Facebook компанийн шинэ нэмэлт

Facebook компанийн шинэ нэмэлт


Facebook компани бодит цагт хүний нүүрийг хувиргадаг MSQRD гэх солиотой аппликейшныг хөгжүүлэгч Беларусь улсын Masquerade Technologies компанийг худалдан авчээ. Улмаар MSQRD-г үүсгэн байгуулагчид болох Евгений Невгень, Сергей Гончар, Евгений Затепякин нар Facebook-н Лондон хот дахь салбарт ажиллахаар болж байгаа аж.

2015 оны 11 сард Беларусь улсын нийслэл Минск хотод болсон HACKATHON тэмцээнд эдгээр залуучууд оролцон 48 цагийн дотор анхны загвар аппаа бүтээж байжээ. Залуус машин сургалт, нүүр царай таних, нүүрний хувирлыг илрүүлэх, 3D график, визуал эффект  гээд  угийн энэ талын арвин туршлага мэдлэгтэй аж. Тэд 2010 оноос хойш энэ чиглэлээр шамдан оролдож, янз бүрийн зүйл дээр ажиллаж байгаад тус тэмцээн дээр анхны бүтээлээ бий болгосон байна. Төд удалгүй шинэ жилийн үеэр залуус шаргуу ажилласны үндсэн дээр бүрэн хэмжээний үйлчилгээ хүмүүст хүргэжээ. Аппыг хэрэглэгчдэд нүүрээ Snopp Dogg, Иосиф Сталин гээд үй олон одуудын дүрд хувиргах боломжийг олгосон юм. Хүмүүсийн анхаарлыг татахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдаас 1 сая ам.долларын санхүүжилтийг татаж чаджээ. Сталин, Сармагчин, Joker гэх нүүрний фильтрийн ачаар Ази, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг газруудад апп өргөр тархах нь тэр. Ингээд саяхан болж болж өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр тус апп жүжигчин Леонардо ДиКаприогийн фильтрийг нэмж оруулж өгснөөр тийрэлтэт пуужинд суусан мэт огцом өсөлтийг үзүүлэх болов. Европ, Америкийн апп дэлгүүрүүд дээр эхний 5-т орж иржээ. 12 сард 1 сая хэрэглэгчтэй байсан үйлчилгээ 10 сая хэрэглэгчтэй болтлоо өссөн байна.

founders-msqrd

Зүүн гар талаас үүсгэн байгуулагч Евгений Невгень, Сергей Гончар, Евгений Затепякин нар

Facebook компани ямар үнийн дүнгээр тус компанийг худалдан авсан нь одоогоор тодорхойгүй байна. Facebook компанийн хэвлэл нийтлэл хариуцсан ажилтны “Masquerade дэлхийн төвшний видео технологи бүхий гайхалтай аппликейшн бүтээж чадсан. Тэднийг манай компанид нэгдсэнд туйлын их баяртай байна. Бид цаашид видео үйлчилгээгээ улам сайн хөгжүүлэх болно” хэмээн хэлжээ. Masquerade Technologies-н сайтад бичсэнээр “Бид үйлчилгээгээ төсөөлж байгаагүй их хэрэглэгчдэд хүргэх болсондоо баяртай байна. Бидний одоо хийх зүйл бол өөрсдийн технологийг Facebook-д холбох. Мөн апп бие даасан хэлбэрээр мөн орших болно. Бид илүү олон сонирхолтой нэмэлтүүдийг нэмж сайжруулах болно. Мөн хөрөнгө оруулагч, ментор Юрия Гурсков болон Gagarin Capital-д маш их баярлалаа. Тэдэнгүй бол энэ бүхэн биелэхгүй байлаа.” хэмээжээ.

Апп

Апп

Snapchat-н видеоны нүүрний фильтрийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Саяхан нэг хэсэг манайд хүчийг авсан байх. Snapchat компани өнгөрсөн жил Looksery гэх Masquerade-тэй адил стартап компанийг 150 сая ам.доллараар худалдан авснаар тус нэмэлт Snapchat-д бий болсон юм. Магадгүй Facebook компани Snapchat-тай өрсөлдөх зэвсгээ олсон бололтой.

12-хон ажилтантай, хэдхэн сарын түүхтэй стартап компанийн түүх гэхэд дэндүү гайхалтай бас итгэмээргүй. 

 Марк Зукербергийн мэндчилгээ:

 

Taking a break from coding to welcome the MSQRD team to Facebook!

Posted by Mark Zuckerberg on Wednesday, March 9, 2016

Беларусь улсын стартапыг дэлхийд таниулсан Леонардо ДиКаприодоо баярлалаа. Бас дахин баярлалаа. Бид тун удахгүй тус нэмэлтийг FB-д харах нээ!!!

via GIPHY

2 Сэтгэгдлүүд

бичих
    • 2
      Mr.Red

      iOS, Android аль аль нь байгаа шүү. Гэхдээ iOS нь илүү олон фильтертай юм байна лээ.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.