Технологийн томчууд нэрээ хэрхэн олсон бэ?

Технологийн томчууд нэрээ хэрхэн олсон бэ?


Старт апуудын хамгийн чухал хэсэг бол нэрээ сонгох. Хүн хэлэхэд амар, богинохон, онцгой утга санаа бүхий нэр олно гэдэг ярвигтай. Зарим нь эхэн үедээ өөрөөр нэрлэгдэж байгаад солигдсон ч түүх бий. Дэлхийн хүн бүхэн мэддэг тэр нэрийг эдгээр технологийн компаниуд хэрхэн олж сонгосон бол? Бид та бүхэнд технологийн томчууд нэрээ хэрхэн сонгосон талаарх сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

Samsung

Samsung гэдэг нь Солонгос хэлнээ “гурван од” гэсэн утгатай. Од бүр нь ” ТОМ, АРВИН, ХҮЧИРХЭГ” гэх үгнүүдийг илтгэх аж. Samsung компанийн анхны бүтээгдэхүүн нь хатаасан загас, жимс ногоо, гоймон байсан болохыг та мэдээгүй л биз. Хэдий анхлан хүнсний бүтээгдэхүүнээс эхлэсэн ч уг компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өргөжин тэлсээр олон салбарт хүч үзэх болжээ. Өнөөдрийн байдлаар Samsung компанийг хүн бүхэн ухаалаг утсаар нь мэдэх боловч тэд даатгал, санхүү, эмнэлэг, нисэх хүчний үйлдвэрлэл гээд бүхий л салбарт ажиллаж байна. 1938 онд үүсгэн байгуулсан Samsung компаниа Lee Byung-chull 1987 онд орхин одов. Түүний хүү Kun-Hee Lee аавынхаа ажлыг үргэлжлүүлэн CEO болж компанийг өнөөгийн энэ чиглэл, төвшинд авчрах эхлэл, үндсийг нь тавьсан байна.

SamsungLogoHistory-730x354

Nokia

Нэгэн цагт гар утасны зах зээлийг дангаараа шахуу ноёрхож байсан Nokia брендийг мэдэхгүй хүн ховор байх. Энэ компани анх электрон бараа бус мод тээрэмддэг байж. Цаас үйлдвэрлэдэг түүхий эдийг бэлддэг гэж ойлгож болно. 1865 оноос үйлдвэрлэлээ эхэлсэн тус компани 1868 онд шинэ тээрэм нээх шаардлагатай болсон тул ус ихтэй Nokiavirta голын хаяанд, Nokia тосгоны хажууд үйлдвэрээ барьжээ. 1967 онд албан ёсоор Nokia Corporation болж резен, кабель, электрон бараа, ойн аж ахуй, эрчим хүч гэсэн дараах таван бизнесийг эрхлэн явуулах болов. Харамсалтай нь 150 жилийн настай Nokia-г Microsoft худалдан авсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх.

nokia-phones

Apple

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй, хэн бүхний мэддэг, агуу компани Apple яагаад ингэж нэрлэгдэх болов. Жобс албан ёсоор компаниа бүртгүүлэхээр болж Matrix Electronics гэх мэт хэд хэдэн нэр бодож олсны үндсэн дээр Apple Computers-г сонгохоор эцэслэн шийдвэрлэсэн байв. Яагаад заавал Apple? Жобс хэлэхдээ: ” Нэгт би алим идэх маш их дуртай, хоёрт утасны жагсаалтын номд Atari-гийн дээр орохын тулд ийнхүү нэрлэсэн.” Тэрээр анх компьютер тоглоом үйлдвэрлэгч Atari компанид ажиллаж байсан юм. Мөн тэрээр оюутан насныхаа ихэнх чөлөөт цагийг найзуудтайгаа хамт алимны аж ахуй дээр өнгөрөөдөг байсан талаар Walter Isaacson-ны номоос уншиж болно. 2007 онд компани Corporation гэх үгээ хасан дан Apple хэмээн нэрлэгдэх болсон билээ.

apple+steve+jobs

LG

Яг л бусад компаниудын адил LG Electronics ч гэсэн энэ нэрээрээ гараагаа эхэлж байсангүй. Хоёр Солонгосын хоорондох дайны дараа электрон бараа үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага үүссэн тул 1958 онд GoldStar компани үүсэн бий болов. Үүнээс өмнө тус компани өөр нэгэн бизнесийг эхлүүлсэн байсан нь химийн компани болох Lak-Hui (Lucky) байлаа. Хоёр компани нэгдэн Lucky GoldStar болон өргөжив. Ийнхүү та бидний мэдэх LG гэх бренд бий болжээ. 1995 оноос эхлэн тус компани LG гэх лого, барааны тэмдгийг албан ёсоор бараа бүтээгдэхүүндээ ашиглаж эхэлсэн байна.

