Амжилттай Илтгэл тавих 7 арга

Амжилттай Илтгэл тавих 7 арга


Нью Йоркын хамгийн агуу илтгэгчдийн нэг Helio Fred Garcia үзэгчдийнхээ анхаарлыг татахын тулд хамгийн аймшиггүй дайчдыг хүртэл татан оролцуулдаг байна. Тэд хэн гээ ч…… Black Eyed Peas

Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би яг өглөөний 9:00 гэхэд комьпютерийнхаа товчийг дарж Black Eyed Peas ийн өндөр хэмнэлтэй дуу тавьдаг. 10 секунд л өнгөрөхөд бүх оюутны анхаарал над дээр 100% төвлөрсөн байдаг. Мэдээж энэ үед хөгжмөө зогсоогоод инээмсэглэн, миний ярилцлагад цаг заваа гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа гэж хэлээд л яриандаа орно доо. Зөвхөн энэ үед л би яриагаа эхэлдэг. Бид эхлээд үзэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг эзэмдээд дараа нь хэрхэн ярихаа бодож эхлэх хэрэгтэй “ гэжээ.

Гэхдээ энэ нь та заавал танхим дүүрэн хүмүүсийн өмнө аль өнгөрсөн 2000 оны шоуны дуу гэнэт тавиад яриагаа эхлэх ёстой гэсэн үг огтхон ч биш. Учир нь Black Eyed Peas гүйгээр ч сайн илтгэл тавьж болох 7 нууцыг та бүхэндээ танилцуулж байна.

Хэрвээ чамайг бусдын өмнө ярьж байхад хэн нэгэн утастайгаа оролдож, чамайг facebook дээрээ “Гоё илтгэл тавьдаг нөхөр шүү” гэж бичээгүй л бол чиний яриа ямар ч сонирхолгүй байна гэсэн үг.

Drake Bear

#1. Хувцасны эсгүүрчин мэт л үзэгчидтэйгээ харилц

Сайн харилцааны нууц бол өөрийгөө бусдын оронд тавьж чадах чадвар. Хэрвээ ингэж чадвал чи тэдний чухам юуг чамаас сонсохыг хүсэж байгааг төвөггүй ойлгох болно.

#2. Битгий робот шиг бай.

Байнга presentation рүүгээ хараад үг үсэггүй уншаад байх нь чамайг эмгэнэл уншиж байгаа улс төрч эсвэл зайгаар ажилладаг робот шиг харагдуулах болно. Түүний оронд өөрийнхөө илтгэлийг үг үгээр нь цээжлээд хамгийн гол нь өөрийнхөө хэлэх гээд байгаа санаагаа бүрэн гүйцэд ,сайтар ойлгосны дараа тэрнийгээ ярих хэрэгтэй.

#3. Харах мэдрэмжийг ашигла.

Хэрхэн Sherlock Holmes шиг бодож сурах вэ? Номын зохиолч Maria Konnikova хүний анхаарал ямар ер бусын болохыг нэгэн ярилцлагадаа тайлбарласан юм. Тэрээр хүмүүс ямар нэгэн адилхан зүйлсийг өөр өөр олон өнцгөөс харж болдог гэдгийг тайлбарлахдаа 2 хувилбарт зургийг харуулдаг гэнэ. Чи үүнийг нугас ч гэж харсан, туулай ч гэж харсан хоёулаа л чиний зөв байх болно. Гэхдээ тэр үүгээр хүмүүст ямар нэг зүйлийг харуулах гэсэнгүй харин өөрийн санаагаа зургаар маш гайхалтай илэрхийлж чадсанд л байгаа юм.

duck

Туулай vs Нугас

#4. Бяцхан түүх ярь

Түүх ярих нь бусдын анхаарлыг уйдаахгүйгээр татаад зогсохгүй өөрийн санаагаа маш сайн илэрхийлэх боломж өгдөг хамгийн шилдэг аргуудын нэг юм.

Ярих урлагийн мэргэжилтэн Kirigin хэлэхдээ “Чи ямар ч сэдвээр ярьж байсан ихэнхдээ хүүрнэсэн өгүүллэг эсвэл бяцхан түүх ярьж байх хэрэгтэй. Түүх нь ойлгоход энгийн бас хүмүүсийн анхаарлыг татахад тусалдаг. Гэхдээ байнга түүх олж ярих нь жаахан хэцүү л дээ. Миний хувьд амжилтын талаар илтгэл тавихдаа өөрийнхөө хэрхэн амжилтад хүрсэн, анх яаж ажлын гараагаа эхэлж байсан зэргээр бодит түүх ярих дуртай ” гэжээ.

