Google Primer маркетингийн үндэс

Google Primer маркетингийн үндэс


Google компани старт-апуудад зориулан нэгэн шинэ апп гаргасан байна. Старт-апуудын хувьд маркетингийн буруу суваг, арга тактик ашигласнаас болон бүтэлгүйтэх нь олонтаа. Google компанийн энэхүү шинэ апп болох Primer нь 5 минутад танд маркетингийн үндсэн ойлголт, чадварыг заах болно. Primer нь Advertising, Content, Measurement, Strategy гэх 4 үндсэн ангилалтай бөгөөд хичээлүүд нь тогтмол нэмэгдэх аж. Компанийн мэдэгдэж байгаагаар тэд хичээлээ салбарын мэргэжилтнүүдтэй хамтран бэлтгэн гаргасан байна.

Та уг апп-г хүссэн үедээ, хаана ч ашиглаж болно. Учир нь Primer апп offline горимд хүртэл ажиллах болно. Мөн хийц дизайны хувьд үнэхээр өнгөлөг, ашиглахад хялбар, сонирхолтой болсон байна. Мэдээж хэрэг хичээлүүд нь Google-н зар сурталчилгааны үйлчилгээ, багаж, хэрэгслүүдийг санал болгож, тайлбарласан хэдий ч танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Суралцаад тэгээд ашиглаад үзэх л үлдлээ.

Copy of Primer-hero

Primer татах

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.