Эрх чөлөөгөө хамгийн ихээр хязгаарлуулсан нэгэн

Эрх чөлөөгөө хамгийн ихээр хязгаарлуулсан нэгэн


Дэлхийн түүхэнд тодоос тодоор бичигдэн, олон хүний зүрх сэтгэлд мөнхлөгдөн үлдсэн хүмүүс тоотой хэд бий. Тэдгээр нэрс дан ганц тухайн хүнийг тодорхойлох нэр бус тэдгээр хүмүүсийн тэмцлийн учир шалтгаан, үзэл бодлыг илэрхийлэх аж.

Нелсон Мандела гэх нэрийг сонссон хэн ч бай түүнийг арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хүчтэй тэмцэгч, зоригт хүнээр санадаг байх. Эрч хүч, эрх чөлөө, өөдрөг үзэл, мэргэн ухаан, агуу сэтгэл гэх эдгээр үгс түүнийг илтгэх мэт. Шударга бусаар хамгийн олон жил эрх чөлөөгөө хязгаарлуулсан Өмнөд Африк улсын эцэг, анхны хар арьст ерөнхийлөгч асан Нелсон Мандела 7 сарын 18-нд төрсөн билээ. Дэлхий нийтээр энэ өдрийг түүний өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Дэлхийн өнцөг булан бүрд түүний гэгээн дурсгалд зориулан хийсэн ханын зураг, хөшөө, самбар гэх зүйлүүд олон бий. Нелсон Манделаг хүндэтгэн бүтээсэн эдгээр зүйлс олон сая хүнд урам зориг хайрласаар байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэрээр харанхуй дундах чиглүүлэгч гэрэл мэт бидний зүрх сэтгэлд үүрд хамт байх болно.

15256062298_1d563d224f_z.jpg__640x427_q85_crop_subsampling-2_upscale

Хэзээ нэг өдөр дэлхий дахинаа түүний хүсэж байсанчлан тэгш бус байдал арилах биз ээ. Ингээд түүний хэлсэн урам хайрласан ишлэлүүд, зургууд болон сонирхолтой түүхийг манай сайт та бүхэнд хүргэж байна.

Миний ойлгож авснаар зүрх зориг бол юунаас ч айдаггүй хүнд байдаг эд биш. Харин айдсыг ялсан хүнд байдаг юм. Нэг үгээр хэлбэл зоригтой хүн бол айдсыг ялсан хүн болохоос айдаггүй хүн биш. tweet

Бие даасан үзэл бодолтой найзууддаа би дуртай, учир нь тэд намайг асуудлыг олон талаас нь харахад тусалдаг.  tweet

Хүмүүс тууштай, шийдэмгий байж чадваас юуг ч давж гарч чадна. tweet

Хүний сайхан сэтгэл бол нууж болдог ч, хэзээ ч унтардаггүй гал юм. tweet

mandela art2

Хэрвээ чи дайсантайгаа эв найрамдалтай байхыг хүсвэл тэдэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Тэр цагт дайсан чинь чиний хамтрагч болох болно. tweet

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг. tweet

Би ерөнхийдөө их өөдрөг үзэлтэй нэгэн. Энэ нь төрөлхийн эсвэл олдмол гэдгийг хэлж мэдэхгүй. Өөдрөг үзэлтэй бүхэн үргэлж нар уруу харж, урагш алхаж байдаг. Миний амьдралд хүнд хэцүү цаг үеүд байсан ч би хэзээ ч цөхөрч, бууж өгч байгаагүй. Энэ зан минь л намайг ялагдлаас үхлээс аварч байсан юм.  tweet

Эрх чөлөөтэй байх нь дан ганц гаваа авч хаяхыг бус харин бусдын эрх чөлөөг хүндэтгэн амьдрахыг хэлнэ. tweet

mandela art3

Баяр наадмын үеэр удирдагч хүн ард байж бусдаас хоцрох хэрэгтэй.  Харин аюул тохиосон үед нэгдүгээр шугамд гарч зогсох хэрэгтэй. Тэр үед л хүмүүс чамайг хүндлэн, хүлээн зөвшөөрөх болно. tweet

Чадалтай толгой, сайхан сэтгэл бол дийлдэшгүй хослол. tweet

Жинхэнэ удирдагч ард түмнийхээ эрх чөлөөний төлөө бүхнийг золиослоход бэлэн байх ёстой. tweet

Улс орон, хүн ардынхаа төлөө хийсэн бүхнээ өөрийн үүрэг гэж бодсон хүн л амар тайван нойрсоно. tweet

mandela art4

Атаа хорсол бол хор уучхаад дайснаа хорлочихлоо гэж итгэхтэй адил. tweet

Бүх зүйл хийж дуусах хүртлээ боломжгүй байдаг. tweet

Бид цаг хугацааг ухаалгаар зарцуулж нэг зүйлийг санаж явах хэрэгтэй. Зөв зүйлийг хийхэд хэзээ ч оройтдоггүй. tweet

