Xiaomi ирээдүйд IPO хийх үү

Xiaomi ирээдүйд IPO хийх үү


Өнгөрсөн 4 жилийн турш хурдтай өсөж ирсэн Xiaomi компанийн хямд үнийн бодлого, онлайн чиглэл бүхий стратеги нь тэдний өрсөлдөгчдийг ширүүхэн дайн хийхэд нөлөөлөөд байгаа билээ. Гэсэн хэдий ч Xiaomi Хятад улсын томоохон ухаалаг утас болон ахуйн хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэгч болоод байна. Мөн хилийн чанад дахь үйл ажиллагаагаа ч хурдтайгаар тэлсээр байна.

Xiaomi компанийг үндэслэгч, гүйцэтгэх захирал Lei JunWSJ-д өгсөн ярилцлагаас сонирхуулж байна.

WSJ: Өнгөрсөн хугацаанд танай компани их зүйлийг амжуулж чадлаа. Гэсэн хэдий ч илүү их бэрхшээлтэй тулгарсаар байгаа байх. Хамгийн том нь юу бол?

Mr.Lei: Юун түрүүнд бид гаднаас болон дотроос ирж буй асар өндөр хүлээлтийг удирдах хэрэгтэй. Бид жилдээ хэд хэдэн удаа өсөлт гаргахыг хичээдэг. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засаг эмх замбараагүй байна. Энэ оны эхний хагаст гэхэд л бид 33%-н өсөлтийг үзүүллээ. “Та нар хангалттай хурдан өсөхгүй байна.” гэж хүн болгон л хэлнэ. Энэ бол тэнэг хэрэг. Учир нь бид дөнгөж 5 жил болж байгаа стартап. Ийм төрлийн хүлээлт бид бүхэнд маш их дарамт болдог.

xiaomi-2014-growth-720x300

5жилийн өмнө бидэнд юу ч байгаагүй. Бид бүхнийг 0-ээс эхлүүлсэн. Одоо бол бүгд л биднийг тулаанд дуудаж байгаагаас болоод бид яг л нэг тийм чухал зүйл олоод авчихсан тэгээд тэр тулаанд ялах ёстой юм шиг санагдах болсон. Гэхдээ бидний хүсэж байгаа зүйл энэ гэж би бодохгүй байна. Энэ тулаанд бид амархан ялагдаж болох юм. Бидний зорьж байгаа зүйл бол бид салбар дахь хүчтэй тоглогч болох түүнээс биш том нь байх биш. Гол цөм болох хэрэглэгчийн туршлага ба бүтээгдэхүүний инноваци гэсэн үндсэн шугамаа л тууштай барих хэрэгтэй.

Хоёрт гэвэл бидний бизнес загвар хилийн чанадад хүртэл амжилттай байна гэдгийг батлах ёстой. Дор хаяж аль нэг зах зээлд. Бид бүхэн тэлж буй эдийн засагтай улс орнуудад амжилттай байхын тулд хамгийн сайнаараа хичээн ажиллах хэрэгтэй. Энэтхэг улсын №1 эсвэл эхний 3-т орох ухаалаг утасны бренд болно хэмээн бид өөрсдөдөө 3 жилийн хугацаа өгчихсөн байгаа. Манай бизнес загвар бол хэр их ухаалаг утас зарахдаа биш юм. Тухайн бүс эсвэл улсад нөлөө бүхий тоглогч болохоос нааш бид мөнгөө эргэлтэд оруулж чадахгүй. Жишээлбэл бид Тайвань болон Хонг Конгд бизнес явуулдаг хэдийн ч тэнд хүн ам үнэхээр бага тул онлайн бизнес явуулахад тун бэрх. Онлайн үйлчилгээний гол цөм нь хүн амын хэмжээ байдаг. Ийм учраас бид Энэтхэг болон бусад том улс орны хүн амын 10-20%-д нь борлуулалт хийхийг зорьж байна. Үүний дараагаар бид томоохон медиа байгууллага шиг нөлөөтэй болж, янз бүрийн аргаар мөнгө эргэлдүүлэх боломжтой болно. Эдгээр тоонд хүрэх хүлээлт бол бидний нүүр тулах саадууд байх болно. Бидний өрсөлдөгчид мөн л хүчтэй болж байгаа. Бид бол шинийг санаачлагчид, тэмцэгчид, дүрмийг эвдэгсэд. Гэнэт л бид зах зээлийг тэргүүлээд эхлэхэд бүгд л бидэн рүү галаа нээн. Өнгөрсөн хэдэн жил бид бага зэргийн дарамт, шахалтад байлаа.

WSJ: Ирэх 5 жилд ухаалаг утасны салбарт ямар нэг том нээлт хийнэ гэдэг маш хэцүү.” хэмээн Xiaomi-гийн ерөнхийлөгч Bin Lin хэлсэн байсан. Xiaomi хэрхэн шинэчлэл хийх вэ? Өрсөлдөөнд ялах болов уу?

