Энтрепренерүүдэд байх ёстой бизнесийн чухал 5 ур чадвар

Энтрепренерүүдэд байх ёстой бизнесийн чухал 5 ур чадвар


Өөрийн бизнесийг эхлүүлэх нь төрөл бүрийн малгай өмсөх шаардлагыг бий болгодог. Маркетингийн малгай, борлуулалтын малгай, зохион байгуулалтын малгайны тусламжтайгаар борлуулалтын хууль, үйл ажиллагааны бусад шаардлагатай зүйлсийг тэнцвэржүүлж өөрийн баялагийг байнга өсөн нэмэгдүүлэх хэрэгтэй болдог. Амжилттай энтрепренерүүдэд маш олон бизнесийн ур чадвар байдаг боловч дараах таван ур чадвар бол таныг амжилттай бизнес эрхлэхэд тус болох хамгийн чухал чадварууд юм.

1. Борлуулалтын ур чадвар

Энэ нь үйлчлүүлэгчидийг булаацалдах тухай биш юм. Мэдээж өөрийн бизнесийг явуулахад борлуулалтын ур чадвартай байх хэрэгтэй. Таны үйлчлүүлэгчдийг тань руу жолоодох зүйл маркетинг хэдий ч борлуулалтын ур чадвар нь хэрэглэгчдийг тань дээр байн байн эргэн ирж халаасанд руу тань мөнгө оруулахад хүргэнэ. Ихэнхи энтрепренерүүд борлуулалтаас гарч ирдэгт гайхах зүйлгүй юм.

2. Төлөвлөлт хийх ур чадвар

Нэг л буруу алхам таны бизнесийг сүйрүүлж чадна. Ялангуяа хөгжлийн эхэн үедээ явж байхдаа буруу алхам хийхээс үргэлж болгоомжлох хэрэгтэй. Амжилттай энтрепренерүүд үргэлж төлөвлөгөө гаргаж тэдэнд байгаа бүх боломж, эрсдэл, үр ашгийг тооцож байдаг. Мөн тэд илүү бодитойгоор төлөвлөхийн тулд цаг хугацаа, нөөц боломж, төсөв болон бусад шаардлагатай хүчин зүйлсэд анхаарч төлөвлөгөөгөө гаргадаг байна.

3. Харилцааны ур чадвар

Харилцаа холбоо бол маш олон бизнесийн хамгийн чухал суурь ур чадвар юм. Харилцаа холбооны тусламжайгаар та хэрэглэгчдийг өөртөө татах, дахин үйлчлүүлэх сэдэлжүүлэлтийг төрүүлэх, бүтээмж өндөр, үнэнч ажилтныг олж авах мөн хөрөнгө оруулагч болон бусад бизнесийн тань орлогийг нэмэгдүүлэх зүйлсийг олж авч чадах юм. Энэхүү чадвар борлуулагчтай хэлцэл хийх, бизнесийн чухал хэлэлцээрийн үед таньд шаардагдах бөгөөд бизнесийн харилцаанд үүсэх аюулыг багасгаж өөрийн ажлын тодорхой хэсгийг хялбарчлахад тань туслах болно.

4. Хэрэглэгчдээ анхаарах

Амжилттай энтрепренерүүд төлбөрөө төлж буй хэрэглэгчидэд нарийн анхаарал хандуулдаг. Учир нь үйлчлүүлэгчид тэдний хамгийн эхэнд хийх зүйлсийг боломжтой болгосноос хойш хийсэн бүхий л зүйлс үйлчлүүлэгчдийн төлөө гэдгийг тэд мартах учиргүй хэмээн үздэг. Сайн энтрепренерт үргэлж хэрэглэгчдийн магтаал, гомдолыг хүлээн авч сонсох цаг байдаг. Тэд гол хэрэглэгчиддээ анхаарал хандуулж тэднийг сонсож байх нь бизнесийн өсөн дэвжих боломжийг харуулж өгдөг гэдгийг мэддэг. Эсрэгээр хэрэглэгчидээ үл анхаарах нь тэднийг тодорхой бус хэцүү байдалд оруулдаг.

5. Сониуч байдал 

Хамгийн шилдэг бизнесийн ур чадвар бол аливаа зүйлсийг танин мэдэх сониуч зан юм. Өрсөлдөгчөөсөө илүү гарах, бизнесдээ ашиглах шинэ шинэлэг техник технологийг болон шинэ хэрэглэгч, зах зээлийг нээн илрүүлэхэд энэхүү чадвар туслах юм. Хамгийн гол нь та өөрийн хэм хэмжээгээ зөв тодорхойлж чадсанаар энэ бүх зүйл боломжтой болох юм.

Ангилалууд

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.