Оны онцлох бизнес эрхлэгч

Оны онцлох бизнес эрхлэгч


Орчлон дэлхий нэг насыг нэмэхэд хэд хоног үлдээд байгаа уг мөчид бид та бүхэндээ өнгөрч буй оны шилдэг бизнес эрхлэгчийг танилцуулах гэж байна. Fortune сэтгүүл энэ жилийн бизнес хүнийг шалгаруулахдаа 10 гаруй үзүүлэлтийг чухалчилж үзжээ. Үүнд мэдээж хэрэг компанийн санхүүгийн үзүүлэлт, сүүлийн 12 ба 36 сарын ашиг, орлогын өсөлт, хувьцааны үзүүлэлтүүд, хувь нийлүүлэгчдийн өгөөж гэх үзүүлэлтүүд ихээр нөлөөлсөн нь тодорхой. Мөн санхүүгийн бус үзүүлэлт болох бизнесийн нөлөө, манлайллын хэлбэр, стратеги, нийгмийн хариуцлага гэх үзүүлэлтүүд багтана. Ингээд оны шилдэг бизнес эрхлэгчидтэй танилцацгаая.

banga

5. Ajay Banga
Энэтхэг гаралтай CEO Ajay Banga-н удирдлага доор MasterCard 5 жилийн дотор орлого болон ашгаа 2 дахин өсгөж чаджээ. Санхүүгийн зах зээл бэлэн мөнгөний хэрэглээг хязгаарлаж буй өнөө үед Square гэх мэт шинэ компаниуд бэлэн бус гүйлгээний шинэ шийдлийг танилцуулсаар. MasterCard гэсэн ч давуу талаа алдахгүй тулд технологийн компаниудыг эрчимтэйгээр худалдаж авч өөртөө нэгтгээд байгаа юм. Barclays-н шинжээч Darrin Peller хэлэхдээ “Урт хугацаанд амжилттай байхын тулд MasterCard технологид түлхүү анхаарах боллоо. Ajay эрч хүчтэй нь аргагүй бусад өрсөлдөгчдөөсөө хамаагүй хурдан хөдөлж байна. Энэ жил гэхэд л тэрээр Citi-тэй 10 жилийн, Itaú Unibanco банктай 20 жилийн mastercard ашиглах гэрээ хийлээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хувьцааны үнэ 40%-иар өсөж, орлого нь $10 тэрбумд хүрээд байна.

timcook

4. Tim Cook
Стив Жобсыг залгамжлан түүний үйл хэргийг үргэлжлүүлэн, амжилттай гэгч авч яваа энэ эрхэм бол Tim Cook. Тэрээр цоо шинэ бүтээгдэхүүн Apple Watch-г амжилттай гарган, сүүлд гарсан iPhone-ий шинэ загвар нь хүртэл борлуулалтаараа рекорд эвдлээ. Apple түүний удирдлага доор цоо шинэ хоёр үйлчилгээ гаргасан нь Apple Pay болон Apple Music байлаа. 2015 он тэдний хувьд орлогоо 28%-иар өсгөж чадсан санхүүгийн хамгийн амжилттай жил болж өнгөрлөө. Тэд ойролцоогоор энэ жил $53 тэрбумын ашигтай ажиллажээ.

a_wilson

3. Andrew Wilson
Видео тоглоом бүтээдэг Electronic Arts компани хэдэн жилийн өмнө сөнөж буй компани байлаа. Тогтвортой болох хүртлээ 4 жилийн турш алдагдалтай ажиллан нийт $2,5 тэрбумын нүсэр алдагдал хүлээсэн байна. Алдагдал хүлээх гол шалтгаан нь 2008 оны хямрал байв. 2013 онд Wilson CEO болж хөл дээрээ дэнжгэнэж байсан компанийг жигдрүүлэхээр болсон юм. 2014 онд EA $875 сая долларын ашигтай ажилласан байна. Харин энэ жил $395 сая долларын ашигтай ажиллажээ. Хэдийгээр үйл ажиллагаа нь тогтвортой бус байгаа хэдий ч тэд хүнд үеэ хэдийн ардаа орхисон бололтой.

