Эдгээр гадаадад төрсөн үүсгэн байгуулагчидтай компаниуд АНУ-н хэрэглэгчийн зах зээл болон компаниудад зориулсан үр ашигтай олон бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон юм. Uber гэхэд л авто салбарын зах зээлийг орвонгоор нь эргүүлж иргэдэд орлогын шинэ эх үүсвэр санал болгосон, SpaceX сансрын тээврийн үнэ өртгийг буруулж, хүн төрөлхтнийг сансарт аялуулах гэж байна. Ирландаас ирсэн хоёрын Stripe цахим төлбөр тооцооны бүтээгдэхүүн хөгжүүлж, харин AppDynamics, Cloudera, CloudFlare гэх компаниуд бусад байгууллагуудад өгөгдлийн шинжилгээний бүтээгдэхүүн санал болгож тэднийг танин мэдэхүйн эрин зуунтай хөл нийлүүлэн алхуулж байх жишээтэй.

table2

Уг судалгааг хийсэн судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал Stuart Anderson-ы хэлж байгаагаар эдгээр ганц эвэртүүд АНУ эдийн засагт маш их тус нэмэр болсон, цаашид визний асуудал хялбараар шийдэгдвэл илүү ч их үр ашгийг хүртэх боломжтой хэмээсэн байна. Жишээлбэл AppDynamics-н үүсгэн байгуулагч Jyoti Bansal 900 ажилчинтай өөрийн компанийг байгуулах гэж ‘хөдөлмөр эрхлэх ногоон картыг‘ 7 жил хүлээжээ.

Технологийн салбарын томчууд болох Билл Гейтс, Марк Зукерберг нар гаднын чадварлаг ажилчдыг тус улсад үлдэн ажиллах боломжийг олгодог H-1B визийн тоог нэмэгдүүлэхийг хүсжээ. Тэдний үзэж байгаагаар цагаач ажилчид технологийн орчинд эерэг нөлөөтэй байдаг тул энэ нь эргээд АНУ ашигтай хэмээжээ. Визний асуудлаас болж цагаач энтрепренерүүд бизнес эрхэлж чадахгүйн дээр асуудалтай үүсгэн байгуулагч нартай стартап компанид ямар ч венч сан хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Бүүр орж ажиллах хүн ч ховор байж мэдэх юм.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.