Жэк Ма-с сурах 5 сургамж

Жэк Ма-с сурах 5 сургамж


Интернет худалдааны Alibaba Group Holding Ltd-г үндэслэгч, тэрбумтан Жэк Ма бол технологийн салбараас төрсөн тэрбумтны нэг юм. Тэрээр 0-ээс тэрбумтан болтлоо бүгдийг өөрийн гараар босгосон бөгөөд түүний 22 тэрбум долларын хөрөнгө нь түүнийг Хятадын төдийгүй Дэлхийн баян хүмүүсийн нэг болгов. Бизнесийн ертөнцийг шуугиулсан явдал нь Alibaba-гийн IPO бөгөөд, $25 тэрбум долларыг босгон түүхэн дэх хамгийн том IPO-р бичигдсэн юм.

Тэрээр өнгөрсөн эдийн загийн чуулганы үер өөрийнхөө бизнесийн түүхийг бусдад сонирхуулан ярихдаа Alibaba-гийн ирээдүйн талаар ийнхүү хэлэв. “10 жилийн дотор Alibaba Walmart-аас том болох болно.(орлогоороо)” Мөн тэрээр “Манай сайт уруу өдөрт 100 сая хэрэглэгч хандан худалдан авалт хийж байна. Өнгөрсөн хугацаанд Alibaba шууд болон дамаар 40 сая гаруй ажлын байр бий болгосон.

Энэ оны Давосын ЭЗЧ-ны үеэр тэрээр манлайлал, энтрепренершип, интернет худалдааны талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм. Ма хэлэхдээ: “Би анх Давосд 2001 онд Дэлхийн Залуу Манлайлагчид хөтөлбөрийн хүрээнд ирж байсан. Хамгийн сүүлд 2008 онд ирсэн юм байна. Энэ бүх хугацаанд би манлайлал, глобалчлал болон нийгмийн хариуцлагын талаар маш их зүйлийг мэдэж авсан гэж боддог. Харин одоо бол би энд залуу үеийг зоригжуулахаар ирээд байна даа.

Бид бүхэн тэрбумтнуудын үйл хөдлөлийн талаар ярьж, тэдний баяжсан түүхийг сонсож, судлах дуртай билээ. Тэр тусмаа баян ээж аавгүй, өндөр боловсролгүй мөртлөө дэлхийн хэмжээний баян болсон хүний түүхийг бүүр ч ихээр сонирхоно. Тэдгээр түүхүүдийн хамгийн тод жишээ бол Жэк Ма юм. Ингээд түүнээс суралцах 5 зүйлийг онцолж байна.

1.Багаар эхэлж том томор

Жэк Ма компаниа 0-ээс нь эхлүүлсэн бөгөөд багахан хэмжээний хуримтлал болон умгар өрөөнөөс эхэлж байж ээ. “Бид 18 ажилчнаас 30,000 болтлоо өсөж томорлоо. Тухайн үед би өөрийн бяцхан багтаа онлайн худалдааны талаар ярьж өгсөн юм. Яагаад жижиг дунд бизнесүүд интернет ашиглан худалдаа хийх ёстой вэ гээд.” хэмээн Ма хэлэв. Түүний яриа хийж буй бичлэгийг энд даран орж үзээрэй.  Интернет худалдаа энгийн хэрэглээний л зүйл болно хэмээн Ма ирээдүйн талаар ярив. ” Хүмүүс интернет худалдааны талаар ярихаа болино.  Яг л эрчим хүч шиг болох болно. Хэн ч онлайн худалдаа бидний амьдралд ингэж тус болсон, ийм давуу талтай гэж дурсан ярихгүй.”

Jack Ma, chairman of Alibaba Group Holding Ltd., gestures as he speaks at SoftBank World 2014 in Tokyo, Japan, on Tuesday, July 15, 2014. As SoftBank Corp. Chief Executive Officer Masayoshi Son pushes for a takeover of T-Mobile US Inc., the Japanese billionaire is asking banks to commit financing for a longer-than-usual amount of time, underscoring the intense regulatory review he faces. Photographer: Kiyoshi Ota/Bloomberg *** Local Caption *** Jack Ma

Alibaba Group Holding-н ТУЗ-н дарга Жэк Ма.  Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

2.Үгүйсгэгчдийг бүү сонс

Жэк Магаас өөр ямар ч энтрепренер уул шиг их бүтэлгүйтлийн дараах амжилтын амтыг ярьж чадахгүй байх. Тэрбумтан болохоосоо өмнө тэрээр тоймгүй олон татгалзсан хариу, бүтэлгүйтсэн тоотой жирийн нэг хятад хүн байлаа. Ма гурван ч удаа коллежид орох гээд чадаагүй байна. Мөн их сургуульд ч тэр. ” 2001 онд байх аа. Бид нар 5 сая долларын хөрөнгө оруулалт авахаар АНУ-н венч сангуудад хандсан юм. Гэвч энэ бүхэн бүгд бүтэлгүйтлээр дууссан. Нэмж хэлэхэд Alibaba эхний 3 жилдээ ямар ч орлого олоогүй.” хэмээн Ма ярив.

Би сургуулиа төгссөний дараа ажилд орохоор өргөдлөө өгсөн ч 30 удаа татгалзан хариу авч байсан. KFC-д орохоор өргөдөл гаргасан 24 хүний нэг нь би байсан юм. Тэд 23-г нь авсан ч би орж чадаагүй. Мөн би Харвардад орохоор 10 удаа хүсэлт илгээсэн ч бүгдэд нь татгалзсан хариу авсан даа.