Манай гараг бол маш их итгэл найдвар, ирээдүйг агуулсан гараг. Нөгөө талаар энэ бол айдас, өлсгөлөн, өвчин зовлонгийн гараг.  tweet

Бид өөрсдийн дотор орших гэрлийг гэрэлтүүлж чадсанаар бусад хүмүүст ч ингэх боломжийг олгодог.  tweet

2012-A-sculpture-of-Mande-011

Durban хот дахь 10м өндөр 50 баганаас бүтсэн түүний баримал. Marco Cianfanelli бүтээл 2012 он.

nobel

Дэлхий нийт Нельсон Манделагийн эрх чөлөө, энх тайвны төлөө байгуулсан гавьяаг үнэлж 1993 онд Нобелийн энх тайвны шагнал гардуулав.

10_2

Диана гүнжийн хамт.

0x600

U2 хамтлагийн дуучин Боногийн хамтаар 2002 он.

A-Release-Nelson-Mandela--007

1988 онд Лондон хотын төв цэнгэлдэхэд болсон бүх оддын тоглолт дээр Нелсон Манделаг сулла гэж далан хоёр мянган хүн зурагт хуудас барин дуулав. Үүний дараа дэлхий нийтийн анхаарал түүн дээр тусав.

Barack Obama түүний 18 жил хоригдож байсан Robben Island-н шоронгийн өрөөнд 2006 оны 8 сар.

Barack Obama түүний 18 жил хоригдсон Robben Island-н шоронгийн өрөөнд 2006 оны 8 сар.

 Ричард Брансоны “Бэрхшээлийг хая хийж бүтээцгээе” номын хэсгээс:

Миний хамгийн их хүндэлж, бишрэн шүтдэг хүн бол Нелсон Мандела билээ. Тэрээр амьдралынхаа 27 жилийн 18-ыг Роббен арал дээрх гянданд өнгөрүүлсэн боловч, энэ нь түүний оюун санааг бусниулж чадаагүй юм. Гяндангаас гарангуутаа усан завь хүртэлх шороон замаар алхаж явахдаа тэрээр жинхэнэ эрх чөлөөг олсон гэдэг. Хэрвээ тэр уй гашуугаасаа салахгүй бол хэзээ ч жинхэнэ эрх чөлөөг мэдэрч чадахгүй гэдгээ тухайн үед ойлгосон гэдгээ хэлсэн байдаг. Тиймээс алхаж байхдаа тэрээр өөрийг нь дарангуйлагчдыг уучилсан бөгөөд хэрвээ тэднийг өршөөгөөгүй бол тэд жинхнээсээ өөрийг нь сүйтгэх байсан юм. Тэр л үед Мандела жинхнээсээ эрх чөлөөтэй болсон бөгөөд энэ бол түүнийг агуу хүн болгосон түүх билээ.

Ерөнхийлөгч Билл Клинтон хувийн  амьдралынхаа таагүй явдлаас болоод бусдад гадуурхагдаж байхад Нелсон Мандела түүнд хандан: “Тэд миний гэрлэлтийг сүйтгэсэн. Тэд миний бие махбодь, оюун санааг доромжилсон. Тэд миний оюун ухаан, зүрх сэтгэлээс бусдыг авч чадах байсан. Хэдийгээр би эдгээр зүйлсээ алдаж болох байсан ч, алдахгүй байхаар шийдсэн. Чи ч гэсэн тэгэх учиртай” гэж хэлжээ.

Би анх 1988 онд дотнын анд Петер Габрейлээр дамжуулан Манделатай уулзаж байв. Петер Амнести Интернейшнлийн санаачилсан өргөн хүрээтэй компанит ажил болох Нелсон Манделаг чөлөөлөх концертыг зохион байгуулсан. Хэдийгээр уг арга хэмжээ Манделагийн амссан, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудалд олон нийтийн анхаарлыг маш ихээр татсан ч, тэрээр 2 жилийн дараа буюу 1990 онд эрх чөлөөтэй болжээ. Харин Нелсон Манделатай биечлэн уулзахад түүний тухай миний төсөөлөл улам хүчтэй болсон. Бидний нөхөрлөл гүнзгийрч, би түүнийг Мадиба гэж  нэрлэх болов. Энэхүү хүндтэй нэрийг түүний омгийн настангууд өгсөн байлаа. Би түүний Өмнөд Африкийн болон Дэлхий дахины төлөө хийсэн гавьяа, энх тайван, эв нэгдлийн тухайн гүн ухааныг гайхан биширдэг.