markzuck

2. Mark Zuckerberg
Facebook-н сошиал ертөнц дэх давамгайллыг зогсооно гэдэг үнэндээ л боломжгүй зүйл болжээ. Facebook-н идэвхтэй хэрэглэгчдийн тоо аль хэдийнээ 1.5 тэрбумд хүрчихлээ. Facebook-н харьяанд байдаг үйлчилгээнүүд болох Whatsapp 900 сая, Messenger 700 сая, Instagram 400 сая хэрэгчтэй болсон байна. 2014 онд FB $2,9 тэрбумын ашигтай ажиллажээ. FB-н орлого жилээс жилд 40%-иар өсөж байна. Zuckerberg-н эзэнт улс түрэмгий гэгчээр тэлсээр, хил хязгаараа томсгосоор. Мөн Mark Zuckerberg бас нэгэн томоохон төсөл эхлүүлсэн нь Internet.org байлаа. Дэлхийн хүн бүрийг интернетэд холбон, facebook-н хэрэглэгч болгох гэсэн том бодлыг тээж байгаа нь гарцаагүй.


markparkerNike

1. Жагсаалтыг тэргүүлсэн тэрээр сэтгүүлчдэд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй, олны нүднээс далд шахуу ажилладаг нэгэн. Чимээгүй энэ эрхэм бол Nike компанийн CEO Mark Parker. Nike компанийн анхны ажилтны тэрээр тус компанид 40 шахам жил ажиллаж байгаа юм. Nike-г үндэслэгч, зөвлөлийн дарга Phil Knight түүнийг оюутан байхаас нь эхлэн өөрийн дэргэдээ авчээ. Parker 1979 онд Nike-д дизайнераар ажилд орсон юм. Knight түүний талаар хэлэхдээ “Бид хоёулаа интроверт, ямар ч асуулт байсан маш товч тодорхой хариулт өгдөг.” хэмээжээ. 2004 онд Knight өөрийнх нь гүйцэтгэх захирлын ажлыг орлох нэгнийг гаднаас хөлслөн авчээ. Гэвч энэ нь тийм ч сайн алхам байсангүй, жилийн дараагаар Parker гүйцэтгэх захирал болов. Parker бол Nike-н үйл ажиллагааг хэнээс ч илүү нэвт шувт мэдэх, жинхэнэ дотоод хүн байлаа. Тэрээр бүтээгдэхүүн хөгжүүлэх нямбай арга болох “Бүтээх сэтгэлгээ”-рээ алдартай нэгэн. Parker-н гар бие оролцож байсан томоохон ажлаас дурдвал, Airmax пүүзний гол технологи болох “Үзэгдэгч агаар“-н хөгжүүлэлтийн багийн гишүүн, патент хамтран эзэмшигч. Дизайнерын албан тушаалаас менежерийн албанд шилжсэн нь түүнд бүүр ч их амжилтыг дагуулав. Бусдыг удирдан манлайлах чанар түүнд нуугдаж байсан гэлтэй дээш хурдтай гэгч нь шат ахиж байлаа. Knight түүний амжилтын талаар “Түүнд юу ч даалгасан тэр маш сайн хийж гүйцэтгэдэг.” хэмээжээ.

nikefin

Mark Parker-н удирдлага доорх Nike компанийн санхүүгийн үзүүлэлт.

Компани маркетинг, дизайн зэрэгт угаас их анхаарал хандуулдаг, сурталчилгааны зардал гэхэд л орлогын 10%-тай дүйцэхээр хэмжээтэй. Энэ нь өөр ямар ч өрсөлдөгчтэй нь харьцуулшгүй их хэмжээ. Үүний үр дүнд тэд сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбарт №1 бренд болж Adidas-г ардаа орхив. Гүйцэтгэх захирал болсон Parker юу юунаас илүү технологид ихээхэн анхаарлаа хандуулах болжээ. Nike асар их мөнгийг технологид зарцуулах болов. Тэд асар хөнгөн, ямар ч оёдолгүй Flyknit технологийг гарган авахад л жил гаруй хугацааг зарцуулсан байна. 2012 оны Лондонгийн олимпын үеэр анх танилцуулж байсан тус технологи өдгөө 3 тэрбум долларын бизнес болон хувирчээ. Nike-г ялгаруулагч зүйл бол яах аргагүй технологи. Энэ оны 10 сард гэхэд л Цахиурын хөндий дэх өндөр технологийн компани болох Flextronics-тай Nike гэрээ хийсэн байна. Юу гэсэн үг вэ гэвэл тэдний нарийн технологийг бүтээгдэхүүнтэй гээ хослуулна. Улмаар бид бүхэн тамирчдын, тамирчид өөрсдийн талаарх мэдээллийг шууд буюу real time хүлээн авах боломжтой болох юм. Мөн тэд 3d хэвлэлийн технологийг ихээхэн судалж байгаа бололтой. Мэдээж хэрэг технологид ингэж ихээр анхаарал хандуулах болсонд ТУЗ-н гишүүн Apple-н Тim Cook ихээхэн нөлөөтэй нь гарцаагүй. Nike-н зөвлөлийн гишүүнээр 10 гаруй жил сууж байгаа юм тэрээр.

