Супер CEO хэрхэн ажилладаг вэ

Супер CEO хэрхэн ажилладаг вэ


Цахиурын хөндий дэх супер CEO-н тоог нэгээр нэмсэн явдал саяхан болсон билээ. 10 сарын 5-ны өдөр Twitter компани шинэ CEO-оо томилсон. Хэрэв та санаж байгаа бол Стив Жобсын Apple дэх эргэн ирэлттэй Jack Dorsey-н энэхүү эргэн ирэлт нь ижил юм. Тэрээр өмнө нь Twitter-н CEO-оор ажиллаж байгаад 2008 онд ажлаа хүлээлгэн өгөн компанийн ТУЗ-д үлдсэн юм. Twitter бол Jack Dorsey-н өөр нэг компани түүнд төлбөр тооцооны Square гэх стартап компани бас бий. Түүний дахин томилогдсон явдалтай давхцаад Square компани IPO хийхээ мэдэгдээд байгаа билээ.

Jack Dorsey

Jack Dorsey

Нэгэн зэрэг хоёр компани удирдаж байгаа анхны хүн нь Jack Dorsey биш юм. Түүний өмнө Стив Жобс Apple болон Pixar-г давхар удирдаж байв. Мөн Тесла Моторс болон SpaceX-г Элон Маск давхар удирддаг билээ.

Square IPO хийхээ мэдэгдсэн энэ үед Jack Dorsey давхар CEO болсон нь мэдээж хэрэг Square шиг стартап компанид сөргөөр нөлөөлж болзошгүй. Jack Dorsey-н давхар манлайлал Square-т зарцуулах цаг, хичээл зүтгэл, тавих анхаарлыг сулруулах нь мэдээж. Саяхан болсон Vanity Fair чуулганы үеэр ирээдүйг бүтээгч Элон Маск түүнд хандан хэлсэн нь “Би түүнд хоёр компани зэрэг удирдах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Учир нь эрх чөлөөг үлэмж ихээр хязгаарлах болно.” Элон Маск өөрөө хоёр компани удирдаж хэд хэдэн компанийн ТУЗ-д багтдаг болохоор ямаршуу хүнд бэрх ачаалалтай байдгийг хэнээс ч илүү мэдэх биз ээ. Гэвч Jack Dorsey өөрийн хүчирхэг удирдлагын багт бүрэн итгэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн юм.

Ингээд түүний бүтээмжтэй ажиллах 3 зуршлуудаас сонирхуулж байна.

1. Төлөвлөх болон бодож эргэцүүлэхэд цаг гарга.

Jack Dorsey-н хувьд бодож тунгаах хамгийн тохиромжтой цаг үе бол зүгээр л алхах үед аж. Мөн тэрээр өглөө бүр 5-8 км гүйдэг байна. Бямба гараг бол ууланд гарч алхах өдөр. Энэ өдөр ууланд явах үеэрээ ихийг тунгаах нь гарцаагүй. Харин ням гарагт ирэх 7 хоногт хийх зүйлсээ төлөвлөж өнжинө.

2. Гараг бүр өөрийн гэсэн сэдэвтэй.

Хоёр компанид өөрийн бүх цаг заваа зарцуулах болсон тэр цагаас эхлэн Jack Dorsey 7 хоногийн гараг бүрийг тодорхой нэг чиглэлд зориулах болж. Тэрээр Twitter-г үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус цагаас эхлэн янз бүрийн алба хашиж байв. Үндсэн CEO-оор дахин томилогдох хүртлээ Jack Dorsey 3 сарын турш Twitter-н түр CEO хийж байсан юм. Жишээлбэл:

Даваа: Менежмент
Мягмар: Бүтээгдэхүүн
Лхагва: Маркетинг/Харилцаа холбоо
Пүрэв: Хөгжүүлэлт/Хамтрагчид
Баасан: Байгууллагын соёл/Хүний нөөц

Dorsey хэлэхдээ: “Янз бүрийн асуудал цаг үргэлж гарч ирнэ. Тухай бүрд нь асуудлыг хурдан шийдвэрлэхийг хичээнэ. Мягмар гараг тул эргээд бүтээгдэхүүн дээрээ төвлөрөх хэрэгтэй. Энэ нь компанид маш сайн хэмнэлийг бий болгож өгдөг.

3. 7 хоногт ажлын 100 цаг.

Jack Dorsey аль аль компанидаа өдрийн 8 цагийг зарцуулж, 7 хоногийн 6 өдөр ажилладаг байна. Бүхий л өдрийг зөвхөн ажилдаа зориулна. Азаар түүний гэр компаниудтай их ойрхон байрлах аж.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.