Дэлхийн хүн бүрт хүрэх өндөр хурдны интернет #3

Дэлхийн хүн бүрт хүрэх өндөр хурдны интернет #3


Өмнөх нэг болон хоёр дугаар хэсгийг энд дарж уншаарай.

Google-н бас нэгэн буюу хоёр дахь нь “Solara 50” хэмээх Facebook-н дронтой ижил төсөл юм. Solara 50-г Titan Aerospace гэх компани бүтээн, хөгжүүлж байсан боловч тэднийг өнгөрсөн жил Google компани худалдан авсан юм. Хэдий хэр хэмжээний үнээр худалдаж авсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Өмнө дурдаж байсан Facebook-н дроны төслийг анх UK төвтэй Ascenta хэмээх стартап хөгжүүлж байсан ч Facebook тэднийг 20 сая доллараар худалдан авсан юм. Facebook компани Google-н худалдаж авсан Titan Aerospace-г 60 сая ам.доллараар худалдаж авах санал тавьж байсныг WSJ мэдээлж байсан. Тэгэхээр Google энэ хэмжээний мөнгийг санал болгосон байх.

Solara50-н ажиллах зарчим FB-н дронтой яг ижилхэн мөн л стратосфер давхаргад ниснэ. Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл өмнөх #2 нийтлэлийг үзнэ үү. Гэхдээ Google-н энэ төсөл хамаагүй урд алхаж яваа юм. Тэд туршилтын нислэгээ хийж эхэлсэн боловч харамсалтай нь муу үр дүнгээр төгсчээ. Онгоц өнгөрсөн оны 5 дугаар сарын эхэнд Mексикт осолдсон болохыг Bloomberg мэдээлсэн юм. Aerospace компани “Solara 60″ буюу илүү том сайжруулсан загварыг хийж эхэлснээ мэдэгдээд байгаа билээ.

google_titan

Titan-Aerospace-image-001

Бөмбөлөг, дронууд бидний дээгүүр нисэж тэнгэрээс интернетийг хүн бүрд түгээнэ гэхээр сонсоход ч итгэмээргүй байгаа биз. Одоо харин бүүр ч сонин зүйлийн талаар өгүүлэх гэж байна. Энэ залуу хэрвээ даалгавраа амжилттай биелүүлсэн тохиолдолд дээрх төслүүд үнэхээр хүнд байдалд орно.

ТУН УДАХГҮЙ….

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.