Өмнөд Африкт маш их зүйлийг сурах боломжтой. Энэ газар бол залуу нас, эрч хүчний өлгий нутаг бөгөөд шинэ санаа байнга ундран төрж байдаг, ажил хэрэг дэлхийн бусад газраас илүү хурдан бүтдэг билээ. Тиймээс шинээр бизнес эрхлэгчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд, боловсролын салбарт ажилладаг хүмүүс Өмнөд Африкийн загварыг судалснаар илүү үр дүнд хүрэх магадлалтай.

Миний бизнесийн шинэ, шилдэг санаанууд ихэвчлэн бусад хүмүүстэй ярилцаж байхад төрдөг. Жинхэнэ бизнес эрхлэгч хүн антенаа хэзээ ч унтраах учиргүй. Үүний нэг жишээ бол би Африкт эрүүл мэндийн сүлжээ клубыг худалдан авсан тухай юм. Би биеийн дасгал хөдөлгөөнд сонирхолтой учир 1999 онд Их Британид Виржин Актив нэртэй эрүүл мэндийн клубуудыг нээсэн юм. Нэгэн өдөр усны онгоцонд хэвтэж байхад түүнээс дуудлага ирлээ.

Ричард, Өмнөд Африкт 80 орчим салбартай эрүүл мэндийн сүлжээ клуб байна. Гэхдээ клубын үйл ажиллагаа сайнгүй байна” гэж тэр хэлэв. “Хэрвээ клубууд ажиллаад эхэлбэл тун сайн байна. Учир нь эдгээр клуубуудэд ихэвчлэн хар арьстангууд ажиллах бөгөөд хэрэв хаагдвал олон мянган хүн ажилгүй болно. Чиний хийж чадах зүйл байна уу?“гэж тэр асуулаа.

“Надад үлдээчих, би юу хийж чадахаа харъя” гэж би хариулсан юм. …………………………………………………..

2003 оны сүүлээр намайг Йохансбург хотод байхад Мандела ДОХ/ХДХВ-н тархалттай тэмцэх зорилготой “46664” нэртэй  концертыг зохион байгуулахаар зарласан бөгөөд бид энэхүү концертыг Петер Габриель болон Брайн Мей нартай хамтран зохион байгуулав. Тэрээр зорилгоо маш товчхон ийнхүү хэлэв: “ДОХ бол Африкт нүүрлэсэн эмгэнэл юм. ДОХ бол зөвхөн халдварт өвчин байгаад зогсохгүй хүний эрхийн асуудал болоод байна. Нийгмийнхээ төлөө бид ДОХ-оор өвчилсөн хүмүүст тусалж, ХДХВ-н тархалтыг багасгахын тулд хөрөнгө босгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 46664 бол Роббен арлын шоронд хоригдож байхад миний дугаар байсан. Намайг зөвхөн дугаараар л мэддэг байлаа. Өнөөдөр ДОХ-оор өвчилсөн олон сая хүнийг зөвхөн тоогоор илэрхийлнэ. Тэдгээр хүмүүс шоронд байгаа юм шиг амьдарч байна.” …………………………….

Би 50 нас хүрсэн ч залуу сэтгэлгээтэй амьдардаг гэж боддог байлаа. Гэвч Мандела 80 настайдаа ч амьдралынхаа зорилго, хүсэл тэмүүллийг биелүүлж, шоронд өнгөрүүлсэн амьдралынхаа он жилүүдийг нөхөж буй мэт санагдана.

2003 оны 9 сарын 11-ны үйл явдлаас хойш Иракийн асуудал хүндэрч, Буш дайн эхлүүлэх шинжтэй болов. Би дайралт зохион байгуулах төлөвлөгөөг эсэргүүцэж байв. Нэш хүнийг цээрлүүлэхийн тулд олон мянган хүнийг алж хядах учиргүй. Нөхцөл байдал эргэлзээтэй болж, асуудлыг яаралтай шийдэх шаардлага тулгарав. Саддамыг ерөнхийлөгчийн суудлаасаа бууж, өөр газарт амьдрахыг ятгаж чадах хүн нь зөвхөн Мандела байв. Би түүн рүү утасдаж , энгийн захиа явууллаа.

