МА үнэтэй зөвлөгөө өгсөөр л

МА үнэтэй зөвлөгөө өгсөөр л


Технологийн томчууд бараг бүгд Барселон хотод очиж, технологид сонирхолтой гэлтгүй хэн бүхний анхаарал тэр зүгт чиглэж байгаа байх. Гэхдээ Жэк Ма лав биш. Alibaba группийг үндэслэгч, захирлуудын зөвлөлийн дарга тэрээр Хятадын зүүн хойно хэсэгт байрлах хамгийн том цанын бааз Yabuli-д болж буй Хятадын Энтрепренерүүдын Форумд оролцоод завгүй байгаа бололтой. Хэдийгээр Ма “Хятадын эдийн засагт итгэх итгэл” гэсэн сэдвээр яриа хийхээр уригдсан ч өөрийн гайхалтай зөвлөгөөнүүдээ харамгүй хайрласан байна. Хөрөнгө оруулагч, хэрэглэгч хоёртой үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх МА-н зөвлөгөөг танд хүргэж байна.

Энэхүү асуултыг Францын Club Med-н CEO Henri Gistard d’Estaing асуусан байна. Тэрээр хэрэглэгч болон хөрөнгө оруулагч хоёрын хооронд үүссэн сэтгэл ханамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэх асуултыг асуусан аж.

Ма: Alibaba хөрөнгө оруулалт татсан анхны өдрөөс эхлэн IPO хийх хүртэл, өнөөдрийг хүртэл нэг л дарааллыг баримталж ирсэн. #1 дүгээрт хэрэглэгч, #2 дугаарт ажилчид, #3 гуравт хөрөнгө оруулагч.

Хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж, ажилчдаа аз жаргалтай байлгасан цагт л чи инноваци хийж чадна. Хэрэглэгчид болон ажилчид сэтгэл ханамжтай болсны дараагаар л хөрөнгө оруулагч мөн сэтгэл ханамжтай болох болно.

Хөрөнгө оруулагчийн хэлсэн зүйлд итгээд хэрэггүй. Үүсгэн байгуулагчийн хувьд би урт хугацаан дахь үр ашгийг эрэлхийлдэг. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид чиний хувьцааг зараад маргааш нь өөр шинэ зүйлд хөрөнгө оруулаад явж чадна. Хэрвээ тэд хүсвэл шүү дээ. Стартап бол чиний хүүхэд л гэсэн үг. Том болох үед нь чи түүнийг тулж түшиж өгөх хэрэгтэй болно.

Хөрөнгө оруулагчийн хэлсэн зүйлд итгээд хэрэггүй.

Жэк Ма

Би эхлээд нэг зүйлийг хэлмээр байна. Алибаба одоо ч энэ хэвээр байгаа. Яагаад гэвэл хэрэглэгчид маань бидэнд мөнгө төлдөг тул тэдний өгсөн мөнгөөр бидний оршин тогтнох амь зуулга баталгааждаг. Зөвхөн ажилчид л үнэ цэнийг бий болгож чадна. Тиймээс сэтгэл хангалуун ажилчидтай үед л сэтгэл хангалуун хөрөнгө оруулагчтай болж болно. Алибабагийн бий болгосон ухагдахуун бол энэ юм.

Wall Street-хан хөрөнгө оруулагч бол номер нэг гэж боддог байх. Гэхдээ хөрөнгө оруулагчийг нэгт тавих юм бол том асуудал үүслээ л гэсэн үг. Өнөөдөр тэд нэг юм хүснэ, харин маргааш нь тэс өөр зүйл хүснэ. Ийм зүйл болох юм бол та гарцгүй асуудал уруу орлоо л гэж бодоорой. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид таны стратегийг ойлгохгүй, бараг ихэнх нь таны зовлонг ойлгохыг хүсэхгүй. Мөн ихэнх хөрөнгө оруулагчид таныг тоон өгөгдөл дээр үндэслэж үнэлэх болно. Гэхдээ энэ бүгдийг ойлгох ганц хүн байгаа энэ бол та.

Тэхээр хүн бүрд зориулж би нэг зүйлийг хэлмээр байна. Үргэлж хөрөнгө оруулагчийн зөв байна гэж байхгүй. Тэднийг хүндэтгэлтэйгээр сонс. Гэхдээ эцсийн шийдвэр үргэлж чинийх.

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Hoogii

    Tanai hamt olnii oruulj bui bvh medeelel taalagdaj baina. bas ilvv ih zviliig suraltsaj baina.

    Bayarlalaa.. Tanai hamt olond

    Hvndetgesen: Hoogii

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.