Google-ээс ирсэн цаг төлөвлөх тухай э-мэйл

Google-ээс ирсэн цаг төлөвлөх тухай э-мэйл


Jeremiah Dillon бол Google Apps for Work-н бүтээгдэхүүн хариуцсан ахлах ажилтан. Тэрээр хамтрагчидтайгаа өөрийнхөө цаг төлөвлөх аргаасаа хуваалцаж э-мэйл бичжээ. Төд удалгүй түүний хамтрагчдаас гайхалтай хариу ирсэн тул тэрээр үүнийгээ илүү олон хүнтэй хуваалцахаар шийдсэн байна. Ингээд уг э-мэйлтэй танилцацгаая.


TO: 

SUBJECT: Хэрвээ танд үүнийг унших цаг байхгүй бол ………… хоёр удаа уншаарай.

Тайвшир. Түр азнаад эхлээд гүн амьсгаа аваарай. Одоо та цагаа хэрхэн төлөвлөдөг талаараа бодно уу.

Миний хувьд гэвэл би ч гэсэн энэ тал дээр сайжрах хэрэгтэй байгаа бас сайжирч байгаа.

Менежерийн болон бүтээгчийн гэсэн цаг төлөвлөх хоёр төрлийн парадигм байдаг байна. Менежерүүд өдрөө 30 минутын зайтайгаар хуваах бөгөөд хийж буй ажлаа хагас цаг тутамд сольдог аж. Яг л тетрис шиг дүрсүүдийг сольж хөдөлгөн хоосон зайнуудыг бөглөхтэй адил.

Харин бүтээгчдийн өдөр арай өөр. Тэд бүтээх, хийх, туурвих ёстой хүмүүс. Гэхдээ үүний өмнө түүнийхээ талаар мэдээж бодох хэрэгтэй. Цагийг хамгийн үр бүтээлтэй ашиглах тэдний арга бол өдрийг 2-3 хэсэгт л хуваах юм. Бүтээх хугацааны дундуурх 30 минутын ганц уулзалт хүртэл “Бүтээх цагийг” сүйтгэж болох аж.

Бид бүгд бүтээгч байх хэрэгтэй. tweet

Тийм ээ. Сайхан санаа байна. Үүнийг хэрэгжүүлнэ ээ……….юу гээч………гэхдээ дараа….. Би одоо хурлаасаа хоцрох гээд байна.

Болохгүй ээ. Ийм хандлагатай яав ч бүтэхгүй. Үүнийг амжилттай хэрэгжүүлэх цор ганц арга бол зорилготойгоор хэрэгжүүлэх. Хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө бий болго. Өөрийнхөө төсөлд зориулж бүтээх цагаа яг хэзээ хэдийд гаргахаа та нарийн тогтоох хэрэгтэй. Үүнтэй холбоотой нэг түүхийг танд ярьж өгөхийг минь зөвшөөрнө үү.

  • Захиргааны хамт олныг ирэх долоо хоногоос нэг удаа ирж дасгалаар хичээллэхийг хүссэн боловч 29 нь ирж хичээллэв.
  • Туршилтын 1-р хамт олноос мөн адил зүйл хүсчээ. Гэхдээ энэ удаа тэдэнд яагаад дасгал хийх нь эрүүл мэндэд хэрэгтэй вэ гэх илүү нарийн мэдээлэл өгсөн байна. 39 хувь нь ирэв.
  • Туршилтын 2-р хамт олноос мөн л адил зүйлийг хүсэв. Гэвч энэ удаа тэднийг яг тогтсон газар, тогтсон өдөр, тэдний хүсэлтээр дагуух тодорхой цагт ирэхийг хүсэхэд 91% нь ирэв.

Хэдэн цагт, хаана, яг юу бүтээх, хийж гүйцэтгэх гэдгээ тодорхойлсон “Бүтээх цаг“-аа цаг төлөвлөлтдөө оруулахыг эрмэлз. Ингэж байж л та үр дүнг нь үзэх болно.

Тэхээр би үүнийг чинь хийж чадна гэхдээ…….баасан гарагийн орой яг бүх уулзалт дууссаны дараа.

Үнэндээ бол үгүй. Бидний ихэнх уулзалт богино хугацаанд эсвэл цөөн хүнтэйгээр болох ёстой. Зарим нь бүүр болох ч ёсгүй. Үүний оронд эдгээр цагаа бүтээх цагтаа зориул. Гэхдээ баасан гарагийн эцэс хүртэл хойшлуулж болохгүй. Таны сонгох цаг маш их нөлөөтэй. Таны хүч чадал долоо хоногийн турш өөр хэмнэлээр зарцуулагдана. Иймээс тааруулан төлөвлөх хэрэгтэй.

Доорх зөвлөгөөг хэрэгжүүлэх гэж үзээрэй.

Даваа: Амралтын өдрийн дараагаар та эрч хүчээр бүрэн цэнэглэгдсэн байгаа. Жижиг төвшний ажлуудаа хийхэд тохиромжтой. Жишээ нь энэ долоо хоногийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах, зорилтыг тодорхойлох гээд зүйлсийг хийж болно.

Мягмар, Лхагва: Эрч хүчээ зарцуулах өдөр. Хамгийн хүнд хэцүү ажил хэргүүд, асуудлуудаа шийдэх, бүтээх цагаа ашиглах, бичих, санаагаа уралдуулах зэрэг зүйлсийг хийж болно.

Пүрэв: Эрч хүч буурч эхэлнэ. Уулзалт хийж болно гэхдээ үнэхээр харилцан зөвшилцөл хэрэгтэй байгаа бол.

Баасан: Эрч хүчгүй болох өдөр. Цаг хугацаанд баригдаагүй ажлаа хийхэд тохиромжтой. Урт хугацааны төлөвлөлт эсвэл харилцаа холбоогоо тэлэх ч юм уу зүйлс хийж болно.

Бүтээх цагаа үргэлж өглөөгүүр буюу үдээс хойших шийдвэр гаргалтын сульдалтад хүрэхээсээ өмнө хийхийг эрмэлзэж бай. Үдээс хойш түлхүү механик ажлуудаа хийвэл зохимжтой.

Миний та бүхэнд хүргэх уриалга: Бүтээх цагаа бий болгож түүнийгээ хамгаал. Хэн нэгний суух сандлыг булаахаасаа өмнө түүний бүтээх цагт саад болох эсэхээ сайтар бодож байгаарай.

Би өөрийнхөө хуваарьт бүтээх цагаа гаргачихсан. Харин энэ цагаа өөр төлөвлөлтөд битгий оруулаарай. Би та бүхний бүтээх цагт саад учруулахгүй тулд чадах бүхнээ хийх болно.


Та бүхэн бүтээх цаг ямар чухал болохыг ойлгосон байх. Хүмүүс бүтээх цагаараа маш их зүйлийг хийж бүтээдэг бололтой. Цахим хэрэглээ хүний ой тогтоолтыг муутгаж буй өнөө цагт доорх бичлэгийг нэмээд үзчихэд найдвартай байх. Таалагдсан бол цааш түгээгээрэй!!!

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.