[vision_highlight color=”silver” style=”style-1″]Хүндэт Мадиба,[/vision_highlight]

[vision_highlight color=”silver” style=”style-1″]Тантай ярилцах үргэлж таатай байдаг билээ. Ярилцсан зүйлийнхээ талаар товчхон захиа бичиж байна.[/vision_highlight]

[vision_highlight color=”silver” style=”style-1″]Америк, Их Британи хоёр дайныг эхлүүлэх нь тодорхой боллоо. Мэдээж хэрэг маш олон хүн дайны золиос болно. Миний бодлоор арга бий бөгөөд магадгүй та үүнийг хийж чадах цорын ганц хүн юм.[/vision_highlight]

[vision_highlight color=”silver” style=”style-1″]Хэрвээ Садам Хуссейн Ливи уруу аюулгүй дүрвэн гарч чадвал, Америкчууд дайныг үргэлжлүүлэх боломжгүй болно гэж бодож байна. Хэрвээ тэр ард түмнээ зовлон зүдгүүрээс хамгаалж, үүнийг хийвэл түүний нэр хүнд өснө. Түүнийг Нориега, Милосевиктэй ижил эсвэл түүнээс ч дор хувь тавилан хүлээх болно.[/vision_highlight]

[vision_highlight color=”silver” style=”style-1″]Та ерөнхийлөгч Каддафитай сайн харилцаатай бөгөөд Иракт нэр хүнд сайтай тул үүнийг зохион байгуулж чадах цорын ганц хүн байж болзошгүй. Та Садам Хуссейныг албан тушаалаасаа огцрохыг ятгах хэрэгтэй. Тантай хамт Ливи уруу ниссэнээр тэр толгой гудаалгахгүй байж чадна. Энэ бол түүний хувьд ард түмнийхээ төлөө хийж чадах хамгийн том тус байх болно.[/vision_highlight]

[vision_highlight color=”silver” style=”style-1″]Би танд ирж очих онгоц гаргаж өгч чадна. Ливи уруу ниснэ гэж найдаж байна. Таныг Табо (ӨАБНУ-н ерөнхийлөгч)-той ярилцсаны дараа дахин холбоо барих болно.[/vision_highlight]

[vision_highlight color=”silver” style=”style-1″]Мэхийн ёсолсон,[/vision_highlight]
[vision_highlight color=”silver” style=”style-1″]Ричард

[/vision_highlight]

Төлөвлөгөө ёсоор Мандела Багдад уруу нисэж, Саддамтай уулзаад түүнтэй хамт Иракаас нисэх байв. Ингэснээр Саддамын аюулгүй байдал баталгаажиж байв. Гэвч бүхнийг эхлэхээс өмнө Кофи Аннаны зөвшөөрлийг авахыг Мандела биднээс хүслээ. Би өөрийн биеэр Аннантай холбоо барьж төлөвлөгөөгөө танилцууллаа. Зөвшөөрөл бэлэн болж төлөвлөгөө 2 хоногийн дараа хэрэгжих байсан ч цэргийн дайралт эхэлж Иракийг бөмбөгдөв. Хэрвээ дайралт 2 хоногийн дараа эхэлсэн бол юу болох байсныг би хэзээ ч мэдэхгүй. Бүхэл бүтэн дайны түүх , тэр ч бүү хэл Ойрхи Дорнодын түүх өөр байж болох л байсан.

Иракийн дайралтаас хойш тэнд болон дэлхийн бусад хэсэгт болсон үйл явдлуудаас улбаалан улс төрийн бус бүлэг байгуулах санаа төрсөн юм. Уг бүлгийг Ахмадуудын бүлэг гэх бөгөөд ирээдүйн дайн, мөргөлдөөнөөс сэргийлэх зорилготой байв. Энэ санаа анх Петер, Мандела бид гурвын дунд төрсөн юм.

Nelson-Mandela-and-The-Elders

Мандела 1994 онд Өмнөд Африкийн ерөнхийлөгчөөр сонгогдоод, тангараг өргөхдөө ийнхүү хэлэв.

Бидний хамгийн хүчтэй айдас бол бидний сул доройд биш, харин хэмжээлшгүй их хүчтэйд байгаа юм. Энэ бол түнэр харанхуй бус ихэнхдээ бидэнд айдас төрүүлдэг бидний гэрэл гэгээ. Бид өөрсдөөсөө хэрхэн чадварлаг, авьяастай, сайхан болох вэ? гэж асуудаг. Үнэндээ та бол бурхны хүүхэд, та дэлхий дээр алба хаах гэж төрөөгүй. Өөрийгөө хорьж, хязгаарлавал таны эргэн тойронд байгаа хүмүүс тав тухыг мэдэрч чадахгүй. Бид бүгд хүүхэд шиг гялалзах учиртай. Бид өөрсдийн дотор орших бурхныг алдаршуулах үүрэгтэй төрсөн хүмүүс. Бидний зарим нь ийм чадвартай бус бүгдэд ижил чанар бий. Бид өөрсдийн дотор орших гэрлийг гэрэлтүүлж чадсанаараа бусад хүмүүст ч ингэх боломжийг олгодог. Хэрвээ бид айдсаасаа чөлөөлөгдөж чадвал , бидний гадаад байдал бусдыг чөлөөлж байдаг.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.