Goldstar_logo21

HTC

Ихэнх хүмүүс энэ нэрийг High Tech Computer гэсэн үгсийн товчлол гэж хариулах биз. Гэвч энэ гурван үсэг нь өөр утга агуулдаг аж. Тус компанийг 1997 онд H.T.Cho, Peter Chou болон Cher Wang нар үүсгэн байгуулжээ. Үүсгэн байгуулагчид өөрсдийн нэрийг бренддээ ашиглахаар шийдсэн тул HTC мэндэлжээ.

Peter-Chou-ex-CEO

Spotify

Энэ нэрийг олсон түүх их хачин байж болох юм. Шведээс гараагаа эхэлсэн тус компанийн нэр Шведээр ямар нэгэн утга илэрхийлдэггүй аж. Компанийн үүсгэн байгуулагч болох Daniel Ek болон Martin Lorentzon нар старт-апдаа нэр бодон олох гэж бүхэл бүтэн өдөржин бодсоны эцэст нэг нь хальт буруу сонсон, Spotify гэх нэрийг дуулжээ. Тэдэнд энэ үг таалагдсан тул тэд энэ үгийг Google-дэж ямар утгатай болохыг нь хайв. Ямар ч илэрц олдоогүй тул тэд шууд л spotify гэх домайн байгаа эсэхийг шалгав. Ийнхүү Spotify мэндлэв. Компани өсөн томрохын хэрээр старт ап бус харин байгууллагын бүтэц зохион байгуулалттай болов. Шинэ бүтэц зохион байгуулалттай болсон тул үүссэн түүхээ хүртэл шинээр өгүүлэх хэрэгтэй болов. Ek хэлэхдээ: “Spotify бол SPOT болон IDENTIFY гэсэн үгсийн нийлбэр” хэмээн тайлбарлажээ.

430x240_Spotify

Amazon

Та бидний сайн мэдэх Amazon.com сайт анх Cadabra хэмээн нэрлэгдэх гэж байжээ. Илбэчний хэрэглэдэг abracadabra гэх үгний хэсэг. Bezos өөрийн ном худалдааны сайтаа хэрэглэхэд маш хялбар, хурдан, яг л ид шидийн мэт байгаасаа гэж хүсэж байсан тул ийнхүү нэрлэхээр шийдсэн байв. 1994 онийг хүртэл Bezos энэ шийдвэртээ бат байсан хэдий ч 1995 онд сайт Amazon нэртэйгээр гарч ирсэн юм. Тэрээр сайтаа хамгийн том Aмазон мөрний нэрээр нэрлэсэн байлаа. Ингэж нэрлэсэн учир нь үүсгэн байгуулагч Bezos-г анхнаасаа л том амбицтай байсныг илтгэх биз.

Сүүлд тэрээр хэлэхдээ: “Хүмүүс cadabra.com-г cadaver.com-тай андуурах бий гэхээс би айж байсан.” Сонирхолтой нь тэрээр сайтаа Relentless.com хэмээн нэрлэх гэж байсан боловч найзуудын шүүмжээс болж мөн больсон байна.

amazon

Google

Хэн бүхэн энэ нэр хэрхэн үүссэнийг мэдэх биз. Дахин сануулахад Google нь Googol гэх 10^100 буюу 1 араас 100 ширхэг тэг гэх тооноос үүдэлтэй. Сонирхолтой нь тэд анх хайлтын системээ BackRub хэмээн нэрлэх гэж байсан гэдэг. Төсөөлөөд үздээ. “Би өчигдөр BackRub-даж үзлээ. Тийм зүйл олсонгүй.

 Хаха. Ер нь л дэмий юм байна.

GoogleBeta-730x419

Lenovo

1984 онд анх LEGEND гэсэн нэртэйгээр Бээжин хотод Lenovo компани үүсгэн байгуулагдсан байна. 1984 эхлэн 2003 оныг хүртэл Legend нэрээ ашиглаж байсан боловч ребрендинг хийн Lenovo болсон байна. Компани томорч олон улсыг хамарсан бизнес хийж эхэлсэнтэй холбогдон худалдааны тэмдэгтэн дээр үл ялиг маргаан үүсэв. Legend гэх бренд нэрийг олон улсад ашиглах боломжгүй байсан тул тэд өмнөх нэрийнхээ Le-г аван латинаар “шинэ” гэх утгатай Novo гэх үгийг нэмж залгав. Ийнхүү Lenovo бренд үүсэн бий болов.

LenovoLegend


НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ LIKE & SHARE ХИЙГЭЭРЭЙ!!!


1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.