Жэк Ма

Эдгээр татгалзсан хариунууд Жэк Ма-г юунд сургав? “Бид бүтэлгүйтэл алдаанаасаа суралцах хэрэгтэй учир нь бид тийм ч сайн биш.” гэж Ма хэлэв. Хуримтлуулсан туршлага нь Ма-г даруу төлөв болгох хэдий ч үүнээс илүүтэйгээр мөрөөдөлдөө хүрэх цуцашгүй тэвчээртэй хатуу чанга хүн болгон орхив.

Түүнийг анх Alibaba-г байгуулж байхад олон ч хүн түүнд урам өгөх бус харин ажлыг нь шүүмжлэн, бүтэхгүй санаа хэмээн хэлдэг байв. “Чи E-bay, Amazon, Google-г яагаад ч дийлэхгүй, тэдэнтэй өрсөлдөн гэдэг чинь бүтэшгүй” гэх зүйлийг бараг хүн болгон л түүнд хэлнэ. Үгүйсгэгчдийн бүтэлгүй үгс Ма-д нөлөөлсөн гэж үү?

Олон ч хүн надад E-bay илүү, Google илүү дээр гэсэн урам хугармаар зүйлсийг хэлж байсан. Гэхдээ бид тэдний бодлоос хамаагүй сайн байсан л даа.  Харалдаа өнөөдөр бид хэчнээн том болсон байгааг.

Жэк Ма

3.Бизнестээ итгэ тэгээд хэрэглэгчдэд үнэ цэнийг өг

Alibaba хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж чадсан явдал бол маш том итгэл.  Тэд оруулсан мөнгөнийхөө хариуд чамайг олон хүнд туслан, илүү сайн нөхцөлтэй ажлын байр, илүү сайн бараа, бүтээгдэхүүн бий болгоосой хэмээн хүсэж байгаа.  Энэ бол чиний мөнгө биш харин хүмүүсийн чамд өгсөн итгэл. Тэд чамайг энэ мөнгийг засгийн газраас илүү сайнаар удирдана гэдэгт бат итгэж байгаа.” хэмээн Ма хэлэв. Мөн тэрээр нэмж хэлэхдээ: “Итгэлцлийн системийг бий болгох нь Хятадад ч тэр Дэлхийд ч маш хэрэгтэй.”

Хүмүүс нүүр тулан шууд харилцахыг илүүд үздэг тул чи итгэлцлийг бий болгох хэрэгтэй. Онлайн бизнес явуулахад итгэлцэл хэрэгтэй. Онлайн худалдааны хамгийн чухал зүйл бол итгэлцэл байдаг.

Жэк Ма
jack-ma-01-2014

Жэк Ма 2014 оны 1 сар

4. Замд тааралдах саадуудыг давах хэрэгтэй

Alibaba-г нийтэд танилцуулахаас өмнө нэг хүндрэл гарсан байсан нь төлбөр тооцооны систем. Ма хэлэхдээ: “Бидэнд төлбөр тооцоон системийг хийхэд санхүүгийн хувьд болон хуулийн хүрээнд хүндрэлтэй байлаа. Хэрвээ бид үүнийг хийж чадаагүй бол Alibaba-н хөгжил хаана явж байхыг хэлэхэд хэцүү юм.” Хэрэглэгчдэд үнэ цэнийг өгөх нь хамгийн чухал болохыг тэрээр мөн л давтан хэлж байв.

Сая сая жижиг дунд бизнес эрхлэгчид болон худалдан авагчид платформыг ашиглан худалдаа ба худалдан авалт хийж байна. Энэ бүхэн бүгд хүмүүст зориулагдсан. Иймээс тэд цастай шөнө ухаалаг утсаараа тасалбар худалдан авч чадаж байна.

Жэк Ма

5.Шантрашгүй бай/Хэзээ ч бүү бууж өг

Хэрвээ чи хийж эхлэхгүй бол тэр зүйл чинь бүтэшгүй хэвээрээ л байсаар байна. Хэрвээ чи хийж эхэлвэл ядаж чамд итгэл найдвар төрнө.  

Жэк Ма

Түүнд шантрах үе байсан болов уу? Тийм ээ мэдээж хэрэг байсан. Ма кино үзэн тайвшран түүнээсээ урам зориг авдаг аж. Түүний үзэх дуртай кино бол Forest Gump. Тэрээр хэлэхдээ: “Би Forest Gump-д маш их дуртай. Би түүнээс хэзээ ч шантарч болохгүй гэдгийг сурсан.”

Энтрепренеруудад хэлэхэд: “Хийж буй зүйлдээ итгэ. Хүмүүст таалагдаж байгаа эсэхийг үл тоон хийж буй ажилдаа л дурла.”

Жэк Ма

Мөн тэрээр амжилтын нууц бол шаргуу хөдөлмөр болохыг хэлээд.”Хэрвээ бид амжилттай байвал Хятадуудын 80% нь амжилттай байна гэсэн үг. Гол нь багаар ажиллах хэрэгтэй.” хэмээн онцолсон хэлсэн юм.

МА-гийн ЭЗЭНТ ГҮРЭН

All-companies-in-Alibaba-Group

3 Сэтгэгдлүүд

бичих
  1. 2
    b.usuhuu

    Ийм сайхан мэдээлэлийг бусдад аа түгээж, хүч, урам, зориг өгж буй энэ бүтээлч та бүгдэд маш их баярлалаа

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.