GM бүрэн автомат жолоодлоготой автомашины тулаанд нэгдэв

GM бүрэн автомат жолоодлоготой автомашины тулаанд нэгдэв


10 жилийн тэртээ Justin Kan, Emmett Shear нар онлайн календарь бүхий Kiko нэртэй апп хөгжүүлдэг компаниа худалдсаны дараагаар өөр компани байгуулах хүсэлдээ гүн автсан байна. Ийнхүү залуус шууд дүрс цацах концепцыг боловсруулсан ч яаж хийхээ огт мэдэхгүй байв. Улмаар залуус MIT-инженерчлэлийн цахим шуудан илгээх хэсэг дээр “Техник хангамжийн хакер” хэрэгтэй байна гэсэн зүйлийг бичээд, илгээжээ. Гэхдээ яг юу хийх талаар буюу төслийн тухай юу ч дурдаагүй байна.

Kyle Vogt гэх роботын шинжлэх ухаанд ухаангүй донтсон залуу оюутан тэдний цахим илгээмжид хариу бичжээ. Удалгүй тэд кофены мухлагт уулзаж, Kan болон Shear нар Сан-Франциско явахаасаа өмнө түүнд өөрсдийнхөө санааг танилцуулсан байна. Хэсэг хугацааны дараа залуусыг Сан-Францискод газардахад PDF файл хавсаргасан э-мэйл Kyle-аас ирсэн байлаа. Уг файлд тэдний хүсээд байсан онолын төвшинд яригдсан шууд цацалтын камерын эд анги, бүтцийн зураг, үзүүлэлтийг зурж, бичсэн байв.

Залуус файлыг үзсэний дараа Kan “Энэ залуу шинэ санаа, арга зүйн талаар ихийг мэдэхээс гадна маш түргэн хариу үйлдэл үзүүлдэг юм байна. Бид түүнийг энд авчрах хэрэгтэй” гэж хэлжээ.

Залуус хэлсэн амандаа хүрч Kyle-г авчран шинэ стартап Justin.tv-ынхаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хариуцуулав. Дээрх компани бол та бидний сайн мэдэх видео тоглоомын дүрс шууд цацдаг Twitch-н өвөг эцэг нь юм. Компани дараагаар нь ребрендинг хийн Twitch болон гарч иржээ. Ийнхүү 2013 онд Kyle Vogt дахин шинэ стартап эхлүүлсэн нь Cruise Automation байлаа. Тус стартап машиныг боловсронгуй болгох нэмэлт системийг хөгжүүлдэг аж. Тус нэмэлтийг машины дээр холбосноор машин тань автомат жолоодлого бүхий ухаалаг машин болон хувирна.

Cruise

Cruise

3 хүрэхгүй жилийн дотор Kyle Vogt цөөхөн хэдхэн үүсгэн байгуулагчийн мөрөөдөж чадах амжилтад хүрчээ. 2014 онд Twitch-г онлайн худалдааны сайт, технологийн томоохон компаниудын нэг Amazon ойролцоогоор 970 сая ам.доллараар худалдан авчээ. Харин өчигдөр буюу 11-ны баасан гарагт түүний хоёр дахь стартап Cruise-г General Motors компани бэлэн мөнгө, хувьцаа нийлсэн үнийн дүн бүхий 1 тэрбум гарам ам.доллараар худалдан авсан байна.

Kyle Vogt бол хамгийн сүүлд тодроод буй хүрсэн бүхнээ нь алт болон хувирдаг энтрепренерүүдийн нэг юм. tweet

Cruise-н хувьд гэхэд л тэр оргүй хоосноос программ болон техник хангамжийн анхны загварыг гуравхан сарын дотор бүтээсэн. Магадгүй үүнийг хийж чадах цор ганц хүн байх. Энэ бол маш ховор авьяас.” – хэмээн цахиурын хөндийн эх, бидний мэдэх бараг бүхий л стартапуудыг бойжуулан гаргаж ирсэн Y Combinator инкубаторын үүсгэн байгуулагч Sam Altman ярьсан байна.

