Аз жаргалыг түгээдэг компани байдаг болов уу /4 хэсэг/

Аз жаргалыг түгээдэг компани байдаг болов уу /4 хэсэг/



Өмнөх 3-р хэсгийг унших бол ЭНД дарна уу?

ZAPPOS-Н ДАВУУ ТАЛ

Zappos-н бас нэг онцлог бол ажилчиндаа олгодог тэтгэмж. Компани ажилчдынхаа эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг 100% гаргаад зогсохгүй ажилчдаас хамаарах зардлын 85 хувийг мөн гаргадаг байна. Компани ажилчдад хараа, шүд болон амьдралын даатгал гэх мэт маш өргөн хөтөлбөрийг санал болгоно. Хуулийн үйлчилгээ, үнэгүй хоол, хөнгөлөлт, хувь хүний хөгжлийн сургалт гэх мэт бусад хөтөлбөрүүдтэй аж.

НЭГ НАСНЫ АЖИЛ

zappos-culture-book-jaQB

Соёлын дэвтэр.

Zappos-н гол үнэт зүйлсийн нэг бол гэр бүл мэт халуун дулаан хамт олныг бий болгох. Иймээс компани ажилчдаа оффис, ажлаас гадуур, хаана ч гэсэн хоорондоо харилцаж байгаасаа гэж хүсдэг байна. Жишээлбэл менежерүүд 10-20%-г өөрийн багийнхантай хамт байхад зарцуулдаг байна. Хамт олноороо ууланд гарах, кино үзэх, дажгүй газар сууж ярилцах гэх мэт зүйлсийг хийнэ. Шейн үзэж буйгаар хоорондоо дотно нөхөрлөн, харилцаагаа илүү найдвартай, сайн болгох нь бүтээмжийг нэмэгдүүлэх юм. Нөхөрлөл бий болсноор ажилчид бие биедээ туслах болно. Zappos-н ажилчид жил бүр “Соёлын дэвтэр” гэх зүйлийг хэрэглэгчдийн шүүмж, сэтгэгдэл, компанийн соёлын баримт бичиг зэргийг үндэслэн нэгтгэн гаргадаг байна. Соёлын дэвтэр нь ажилчдад тэдний ажлын утга учрыг эргэцүүлэхэд туслахаас гадна нийтэд ил тавигддаг байна.

Компани болон ажилчдын хоорондох харилцаа бол итгэл ба ил тод байдал дээр тогтоно, яг л хэрэглэгчтэй адил. Ямар нэгэн асуудал дээр хэрэглэгчид идэвхтэй шүүмжлэн хэлэлцдэг шиг ажилчид ч гэсэн тийм байгаасаа гэж компани хүсдэг аж. Шей өөрийн гэсэн оффисгүй бөгөөд ажилчдынхаа дунд тэдний нэгэн адил сууна. Нээлттэй хаалганы бодлоготой байх хамгийн шилдэг арга бол тэргүүн ээлжид хаалгатай байна гэсэн үг биш гэдэгт тэрээр итгэдэг байна. Zappos-н менежмент ажилчдадаа дотоод асуудлыг шийдвэрлэхэд үргэлж нээлттэй юм.

url

Эерэг ажиллах орчинг дагаад ажилчид шаргуу ажиллах ёстой гэсэн хүлээлт бий болдог. Ажилчид компанийн үнэ цэнийг хэрхэн бий болгож байгаа, бусдыг хэрхэн зоригжуулж байгаар үнэлэгдэнэ.  Шаргуу ажиллаж байгаа хэдий ч компани соёлд таарахгүй байгаа ажилчнаа Zappos шууд л ажлаас хална. Шей хэлэхдээ ” Насны ажил гэж нэрлэгдсэн мэдрэмжийг ажилчдад мэдрүүлмээргүй байна, бид зөвхөн ажилчдад насны ажилтан баймаар ажиллах орчин, өсөх боломжийг хангаж өгөхийг л хүсэж байна“.

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА 

Тэд ажилчид эсвэл тодорхой бүлгийн санал, хүсэлтэд нийцүүлсэн уламжлалт бус, олон төрлийн чиглэлд нийгмийн хариуцлага, буяны үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг зорьдог байна.

livestrong

Хандив цуглуулж буй ажилчид.

Zappos хэд хэдэн төрлийн буяны үйл ажиллагаа хамрагдсан байна. Үүнээс дурдвал бага ангийн сурагчдад бэлэг өгөх, гутал хандивлах болон LIVESTRONG гэх хавдраас урьдчилан сэргийлэх аянд хамрагддаг байна. Мөн Shade Tree гэх ашгийн бус эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг асрах газарт болон Невадагийн хавдартай хүүхдүүдийн санд мөнгө хандивлажээ.

Тогтвортой хөгжлийн хүрээнд компани хэд хэдэн ажил хэрэгжүүлжээ. Компани хэсэг ажилчид нэгдэн байгаль орчноо хамгаалах компанит ажил эхлүүлжээ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, дахин боловсруулалт хийх шинэ арга технологи нэвтрүүлэх, бусад компанийг LEED-н сертификат авахыг уриалах гэх мэт. Мөн Zappos өөрийн компанийн блогоор дамжуулан хүмүүст байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн сурталчлахаас гадна, хэрхэн зөв эко амьдралын хэвшлийг бүрдүүлэх талаар олон нийтэд чиглэсэн мэдээ мэдээллийг хүргэдэг байна. Тэд хийж буй ажлаа өөрсдийн олон нийтийн сүлжээгээр идэвхтэй түгээж байгаа юм.


ДАРААГИЙН ТУН СОНИРХОЛТОЙ ХЭСЭГТ – ” Zappos-н хүнд үеүд


НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ЦААШ НАЙЗУУДДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ БАЯРЛАЛАА!!!

2 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Байнгын уншигч

    Танай мэдээллийг share хийж болохгүй юм. Хаачихсан юмуу?

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.