#5. Илтгэл дээрээ хэтэрхий их юм бичсэний хэрэггүй.

Яг үнэндээ хүмүүс чиний бичсэнийг уншингаа чамайг зэрэг сонсож чадахгүй. Тиймээс хэрвээ чи хуудас бүр дээрээ баахан юм бичээд дүүргэчихсэн бол тэд чамайг сонсоно гэдэгт огтхон ч найдаад хэрэггүй.

#6. Өөрийгөө хар

Kirigin өөрийн илтгэлээ тавихаас өмнө өөрийнхөө яриаг дуу хураагуурт хураагаад түүнийгээ дахин дахин сонсож хаана нь ямар алдаа гаргаж байгаагаа эсвэл хэрхэн засаж болохоо нягталдаг байна. Ер нь аливаа алдааны хамгийн сайн шүүгч нь та өөрөө ч байж болох юм шүү.(зарим мэргэжилтнүүд өөрийгөө толинд харж ярих нь алдаагаа засах хамгийн шилдэг арга ч гэж зөвлөдөг)

#7. Зөвхөн нэг талын ярилцлага хийхээс болгоомжил

Бидний урьд хэлсэн бүхий л зөвлөгөөнүүд зөвхөн чамайг илтгэл тавихдаа юунд анхаарах талаар өгсөн зөвлөгөө юм. Харин үзэгчид чинь чиний илтгэлийг сонсож эсвэл уншиж байхад ямар нэгэн зүйл ойлгохгүй утгагүй санагдаж байгааг чи тэдний хариу үйлдлээс хараад мэдэж болно. “Аниргүй” номын зохиолч Susan Cаin “Сайн харилцагч байхын тулд хамтрагчаа сайн сонсох ёстой гэдэгтээ адилхан сайн илтгэгч байхын тулд үзэгчдээ сайн сонсох хэрэгтэй” гэсэн байдаг. Мөн “Чи нэгэнт туршлагатай илтгэгч болоод ирэхээр үзэгчдийнхээ юуг мэдэрч ямар хариу үйлдэл үзүүлж байгааг мэдэрч чаддаг болох бөгөөд хэзээ хаана нь тэдэнтэй юу ярилцах ёстойгоо ч сайн тооцоолж сурдаг” гэжээ.

Үүнээс хойш таныг амжилттай илтгэл тавина гэдэгт итгэж байна.

9 Сэтгэгдлүүд

бичих
  1. 2
    Баагий

    хүнээс алдаа олж харах амархан, харин амжилт ололтыг нь олж харах хэцүү байдаг юм шиг санагддаг. Тиймээс дээр энэ мэдээллийг тавьсан хүнийг шүүмжилсэн хадагтай таньд л гэхэд өөрөө чадахгүй бол бусдыг чимээгүй сонс гэж зөвлэе.

  2. 3
    Electron jaaL

    Сайхан санаанууд бичиж үлдээсэнд баярлалаа өөрийн 3 дахь удаагийн илтгэлдээ хэрэгжүүлнээ Илтгэл тавих тухай видео хичээл тавиарай тэгвэл үзэгч уншигчдад маш дөхөм байх боловуу

  3. 7
    Gerel

    Тус болохуйц санаанууд хуваалцсанд баярлалаа! Уншиж байхдаа терсен сэтгэгдлээ хэлэх гэсэн юмаа. Нийтлэл бичихдээ бичлэгийн хувьд анхаармаар санагдаж байна. Нуулгуй хэлэхэд гадаад хэлнээс хэр тааруу орчуулаад тавьсан мэт санагдлаа. Сайхан найруулгатай, ойлгогдохуйц, алдаа аль болох багатай бичвэл уншигчдаа хvндэлж буй хэрэг гэж бодож байна. Юм бичдэг хvмvvс бичгийн соелд суралцвал нэн сайн гэж бодож байна.

  4. 9
    саша

    Баярлалаа сайхан санаанууд байна дараа туршиж үзнээ би сайн илтгэгч мөн цаас юмуу дэлгэц харалгүйгээр сайн яридаг болохыг хүссэн юм мөн хэрхэн зөв логик дараалалтай яриж сурах вэ зөвлөөрөө баярлалаа амжилт хүсье

+ Сэтгэгдэл үлдээх