Роберт Киосакигийн зөвлөгөө: ӨӨРИЙГӨӨ БҮҮ ӨМӨӨР

Роберт Киосакигийн зөвлөгөө: ӨӨРИЙГӨӨ БҮҮ ӨМӨӨР


Япон гаралтай Америкийн тэрбумтан хөрөнгө оруулагч, лектор Роберт Киосаки. Тэрээр 10 гаруй номын зохиогч бөгөөд “Баян аав, ядуу аав”, “Мөнгөний урсгал” зэрэг номууд нь монгол хэлээр орчуулагдан гарсан билээ. Ингээд Роберт Кийосакигийн өгсөн ажил хэрэгч зөвлөгөөг танд хүргэж байна.

“Азгүйчүүд л өөрийгөө өмөөрч бусдад гомдоллож явдаг. Тийм болохоор өөрийн сул талаа бусдад бүү харуул. Тэгж чадвал таны эрхэлж буй аливаа бизнес өргөжин тэлэх боломжтой болно. Өөрийгөө өмөөрөх нь өөрөө өөртөө худал хэлж байгаагаас ялгаагүй зүйл юм. Тийм болохоор өөрийгөө зөвтгөх нь таны ирээдүйн амжилтын дайсан гэж ойлгох хэрэгтэй. Харин алдаан дээрээсээ суралцах хэрэгтэй бөгөөд ингэж чадвал дараагийн удаа та алдах нь багасч ашиг орлого чинь нэмэгдэх болно. Ер нь анзаарч байхад сул дорой хүмүүс л өөрийгөө өмөөрч, бусдад бурууг тохдог” tweet

Роберт Киосаки

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.