Энтрепренерүүд саятнаас тэрбумтан болоход хэдэн жилийг зарцуулсан бэ?


Сая болон тэрбум гэсэн тоо хоорондоо маш их ялгаатай. Бизнесийн томчуудын хэлдгээр эхний тэрбум доллар хамгийн хэцүү гэж байгаа. Тэгвэл Facebook компанийг үндэслэгч, CEO Марк Зукерберг нэгхэн жилийн дотор саятнаас тэрбумтан болоод зогсохгүй 23 насандаа буюу хамгийн залуудаа тэрбумтан болон түүхэнд бичигдсэн юм. Мөн та бүхэн доорх инфографикаас бусад энтрепренерүүдийн 6 тэгтэй хөрөнгөөс хэдийн хэр хугацаанд 9 тэгтэй хөрөнгө рүү шилжсэн болохыг олж үзээрэй. Бидний мэдэх дэлхийн толгой баяны нэг Уоррен Баффет тэрбумын хөрөнгөтэй болтлоо 26 жилийг зарцуулжээ. Маркын араас хамгийн бага хугацаанд тэрбумтан болсон энтрепренерүүд бол Amazon-ы Жефф Безос, Snapchat-н Эван Шпигель, HP Enterprise-н Meg Whitman нар юм. Энэхүү инфографикийг хөрөнгө оруулалтын компани болох Fleximize бүтээв.

Цэнхэр – саятан болсон нас
Ногоон – тэрбумтан болсон нас 

billionaires

4 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Maagaa

    Сайн байна уу? Mr.Red би танай сайт маш их таалагддаг сүүлийн үед гэхдээ орж үзэхээр олигтой шинэ мэдээлэлгүй байдаг болжээ, дээр бичсэний дагуу би нэгдэж болохуу?

    • 2
      Mr.Red

      Сайн уу Maagaa. Болно шүү нээлттэй. Миний санаж байгаачлан өмнө бас та бидэнд нийтлэл илгээж байсан байх тээ.

  2. 3
    Эрхэмээ

    Олон хоногийн эцэст нэг мэдээ шинээр нэмэгдлээ. Танай сайт зогсонги болж байна шүү залуусаа. Ранк чинь ч үнэмлэхүйц доошилсон байна лээ.

    • 4
      Mr.Red

      Сайн байна уу. Шинэ пост оруулаагүй уджээ.Хаанахын ямар ранк билээ? Хүсвэл та бидэнтэй нэгдсэн ч болно.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.