Сансрын аялал нэг алхам урагшиллаа

Сансрын аялал нэг алхам урагшиллаа


Онлайн худалдааны Амазон компанийг үүсгэн байгуулагч энтрепренер Жефф Безосын үүсгэн байгуулсан арилжааны сансрын нислэгийн Blue Origin компани өнгөрсөн 23-ны өдөр түүхэнд бичигдэхээр амжилтыг үзүүлсэн байна. Тэд анхны дахин ашиглагдах суборбитал пуужингаа амжилттай хөөргөн газардуулсан байна.

“”Пуужингууд үргэлж нэг удаагийн хэрэглээ байсан бол одооноос биш боллоо.” хэмээн Безос өөрийн компанийн блог дээр бичжээ.

АНУ-н анхны сансрын нисгэгчдийн нэг Alan Shepard-н нэрээр нэрлэсэн New Shepard сансрын хөлөг 23-ны өдөр тус компанийн Техас дахь байгууламжаас хөөрч төлөвлөсөн өндөр болох 100.5 километрийн өндөрт хүрэн хөлөг болон пуужин хоёулаа эргэн амжилттай газардсан байна.

new-shepard

Элон Маскын пуужин үйлдвэрлэдэг SpaceX компани 2013 онд Grasshopper гэх туршилтаа мөн амжилттай хийсэн юм. Гэхдээ тус пуужин нь зөвхөн 744 м өндөрт хүрээд буцаад газардсан. Харин Blue Origin-ны тус пуужин олон улсын сансрын зааг болох далайн төвшнөөс дээш 100 км өндөрт хүрснээрээ өмнөх амжилтыг эвдсэн юм.

Энд нэг том ялгаа байгаа юм. SpaceX компани сансрын хөлгийг дэлхийн тойрог замд хүргэх чадалтай илүү том, илүү хүчирхэг, дахин ашиглагддаг пуужин дээр ажиллаж байгаа бол Blue Origin-ны уг пуужин cуборбитал буюу Karman-ы шугамаас хэтрэхгүй юм. Ер нь бол сансарт гарахгүй гэсэн үг.

Тэхээр Blue Origin одоохондоо юу төлөвлөж байгаа вэ? New Shepard хөлөг 8 хүнийг суулган 100 километрийн өндөрт хөөрч танд 4 минут жингүйдлийн орчинд дэлхийг харах боломжийг олгоно. Одоохондоо зөвхөн аяллыг төлөвлөж байгаа бол SpaceX илүү холыг төлөвлөж байгаа нь гарцаагүй (Марс).

Та 4 минутын турш жингүйдэж дэлхийг гаднаас нь хармааргүй байна гэж үү? Blue Origin компанийн сайт уруу орж аялах тасалбараа эртхэн захиалахаа мартав.

Ингээд түүхэнд бичигдэх туршилтыг доорх бичлэгээс үзнэ үү.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.