ОНЦЛОХ EXTENSION: SIDEPLAYER

ОНЦЛОХ EXTENSION: SIDEPLAYER


Хэрвээ та Google Chrome-н үнэнч хэрэглэгч бол анхаарлаа нааш нэг хандуулна уу. Танд үнэхээр их хэрэгтэй нэгэн нэмэлтийг танилцуулах гэж байна. Мэдээж хэрэг та Youtube-н хэрэглэгч, үүнд эргэлзэхгүй байна.

Эстон улсын залуус SIDEPLAYER гэх энэ нэмэлтийг бүтээжээ. Уг нэмэлтийн тусламжтайгаар та гүүгэлдэх, фэйсбүүкдэх, чатлах зуураа Youtube дээрх бичлэгийг үзэх юм. Ер нь бол шууд дамжуулж буй бичлэгийг үзэхэд тун тохиромжтой. Sideplayer-г суулгахад танд ердөө 8 секунд шаардлагатай. Мөн таны интернетийн хурд болон компьютер боломжийн байх хэрэгтэй.

СУУЛГАХ ЗААВАР:  Энд дарж нэмэлтийг суулгаад Chrome хөтчөө дахин ачааллана . Ингээд ашиглахад бэлэн боллоо.

ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ: Youtube сайт уруу орж дурын видеогоо сонгоход видеоны доор “Play in sideplayer” товч үүссэн байх болно. Зураг №1-ээс харна уу. Түүн дээр дарахад баруун дээд буланд видео тоглуулагч гарч ирнэ. Тоглуулагчийг та хүссэнээрээ томруулж багасгаж болно. Аль ч TAB уруу шилжсэн бай тоглуулагч байрандаа л байж байх юм. Зураг №2-оос харна уу.

sideplayer

Зураг №1

Зураг №2

Зураг №2

Таалагдсан бол SHARE мөн сэтгэгдлээ үлдээгээрэй!!!

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.