Та долоо хоногоо хэр бүтээмжтэй өнгөрүүлдэг вэ?

Та долоо хоногоо хэр бүтээмжтэй өнгөрүүлдэг вэ?


Өндөр бүтээмжтэй долоон хоног нь таны ажлын өдрүүдэд юун дээр төвлөрч байгаа болон үйл ажиллагаанд хэр зэрэг цаг гаргаж байгаагаас ихээхэн хамаардаг. Шаргуу ажиллалаа гээд заавал бүтээмжтэй байдаггүй. Ямар ч ажлыг дуусгахад үргэлж илүү дээр, хялбар арга байдаг. Таны хийх зүйл бол энэ аргыг олж, ухаантай ажиллаж мөн ажлын долоон хоногтоо их зүйлийг хийж, амжуулах юм.

Ингээд долоон хоногоо бүтээмжтэй өнгөрүүлэхэд туслах дараах 5 зүйлийг танд хүргэе.

  1. Төлөвлөхөө болиод хийж эхэл.

Долоон хоног, нэг сар гээд хийх зүйлээ төлөвлөх нь сайн зүйл. Гэхдээ төлөвлөгөөгөө байнга эргэж харах, буцах, дахин төлөвлөснөөр та маш их цаг хугацааг алдах болно. Тиймээс төлөвлөхийн оронд хийж эхэл.

Тодорхой нэг ажлыг одоо хийхийн орон дараа хийнэ гэж хойшлуулах нь үргэлж таатай санагддаг, гэхдээ оновчтой шийдвэр биш юм. Та өөртөө “Одоо хийх шаардлагагүй” гэж хэллээ гээд хийх зүйл чинь алга болохгүй. Мөн эцэст нь хэн нэгэн таны хийх зүйлийг чинь үнэлж, хариуцлага тооцох хэрэгтэй болно. Тиймээс хойшлуулахын оронд хийж дуусга, хийх зүйлсийн жагсаалтаасаа хас.

Таны уулзалт, цуглаанууд хэр чухал байдаг вэ? Ихэнх хүмүүс ажлаа хийж, бүтээж байхын оронд уулзалт, цуглаанд маш их цагийг зарцуулдаг. Та ихэнх цагаа юунд үрж байгаагаа олж мэдэхийн тулд цаг хугацааны тэмдэглэл хөтлөөрэй. Ингэснээр та ажлаа хийж байхын оронд уулзалт, төлөвлөлт зэрэг бусад зүйлс хэр их цаг алдаж байгааг олж мэдэх болно. Бүтэн нэг долоон хоногт нийт алдсан цагийнхаа оронд юуг хийж бүтээж чадах байснаа олж мэдэх үед та гайхшралд орох болно гэдэгт итгэлтэй байна..

  1. Санал, хүсэлт болгонд “за” гэж хэлэх хэрэггүй

Амжилттай хүмүүс болон өндөр амжилттай хүмүүсийн ялгаа нь өндөр амжилттай яваа хүмүүс бараг бүх зүйлд “үгүй” гэж хэлдэгт байдаг. tweet

Warren Buffet

Хэн нэгний хүсэлтэд “За” гэж хэлэх нь “Үгүй” гэхээс амархан байдаг. Хэн нэгний төлөө ямар нэгэн зүйл хийхийг зөвшөөрөх нь танд маш бага эсвэл ямар ч үр дүн өгдөггүй. Энэ нь таны хянаж, хийж чадах хуваарийг маш хэцүү болгож өгдөг. Мэдээж та үүнийг хүсэхгүй. Та юуг хийх, хэзээ хийж дуусгах болон юунд хүрэхээ мэдэж байгаа цагт их зүйлийг хожих болно. Энэ бүхэн нь хяналттай хуваарьтай үед л хийж болно.

  1. Төгс байдлыг эрхэмлэх хэрэггүй

Хэрвээ та төгс төгөлдөр зүйлийг эрэлхийлээд байвал ажлыг дуусгахад маш их цаг зарцуулах болно. Мөн та төлөвлөж байснаасаа хамаагүй бага бүтээмжтэй байх болно. Учир нь та хийж буй зүйлээ төгс болгох гэж хичээх үед та нэг ажилд хийж дуусгах цагаас нь хамаагүй их цаг зарцуулж, бусад ажлаа хойш татах болно. Ингэснээр та маш их цагийг алдаж, магадгүй гүйцэтгэх явцад даргынхаа дургүйцлийг хүргэж болно.

Өөрөөсөө бусдыг тоохгүй үед өөртөө тавих шаардлага улам өндөр болдог.

  1. Толгойноосоо бүх зүйлийг авч хая

Өөрийн ой санамжид хэт их найдах хэрэггүй. Энэ чамайг чухал үед чинь бүтэлгүйтүүлэх болно. Түүний оронд бичиж тэмдэглэ.

Тэмдэглэл бичих мянга мянган арга байдгийг та мэдэх байх. Хуучин наалддаг цааснаас эхлээд программ хүртэл бүх зүйлд тэмдэглэл бичиж болно. Та энэ долоон хоногт хийх ёстой бүх зүйлээ бичсэнээр юу хэрэгтэй болон юунд хүрэх нь илүү ойлгомжтой болно. Мөн хамгийн чухал зүйлсээ тодруул.

  1. Өөрийн амжилтаа эргэн харж, дүгнэ.

Та долоон хоногийн ажлаа дуусгаж, ирэх долоон хоногтоо бэлдэхээс өмнө та өөрийн амжилтаа ахиж нэг хараарай. Та үнэхээр өөрийн ажлаа хийж дуусгасан уу? Хийх зүйлсийнхээ жагсаалтыг ахин харж, юуг хийж чадаагүй болон яагаад хийгээгүйг олж мэд. Хойшлуулсан бүх зүйлээ тэмдэглэж, алдаанаасаа суралц.  Ингэснээр та ирэх долоон хоногт илүү сайн бэлдэх болно.

Ангилалууд

4 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.