Гарааны бизнес амжилтанд хүрдэг гол шалтгаан

Гарааны бизнес амжилтанд хүрдэг гол шалтгаан


Bill Gross бол шинэ нээлт, санаа, бизнесийг гаргаж ирдэг Idealab инкубаторыг үүсгэн байгуулагч энтрепренер юм. Тэрээр сурагч байх цагаасаа эхлэн энтрепренерын гараагаа тавьж анхны компани болох нарны эрчим хүчний компаниа байгуулж байжээ. Дараагаар нь коллежид байхдаа дуу өсгөгчийн шинэ загвар боловсруулж өөрийн нэр дээрх анхны патентаа авсан байна.  Янз бүрийн салбарт ажиллан, олон зүйлийг бүтээж явсаар Билл Гросс 1995 онд Idealab-г байгуулав. Үүсгэн байгуулагдсан цагаас өдийг хүртэл тус инкубатор 125 компанийг бойжуулан гаргаж, 40-өөд компанийн IPO, хэлцлийг амжилттай хийж, асар олон бүтэлгүйтлийг амсаж байжээ.

Bill Gross өөрт цугларсан өгөгдлийг ашиглан нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байна. Тэр өөрийн Idealab-н 100 болон Idealab-н бус 100 компанийг сонгож 5 хүчин зүйлээр нарийн шинжилжээ. Үр дүн нь үнэхээр гайхалтай. Та бүхэн доорх 6:40 минутын хадмал орчуулгатай TED-г үзэж сонирхоно уу. TED-н сонирхолтой, хэрэгтэй, гайхалтай яриаг орчуулан хүргэдэг TED OTP Mongolian-н залуустаа, тэр тусмаа Marla Munkh-Achit-д баярлалаа. Эдгээр залуус 2015 оны байдлаар 140 гаруй бичлэгийг орчуулан бэлэн болгосон байна.

Стартап компаниуд дэлхийг илүү сайхан газар болгоход тусалж чадна гэдэгт би итгэдэг.

Bill Gross

~

Хэрэглэгчид таны санал болгох зүйлд үнэхээр, үнэхээр, бүүр үнэхээр бэлэн байна уу гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Та үнэхээр хийх дуртай зүйлээ олсон, түүнийгээ дараагийн шатанд гаргамаар байвал TIMING гэх хүчин зүйлтэй шударга байсан дээр. Үүнийг тоолгүй орхиж огт болохгүй. 

Bill Gross

~

success_timing

Bill Gross-н судалгааны үр дүн. Оновчтой цаг хугацааг тааруулж гарч ирнэ гэдэг амжилтын 42% аж.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.