Nike компани жилийн өмнөөс эхлэн TV сурталчилгаанд зарцуулах төсвөө 40% танан, дижитал уруу шилжүүлсэн байна. Дижитал зар сурталчилгаа бол зорилтот хэрэглэгчдэд шууд хүрэх гарц төдийгүй том боломж. Үүний үр дүнд Nike 2015 онд $1 тэрбум долларын орлоготой байсан онлайн борлуулалтаа 2020 гэхэд $7 тэрбум долларт хүргэхээр төлөвлөж байгаа аж. Nike алдартай, олны хүндэтгэлийг хүлээсэн тамирчидтай хамтарч ажиллан тэднийг брендийнхээ нүүр царайгаа болгож их хэмжээний мөнгийг тэдэнд зарцуулдаг. Энэ нь нэг талаараа маркетинг боловч нөгөө талаараа бүтээгдэхүүн хөгжүүлэлт байдаг байна. Nike-н тамирчдыг дурдвал C.Ronaldo. Wayne Rooney, Lebron James, Kobe Bryant, Serena Williams, Roger Federer гээд маш урт жагсаалт үүснэ. Тамирчдын амжилтад чухал нөлөө үзүүлэх төгс бүтээгдэхүүн бүтээхэд эдгээр тамирчдын санаа оноо их л хэрэгтэй аж. Тамирчид шинэ гарах гэж байгаа загварыг үзэн өөрсдийн санаа оноогоо чөлөөтэй хэлснээр сайн шийдэл бүхий бүтээл гарна. Nike ч цаашид тамирчдыг үргэлжлүүлэн дэмжхээ илэрхийлсэн. Коби 60 хүрч буй Mark Parker-г өөрийнхөө ментор хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Nike тамирчидтай ямар ойр ажилладаг болох нь үүнээс харагдаж байна.

 Mark бол миний менторын нэг. Би түүнээс янз бүрийн л юм асууна. Тэр маш завгүй байдаг хэдий ч надтай ярилцахын тулд яаж ийгээд цаг гаргачихдаг.
Kobi Bryant

2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Nike-н гэрээт улсын баг тамирчид цоо шинэ технологийг танилцуулсан юм. Эдгээр улсын шигшээ багийн тамирчид 13 сая ширхэг хаягдал хуванцраар хийсэн Nike-н шинэ өмсгөлийг өмссөн явдал байв. Nike байгаль орчинд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлснээ ийнхүү дэлхий нийтэд зарласан юм. Nike-н хувьд Олимп, Дэлхийн аварга гэдэг цоо шинэ боломж аж.

portugal_away2010

Mark Parker-н ажилдаа баримталдаг гол зарчим:

“at Nike, there is no finish line.” tweet

2006 оноос CEO болсон Mark Parker $15 тэрбумын жилийн орлоготой байсан Nike-н орлогыг 2 дахин ихэсгэж $30 тэрбум болгов. Мөн компанийн хувьцааг 6 дахин өсгөж $125-т аваачив. $34 тэрбум долларын дэлхийн сторт гутлын зах зээлийн 59% Nike-н мэдэлд байгааг NPD group мэдэгдсэн. Мөн Nike компани АНУ-н спорт гутлын зах зээлийн 62% дангаараа хангаж байна. Тэдний ард Skechers ердөө 5%. Nike технологийн тусламжтай монополь компани аль хэдийнээ болжээ. 2020 он гэхэд компанийн жилийн орлогыг $50 тэрбум долларт хүргэнэ гэсэн том амлалтыг Parker удирдлагадаа өгөөд байгаа юм.

NikeStockP

Parker-н удирдлага доорх Nike-н хувьцааны үнийн өсөлт.

IF YOU HAVE A BODY, YOU ARE AN ATHLETE. tweet

6. Mary Dollion/Ulta Beauty
7. Lei Jun/Xiaomi
8. Travis Kalanick/Uber
9.Steve Ells ба Montgomery Moran/Chipotle
10. George Scangos/Biogen
……………….. [ дэлгэрэнгүй ]

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.