Улс улсын залуу, баян, амжилттай яваа Mark Zuckerberg нар

Улс улсын залуу, баян, амжилттай яваа Mark Zuckerberg нар


2007 онд 23 насандаа Mark Zuckerberg (дэлгэрэнгүй) өөрийн дотуур байрандаа бүтээсэн Facebook гэх сайтаараа тэрбумтан болж байсан цаг саяхан. Өнгөрсөн 5 сард 31 нас хүрсэн түүний FB дэх хувь хэдийнээ $9 тэрбум долларт  хүрчээ. Zuckerberg бол хэн бүхний мэдэх хамгийн том амжилт түүхийн эзэн. Гэвч дэлхийн өнцөг булан бүрд түүн шиг технологийн гоц авьяастай залуу энтрепренерүүд байдгийг бид төдийлөн мэддэггүй бололтой. Эдгээр шинэ үеийн Zuckerberg нарыг BI сайт онцолсон байна.


ОХУ: 30 настай Павел Дуров бол Оросын сошиал медиа сайт болох Вконтакте -г үндэслэгч юм.

russia-pavel-durov-is-30-and-cofounded-a-popular-social-network-there-vk

VK-г нээснээс хойш түүнийг олон улсад Оросын Zuckerberg хэмээн нэрлэх болж. Харамсалтай нь орос залуу маань төрсөн нутагтаа амьдрах боломжгүй болсон тул гэрээ орхижээ. Учир нь ОХУ-н засгийн газар түүний компанийн хяналтыг гартаа авах гэж оролдон, түүний эсрэг хүчтэй явуулга хийж эхэлсэн байна. Одоо тэрээр бүх анхаарлаа Telegram Messenger гэх шинэ app дээрээ төвлөрүүлэн ажиллаж байгаа аж. Тэрээр нийт $260 сая долларын хөрөнгөтэй аж.


Ирланд: Patrick болон John Collison нар одоо 26 настай бөгөөд $5 тэрбум долларын үнэлгээ бүхий төлбөр тооцооны Stripe-н үндэслэгчид юм.

ireland-patrick-and-john-collison-26-cofounded-5-billion-payment-company-stripe

Stripe гэх төлбөр тооцооны старт ап компани нь гайхалтай амжилтыг дагуулсан тул ах дүү хоёрыг Ирланд улсын Zuckerberg нар гэх болсон аж. Тус төлбөр тооцооны систем хүрээгээ тэлсээр Австрали, Канад, UK, АНУ гэх улсуудад өргөн ашиглагдаж байна. Одоо дөнгөж 26 настай ах дүүс Цахиурын хөндийд ажиллан амьдарч байна.


Сингапур: 28 настай Quek Siu Rui бол хурдтай өсөж буй борлуулалтын Carousell app-г зохиогч юм.

singapore-28-year-old-quek-siu-rui-cofounded-a-fast-growing-sales-app-carousell

28 настай Quek Siu Rui мөн л их сургуулиа орхин өөрийн Carousell aппаа бүтээжээ. Хэрэглэгчээс хэрэглэгчийн хооронд гэх зарчимтай тус борлуулалтын апп нь Сингапурт хүчийг аваад байгаа юм.


Япон: Yoshikazu Tanaka бол сошиал сүлжээ болох SNS Gree-г үндэслэгч. Түүний хөрөнгө $1.7 тэрбум доллар.

japan-yoshikazu-tanaka-founded-social-network-sns-gree-and-hes-worth-17-billion

26 настай байхдаа Yoshikazu Tanaka өөрийн SNS Gree сошиал нэтворк сайтаа нээж байжээ. 2010 онд тэрээр Японы хөрөнгийн биржийн сайт дээр хамгийн залуу үүсгэн байгуулагч хэмээн бичигдэж байжээ. Одоо тэрээр 33 настай юм.


Канад: 28 настай Michael Litt бол видео маркетингийн старт ап Vidyard-г үндэслэгч юм.

canada-michael-litt-28-cofounded-video-marketing-startup-vidyard

Michael Litt Waterloo-н Их сургуулийнхаа төгсөлтийн ажил болгон видео маркетингийн Vidyard старт апаа байгуулж байжээ. Vidyard саяхан нэр хүндтэй Y combinator хурдасгуур хөтөлбөрийг амжилттай дуусгасан бөгөөд Канадын топ старт апуудын нэгээр нэрлэгдсэн байна. Одоогийн байдлаар $26 сая долларыг амжилттай босгоод байгаа билээ.


Швед: Spotify-н CEO болон үүсгэн байгуулагч 32 настай Daniel Ek. Түүний хөрөнгө $400 сая доллар.

sweden-spotify-ceo-and-founder-daniel-ek-is-worth-400-million-at-age-32

Швед улсын Zuckerberg тэрээр өмнө нь хэд хэдэн старт ап эхлүүлэн түүнийгээ худалдаж байсан арвин туршлагатай нэгэн.


Энэтхэг: Deepak Ravindran бол 27 настай Kannur Их сургуулийг мөн л төгсөлгүй хаяж байсан. Мобайл хайлтын компани болох Innoz-г үүсгэн байгуулагч.

india-deepak-ravindran-27-dropped-out-of-kannur-university-to-found-mobile-search-company-innoz

2008 онд Deepak Ravindran сургуулийнхаа 3 найзтай нийлэн Kannur их сургуулиа төгсөлгүй орхин Innoz-г байгуулжээ. Innoz нь хэрэглэгчдэд текст мессежээр дамжуулан Google болон Wikipedia дээр хайлт хийх боломжийг олгодог аж. Тухайн үед Энэтхэгт мобайл интернетийн үйлчилгээ тун ховор байсан юм. Өнгөрсөн онд тэрээр Innoz-г орхиж Lookup гэх шинэ старт апаа эхлүүлсэн байна. Lookup нь хэрэглэгчдэд бизнесийн байгууллагуудтай шууд чатлах боломжийг олгодог аpp.


Таны бодлоор манай улсын Zuckerberg хэн бэ?


3 Сэтгэгдлүүд

бичих
  1. 3
    Ганзориг

    Удахгүй Монголоос дараагийн Зукерберг төрнө гэдэгт итгэж байна. Танай сайтын хамт олонд амжилт хүсье.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.