Mr.Lei: Хятадын ухаалаг утасны салбарт устгалын тоглоом эхэлсэн байгаа. Гар утас бол дэлхийн хэмжээнд хамгийн өрсөлдөөнтэй зах зээл. Хятадад хэдэн арван гар утас үйлдвэрлэдэг компани байгаа гэдэгт итгэмээргүй юм. Дэлхийн хэмжээнд бол тийм ч их компани байхгүй. Энэ устгалын тоглоом ирэх 2-3 жилдээ үргэлжлэх болно. Xiaomi-гийн хувьд сайн бүтээгдэхүүн хийх болон зах зээлд эзлэх байр сууриа томруулахад илүү төвлөрнө. Бидний хувьд сайжруулах зүйлс маш их байгаа. Хийдэг зүйлээ илүү сайн хийдэг болсон цагт зах зээлд эзлэх байр сууриа 2 дахин нэмэгдүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна. Илүү их өрсөлдөөн байх тусмаа надад сайн учир нь надад өртгийн хувьд давуу тал бий мөн бид технологийн хувьд давуу талтай. Өрсөлдөөн хэтэрхий цус урсгасан, ширүүн болж магадгүй зарим нэгэнд нь. Цус асгаруулах нь надад бол сайн хэрэг.

Инновацийн хувьд томоохон нээлт хийх нь хэцүү ч энэ нь огт боломжгүй, шаардлагагүй гэсэн үг биш. Томоохон нээлт хийхэд хэцүү байгаа үед бидэнд UX дээр анхаарах, илүү сайн бодож, сайжруулах зүйлс их бий. Өнгөрсөнд бол чи гар утас хийгээд түүнийгээ дэлхий дээрх тэрбум гаруй хэрэглэгчдэд борлуулах гэж оролддог байсан. Харин одоо бол чи ийм маягаар сэтгэж болохгүй. Чи өөр өөр хувилбарын бүтээгдэхүүнийг янз бүрийн бүлэг хүмүүст зориулан хийх хэрэгтэй. Бүх хүнд зориулсан томоохон инновацийг хийнэ гэдэг маш бэрх. Бүлэг хүмүүс болгон өөр өөрийн гэсэн хэрэгцээ шаардлагатай.

WSJ: Та Xiaomi-гийн бизнес загварыг тайлбарлаач? Хэрвээ та төхөөрөмжөөс ашиг хийдэггүй юм бол юунаас ашиг олдог вэ?

Mr.Lei: Би үүнийг 10,000 удаа тайлбарласан байх. Яагаад гэвэл техник төхөөрөмж нь өөрөө платформ шинжтэй болж байна. Бид бүхэн Tencent, Baidu болон Google, Facebook-г хэрхэн өөрсдийн платформыг бий болгохыг харсан. Xiaomi-гийн олж мэдсэнээр хэрвээ чи оновчтой замаар явбал утас хүртэл асар том платформ болж болно. Хэр том гэж үү? Өнөөдрийн байдлаар 130 сая Хятад хүн Xiaomi-гийн утсыг хэрэглэж байна. Энэ бол хүн амын 10% гэсэн үг. Бидний ихэнх хэрэглэгч залуу хүмүүс байдаг учир бид залуу үеийн 20-25%-д нөлөөлж чадна. Тэд зурагт үзэж, дуу сонсож, ном болон мэдээ уншиж байна утсаараа. Энэ бүгдийг Xiaomi нийлүүлж байна. Энэ бүхэн Xiaomi-г аварга том контент үйлдвэрлэгч болгохгүй байна гэж үү? Өдөр бүр манай хэрэглэгчид утсаа 115 удаа ашиглан түүндээ 4 гарам цагийг зарцуулж байгаа. Бид ямар хүчирхэг мэдээ түгээлтийн платформ болсныг та төсөөлөөд үз л дээ.

lei jun 1

Xiaomi-гийн CEO Lei Jun

WSJ: Энэ жил танай компани 2 чухал хүнийг өөртөө нэгтгэсэн. Нэг нь оюуны өмчийн хэсэгт, нөгөө нь санхүү хариуцсан захирал. Xiaomi оюуны өмчийн тал дээр ямар байдалтай байгаа вэ? Шинээр санхүү хариуцсан захирал авсан. Тэхээр IPO хийнэ гэж ойлгож болох уу?

Mr.Lei: Qualcomm-н олон улс хариуцсан дэд ерөнхийлөгч Wang Xiang 7 сард манайд орсон. Тэрээр манай оюуны өмчийн хэсгийг хариуцна. Бид энэ тал дээр сайн ажиллах хэрэгтэй байгаа. Xiaomi инновацид маш их анхаарал хандуулдаг. Өнгөрсөн жил гэхэд 2700 патент авсан. Энэ жилийн зорилго бол 4000.

IPO-н хувьд гэвэл бид ойрын 5 жилдээ хийхгүй. Шалтгаан нь их энгийн. Би таван ч олон нийтийн компанийн хяналтын багцыг эзэмшдэг учир олон нийтийн компани болохын сайн муу талыг нь мэднэ. Таван жилийн дараа бол Xiaomi-гийн хувьд IPO хийх хамгийн тохирсон цаг байх болно.

WSJ: Макро эдийн засгийн нөхцөл байдал Xiaomi-д нөлөөлсөн үү?

Mr.Lei: Тийм ээ нөлөөлсөн. Хятадын юанийн ханш унасан. Энэтхэг, Индонезид ч гэсэн мөн адил. Бразилын мөнгөн тэмдэгт бүүр ч дор. Хэрвээ бид үнэ ээ тохируулахгүй бол ханшийн уналтаас болж алдагдал хүлээнэ гэсэн үг. Аз болоход олон улс дахь үйл ажиллагаа маань том биш, манай орлогын 10%-г л эзэлдэг.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.