Messenger-н давамгайлал


Facebook компанийн Messenger үйлчилгээг сард 800 сая хүн хэрэглэдэг болжээ. Энэ бол үнэндээ маш том тоо бөгөөд дэлхийн хүн амын 11% хэрэглэж байна гэсэн үг. Бид бүхэн өдрийн тодорхой цагийг messenger-т өнгөрүүлж байгаа нь хөдлөшгүй үнэн. Mark Zuckerberg өөрөө хүртэл бараг үйлчилгээ дотроо амьдардаг гэхэд болно. Тэрээр инженерүүдтэйгээ ярилцан хурдан шуурхай шийдвэр гаргах, эхнэртэйгээ стикерээр харилцах зориулалтаар түлхүү ашигладаг байна.

Messenger-н хувьд энэ жил томоохон хөгжүүлэлт хийх жил болох бололтой. Messenger-н туслах гэгдээд байгаа M гэх хиймэл оюун ухаан одоогийн байдлаар зөвхөн АНУ-д туршилтаар ашиглагдаж байгаа. Удахгүй хүрээгээ тэлэх нь гарцаагүй. Уг үйлчилгээгээр мөнгө шилжүүлэх, хүлээн авах, унаа дуудах гээд олон боломж бий болж байгаа нь үйлчилгээг улам л платформ шинжтэй болгож байна. Одоогийн байдлаар платформ шинжтэй болоод байгаа цор ганц чат бол Хятадын WeChat юм.

fb messenger

Уншигч та бүхэн ямар чат түлхүү ашигладаг вэ гэсэн доорх бяцхан судалгаанд маань идэвхтэй хамрагдаарай. Хүн бүр л дор хаяж 2-3 чат ашиглаж байгаа байх. Миний хувьд Telegram, Messenger-г түлхүү ашигладаг. Танд ихээр таалагддаг, ашиглахад урамтай байдаг нэг чатаа сонгоно уу баярлалаа. Мөн танд санал болгох чат байвал сэтгэгдэл хэсэгт маань үлдээгээрэй.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.