Monument Valley үнэгүй боллоо гэхдээ зөвхөн iOS дээр

Monument Valley үнэгүй боллоо гэхдээ зөвхөн iOS дээр


Ухаан сорьсон, оньс тайлах тоглоомд дуртайн бол анхаарлаа хандуулна уу. Гайхалтай хийцтэй, ур ухаан шаардсан Monument Valley тоглоом AppStore дээр үнэгүй болсон байна. 2014 онд анх гарсан цагаасаа эхлэн $3,99-оор зарагдаж байсан тус тоглоом олон ч хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн билээ.

Энэ тоглоомын хийц загвар, дуу нь тун өвөрмөц. Танд гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Гарсан цагаасаа эхлэн нийт 14-н шагналыг цуглуулаад байгаа тус тоглоом iPad дээрх оны шидэг тоглоом, Apple Design Award 2014-н ялагч гээд аваагүй шагнал байхгүй. Monument Valley тоглоомыг татан авч өөрийн анхаарал, хараа, ухаанаа сорихыг манай сайт та бүхэнд зөвлөж байна.

Monument Valley  [ iOS ]

4 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Ray

    Мэдээллээ залруулахгүй юм уу? Үнэтэй хэвээрээ л байна шд.

  2. 4
    нэр

    сонирхолтой санагдлаа орой очиж дүүгийнхээ пад дээр татаж өгнөө

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.