80/20 зарчмыг туршсан минь

80/20 зарчмыг туршсан минь


Ухаалаг хүн бүр, байгууллага бүр, нийгмийн бүлэг бүр, цаашлаад нийгэм бүхэлдээ 80/20 зарчмыг өдөр тутам ашиглах хэрэгтэй бөгөөд тэгэх ч боломжтой юм. Үүний ачаар тэд бага хөдлөөд ихийг гүйцэлдүүлж чадна. 80/20 зарчим таныг улам үр бүтээлтэй, аз жаргалтай нэгэн болгоно. Энэ зарчмын тусламжтай компаниуд ашгаа хэд дахин өсгөж, байгууллагууд үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэлт зардал гаргалгүйгээр өсгөх нууц энд л бий.

80/20 зарчимд, аливаа үзэгдлийн шалтгаан/орц/хүчин чармайлтын багахан хэсэг нь үр дүн/гарц/шан харамжийн ихэнхийг нөхцөлдүүлдэг гэж үздэг. Үүнийг шууд утгаар нь буулгавал та зарцуулсан цагийнхаа 20%-д үр дүнгийнхээ 80%-г бүтээдэг гэсэн үг.

Бизнес менежментийн буюу ERP систем хөгжүүлдэг Астериск Техноложис компанийн борлуулалт хариуцсан захирал Ц.Өнөржаргал “80/20 зарчим” номын талаарх сэтгэгдлээ өөрийн блогдоо үлдээсэн байна.

[vision_content_box style=”grey” title=”Сэтгэгдэл”]

Өчигдөр номын дэлгүүр орохдоо “80/20 зарчим” номыг авсан юм.

Бүтээгдэхүүний 20% нь орлогын 80%-г бий болгодог. Хийж буй ажлын 20% нь үр дүнгийн 80%-г бий болгодог. Цаашлаад гэмт хэрэгтнүүдийн 20% нь нийт гэмт хэргийн 80%-г хийдэг. Нийт гэрлэгсдийн 20% нь салалтын 80%-г эзэлдэг гэх мэт бидний амьдрал дээрх бүх үзэгдэлд хамаатай гэгддэг “Паретогийн зарчим” гэх энэ зарчмыг олон удаа сонсож байлаа. Гэхдээ хэзээ ч туршиж үзэж байсангүй. Өнөөдөр номоо уншиж байгаад зүгээр ч нэг уншчихгүй ямар нэг юман дээр туршиж үзмээр санагдаад болдоггүй, компьютер дээр минь байсан нэгэн борлуулалтын өгөгдөлтэй баазыг сэргээж байгаад query-дэж гарав.

Үр дүнг нь хараад бүр ангайж орхив. Бүр яг 80.18 / 20 гэсэн үр дүн гарлаа! Бараануудыг борлуулагдсан нийт үнийн дүнгээр нь эрэмбэлж байгаад хамгийн их борлуулагдсан эхний 1/5 буюу 20% барааны жагсаалтыг select хийв. Тэгээд энэ 1/5 буюу 20% барааны борлуулалтын үнийн дүнг бүх барааны нийт борлуулалтын үнийн дүнд хуваагаад 100-р үржтэл 80.18 гардаг байна шүү!

Хэрэв манай компанийнхан уншиж байгаа бол яг төслийг чинь, ажлыг чинь 80%-р урагшлуулж чадаж байгаа, яг захиалагчийг сэтгэл хангалуун болгож чадаж байгаа тэр л 20%-н ажлаа зөв олж цагаа зарцуулмаар юм байна шүү гэж л хэлмээр санагдлаа.

Мэдээж excel дээр энэ тооцоог хийчхэж болох боловч хэрэв танай байгууллага ERP-тай бол тэр 80% орлогыг дангаараа бүрдүүлээд байгаа 20%-н бүтээгдэхүүн юу юу болохыг, яг үр дүнгийн 80%-г бүтээгээд байгаа 20%-ийн ажил маань аль болохыг, яг 80%-ийн ажлыг нугалаад байгаа 20% ажилтнууд хэн хэн болохыг, хэрэглэгчээс ирсэн нийт гомдлын 80%-г бүрдүүлээд байдаг 20%-ийн шалтгаан юу юу болохыг г.м олон мэдээлэл дээр realtime шинжилгээ хийж дараагийн зөв үйлдлээ хийх боломжтой болох нь байна шүү дээ 🙂

[/vision_content_box]

Номын талаар илүү ихийг эндээс: 80/20 ЗАРЧИМ
Эх сурвалж: http://erp-unuruu.blogspot.com/
Астериск Техноложис компанийн веб хуудас

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.