Messenger-ээ тусад нь ашиглавал нь цаг хэмнэнэ


Хэд хоногийн өмнө бид та бүхэнд FB Messenger 800 гаруй сая хэрэглэгчтэй болсон тухай мэдээллэж байсан билээ. Тэгвэл энэ удаа түүний үргэлжлэлийг хүргэх гэж байна. Одоо цагт хэн нэгэнтэй чатлаагүй өдрийг өнгөрөөнө гэдэг бараг л боломжгүй болсон зүйл мэт. Чатны үйлчилгээ улам л платформ шинжтэй болж байгааг бид бүхэн WeChat болон Telegram-аас харж болно. Хятадын WeChat-р кино тасалбар захиалах, такси дуудах, хоол захиалах, төлбөр төлөх гээд 18 өөр төрлийн зүйл хийж болно. Facebook компани яг энэ жишгээр араас нь явж байгаа юм. Тэд IM үйлчилгээгээ тусад нь апп болгон гаргасан бол энэ удаа тусад нь веб болгон гаргаж байна. Энэ нь тус үйлчилгээ цаашдаа маш том платформ болохын илрэл юм.

Найзуудтайгаа ч юм уу эсвэл ажлын зориулалтаар та чатлаж байж болох юм. Гэтэл хажуугаар нь newsfeed харагдаад сатааруулаад байдаг. Уг нь гялс хэдэн юм бичээд гарчихмаар байдаг даанч хэн нэгэн гоё хоол идэж байгаа зургаа эсвэл хэн нэгэнтэй авахуулсан зургаа тавьчихсан байдаг. Тэгвэл та messenger-ээ тусдаа өөрийнх  нь сайтаар дамжуулж ашиглаарай!!! Таны цаг завийг үнэндээ л хэмнэнэ.

messenger platform

Ашиглаж үзэх: https://www.messenger.com

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.