2013 онд Kyle Vogt 20 гаруй энтрепренерийн хамт, 20 сая ам.доллар босгон анх үйл ажиллагаагаа эхэлж байв. Тэдний хөрөнгө оруулагчдыг дурдвал яг л “Тэр тех-компанийг байгуулагч тэр” гэсээр урт дараалал үүсэх байх. Хэрвээ та мэдэж байгаа бол Y Combinator түлхүү программ хангамжийн стартапуудыг бойжуулдаг. Харин Cruise Automation тэдний хувьд цоо шинэ салбарын, анхны техник хангамж үйлдвэрлэдэг стартап болж байжээ. Y Combinator-н хувьд тус хэлцэл цоо шинэ амжилтыг тогтоосон байна. Бойжуулж гаргасан компаниудаас хамгийн өндөр үнээр худалдагдсан. Cruise зарагдах хүртлээ 100 сая ам.долларын үнэлгээтэй хэмээгдэж байсан юм.

vogt-cruise

Зүүн гар талаас Cruise-н COO Danial Kan , Cruise-н CEO Kyle Vogt, Spark Capital-н партнер Nabeel Hyatt нар

2014 онд анхны загвар бүтээгдэхүүнээ гарган олон ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байсан Cruise, өнгөрсөн жил тусдаа систем бус харин цогц бүхий бүрэн автоматжуулах платформ дээр ажиллахаар шийджээ. Энэ шийдвэр нь ч GM-н анхаарлыг татсан нь гарцаагүй биз. Асар олон жилийн түүхтэй GM-н хувьд Tesla Motors шиг цахиурын хөндийн компаниудын технологийн шуурганд хүчтэй өртөөд байсан юм. Тesla, Google, Apple, Ford гээд бүгд л бүрэн автомат жолоодлогын системд хүчтэй хөрөнгө мөнгө хаях болсон. Хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлэх компани нь мэдээж Google болон Тесла компаниуд. Аль хэдийнээ хагас автомат, бүрэн автомат машинуудаа гаргаад, туршаад эхэлчихсэн. Тесла цэнэгт хайрцганыхаа технологиор бүүр хол тасарчихсан.

Kyle Vogt-т хэлцлийн талаар ийнхүү хэлсэн байна. “GM-н үйлдвэрлэлийн арвин туршлага, нөөц бололцоо Cruise-н инженерүүдийг зорилгодоо хурдан хүрэхэд туслах болно.” Cruise-н гол хөрөнгө оруулагч Spark Capital-н партнер Nabeel HyattҮүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, ажилчид гээд аль аль талдаа гайхалтай үр дүнтэй байлаа. Cruise-т хамтрагч хэрэгтэй байсан юм. Машин үйлдвэрлэх өртөг өндөртэй. Эцсийн эцэст бид олон тооны машин үйлдвэрлэж чадахаар боллоо.” хэмээжээ. 100 сая ам.долларын үнэлгээтэй компани 1 тэрбумаар зарагдахаар ойлгомжтой байх.

GM-н хувьд үнэхээр ухаалаг шийдлийг хийсэн гэж бодож байна. Тэд сүүлийн хэдэн жилийн турш энэ талбарт эрчимтэй судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт хийж байсан ч чамлахаар сайн амжилтыг олоогүй байсан юм. Мэдээж хэрэг хэлцэл ёсоор үүсгэн байгуулагч Kyle Vogt GM-н харьяанд ажиллах байх. Мөн Cruise-н 40 гарам ажилтан нэгдэхээ илэрхийлжээ. Sam Altman Kyle-г ирээдүйн GM-н CEO ч болох боломжтой хэмээн мөн хэлсэн байна.

Эх сурвалж: Recode, WSJ

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Эрдэнэ- очир

    Гайхалтай шинэ содон мэдээлэл оруулж байдагт тань талархаж явдаг шүү.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.