Анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх вэ?

Анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх вэ?


Бизнес эрхлэгчдийн хувьд маш олон тооны зүйлсэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Тэд ажилчид, хэрэглэгч, үйлчлүүлэгч, хүүхэд, уулзалт, э-майл, утасны дуудлага, цалин, хөлс, зардал гээд маш олон зүйлсэд анхаарлаа хандуулна. Маш их шуугиан дунд өөрийн оюун ухааны хязгаарлалтуудыг ойлгох нь анхаарлаа төвлөрүүлж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах юм.

“Бидний оюун ухаан аажмаар сүйрч байна. Техник технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед анхаарлаа төвлөрүүлэх гэдэг бол маш хэцүү зүйл болж…” хэмээн NeuroLeadership хүрээлэнгийн үүсгэн байгуулагч “Таны тархины үйл ажиллагаа” номын зохиогч Давид Рокк хэлсэн байдаг. Анхаарал сарнилт нь нэг төрлийн дохио юм. Өөрөөр хэлбэл таныг ямар нэгэн чухал зүйл хийж байхад чинь дуудахтай адил. Энэ нь хор хөнөөлтэй байж болно. Тархины хариу үйлдэл нь автомат бөгөөд зогсоох боломжгүй зүйл билээ.

“Олон талт чадвар нь маш чухал чадваруудын нэг ч гэсэн түүнд нэг дутагдалтай тал байдаг. Энэ нь таны оюун ухаан буюу нөгөө талаараа таны IQ-г бууруулж байдаг”. tweet

Бид бүхэн хийхийг хүсэхгүй аль эсвэл буруу зүйл рүү татагдах үед алдаа гаргаж, нарийн дуу чимээг анзаарахгүй өнгөрч хөөрөн нисэж орхидог. Энэ нь асуудлыг хүндрүүлдэг ч, анхаарал сарнилт нь бидэнд сайхан санагдаж эхэлдэг. Олон зүйлд анхаарлаа хандуулж байх үед танд маш их ажлыг нэгэн зэрэг амжуулж байгаа мэт сэтгэгдэл төрж, таны сэтгэл хөдлөл маш өндөр байдаг гэсэн үг.

Эцэст нь гол зорилго бол байнга анхаарлаа хандуулах тухай биш юм, харин өдөр бүр анхаарлаа сарниулахгүй байж, багахан хугацааг өөртөө гаргаж байх тухай юм. Өдөрт ердөө 20хон минут л анхаарлаа гүн төвлөрүүлэхэд бүх зүйлс хувиран өөрчлөгдөх болно.

Энэ бол анхаарлаа төвлөрүүлэхэд туслах 3 зөвлөмж юм:

1. Бүтээлч ажлаа хамгийн эхэнд гүйцэтгэ

Бид эхлээд хялбар амархан ажлаа дуусгаж, хүнд хэцүү ажлаа хойш нь тавьж овоолж байдаг. Энэ нь бидний эрч хүчийг бууруулж анхаарлыг сарниулдаг. Ганцхан цаг ажиллахад таны чадамж анх байсан хэмжээнээс бага болсон байна. Үр дүнтэй сайн төлөвлөхийн тулд жижиг сажиг бусад зүйлсээ хойш нь тавих хэрэгтэй. Бүтээлч сэтгэхүй болон анхаарал ихээр шаардсан ажлыг өглөө эртхэн харин хөнгөн, хялбар ажлыг үдээс хойш хийж байвал тун зүгээр.

2. Цагаа урьдаас тооцоолон хуваарил

Бид дунджаар долоо хоногт ердөө зургаахан цагийг л анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд ашиглаж чаддаг. Та эдгээр цагуудад юу хийхээ маш сайн анхаарах хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн хувьд өглөө эрт аль эсвэл бүр шөнөөр анхаарал нь маш хүчтэй төвлөрдөг бөгөөд Давид Роккын судалгаанд хамрагдсан хүмүүсийн 90 хувь нь оффисоос гадуур байх үед анхаарал нь илүү сайн төвлөрдөг хэмээн хариулсан байна. Та өөрийн анхаарал бүрэн төвлөрч буй тэр үеийг маш сайн олж анзаараарай. Дараа нь тэдгээр үеүддээ өөрийн хамгийн хэцүү ажил үүргийг хуваарилах хэрэгтэй.

3. Оюун ухаанаа булчин шиг л хөгжүүл

Таны олон зүйлд анхаарлаа хандуулах чадвар тодорхой хэмжээтэй болох үед таны тархи маш хурдан дасан зохицож байдаг. Анхаарал төвлөрөхөө больж анхаарал сарних зуршилтай болох үед бидний тархи анхаарал төвлөрөхгүй байхад сурч байна гэсэн үг юм. Анхаарал сарниулж буй бүх зүйлээ унтраагаад, ганцхан зүйлд анхаарлаа төвлөрүүлж сургуулилалт хийх хэрэгтэй. Жижиг зүйлээс, магадгүй өдөрт 5 минутыг. Эсвэл хийж буй ажлаа олон хэсэг болгон хуваан түүнд тааруулан ажиллаж болох юм. 

7 Сэтгэгдлүүд

бичих
  1. 2
    Силам

    копи хийж болохгүй байгаа нь таалагдахгүй байна. би хуулаж аваад сүүлд уншиж байдаг тул саад болж байна..

    • 3
      Mr.Red

      Хуулж авах маш олон арга байгаа. Гэхдээ хамгийн сайн үлдэцтэй арга бол хуулж дахин бичих. Амжилт!

  2. 5
    лхамсүрэн

    Баярлалаа. Гое мэдээллүүд оруулдагт нь баярлалаа

Leave a Reply to Манлай Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.