Аз жаргалыг түгээдэг компани байдаг болов уу /3 хэсэг/

Аз жаргалыг түгээдэг компани байдаг болов уу /3 хэсэг/



Өмнөх 2-р хэсгийг унших бол ЭНД дарна уу?

ZAPPOS-Г ОЙЛГОХ НЬ

Zappos бизнесийн загвар амжилттай модель учир компани төв байран дээрээ 5000$-н төлбөртэй 2 өдрийн сургалт, семинар, аяллыг хүмүүст санал болгодог байна. Мөн компани видео болон блогоор дамжуулан Zappos-н бизнесийн туршлагыг дагагчиддаа хүргэх үүднээс Zappos Insight нэртэй цахим үйлчилгээг нэвтрүүлэв. Zappos-н аль хэдийнээ бий болгочихсон сайн үйл ажиллагаан дээр тулгуурласан болохоор эдгээр программууд нь өндөр ашигтай байдаг юм.

IMG_3569

КОМПАНИЙН СОЁЛ

Интернет худалдаа эрхэлдэг олон компани дундаас Zappos-г ялгаж өгөх зүйл бол компаний соёл. Амазоны CEO Жеф Безос хэлэхдээ ” Би маш олон компанийг мэднэ. Гэхдээ Zappos шиг компаний соёлтой газрыг би өмнө нь огт харж байсангүй.” Zappos-н уламжлалт бус соёл бол шинийг бүтээгч, амжилттай энтрепренер, CEO Тони Шейн бүтээл. Хэрвээ чи авьяаслаг хүмүүсийг цуглуулан, тэднийг хийж байгаа ажлаасаа авах сэтгэл ханамжтай болгож чадвал гайхалтай үйлчилгээ, хүчирхэг брендийг бий болгох нь маргаангүй.

АЖИЛЛАХ ОРЧИН

Zappos өөрийн хачин жигтэй гэмээр задгай уур амьсгалтайгаар аа алдартай. Ажилчид нь ажил дээрээ бөмбөгөн буугаар дайтах, хамгийн муухай цамцны өдөр, донат идэх гэх мэт тэмцээн явуулах жишээний. Удирдлага нь ажилчдаа унтлагын өрөө, эрүүл мэндийн төв, нээлттэй миктэй цайны газар гэх зүйлсээр хангадаг аж. Хамгийн гайхалтай нь компани их хэмжээний э-мэйл явуулах шаардлагатай үед ажилчид reply-all гэсэн бичигтэй малгай өмсдөг байна.  Энэ бүхэн бүгд зөвхөн хөгжилдөхийн тулд бус харин стратегийн ач холбогдолтой юм. Zappos-н үзэж буйгаар хэрвээ эдгээр хачин жигтэй аргууд нь ажилчдыг ажлаа хийхэд тус нэмэр болж байвал энэ нь хэн хэндээ ашигтайгаар тусах болно. Ажилчид хийж буй ажлаа илүү сайнаар, эрч хүчтэйгээр хийж, компани илүү их инновацлаг болох болно.

102736711-GettyImages-98741523.530x298

Zappos office

АЖИЛД АВАХ БОЛОН СУРГАЛТ

Хөгжилтэй ажлын орчин бий болгох гол түлхүүр бол зөв хүнээ сонгон авахад оршино. Тэд шинээр ажилтан шалгаруулж авахдаа Zappos-н талаарх үгийн сүлжээ бөглүүлэх, тэдний дуртай супер баатрын талаар асуух гэх мэт шалгалтуудыг авдаг байна. Хөгжилдөх болон ажиллахдаа шаргуу, хошин шогийн мэдрэмжтэй хүмүүсийг Zappos авахыг эрмэлздэг аж. Ажилчин компанид тохирох потенциалтай эсэхийг соёлын болон техникийн ярилцлагаар дамжуулан авдаг байна. Шей-н үзэж байгаагаар сайн ажилчдыг олно гэдэг үнэхээр хэцүү аж. Тэрээр хэлэхдээ ” Байгууллагын соёлын хамгийн том дайсан бол хэрээс хэтэрсэн өсөлт. Чи компаниа “би л үүнийг хийж чадна, хийх ёстой” гэх сэтгэлтэй хүмүүсээр бүрдүүлэхийг хүсэх боловч эцэстээ тэр бүхэн чинь тохиролцоо болон дуусна.

Бүх шинэ ажилчид 2 долоо хоног хэрэглэгчдэд утсаар үйлчлэх, 1 долоо хоног агуулахад ажиллах нийт 5 долоо хоногийн сургалтын хөтөлбөрт хамрагдана. Ингэснээрээ ажилчид өөрийнхөө ирээдүйг энэ компанид байгаа болохыг ойлгоно. Хэрвээ тухайн шинэ ажилчин компаниас гарахаар шийдвэл Zappos $2000 долларыг нөхөн төлбөрт санал болгодог байна. (1 хүрэхгүй хувь нь л энэ саналыг зөвшөөрдөг байна.)

zappos-employee-benefits

Анхны сургалт дууссаны дараа шинэ ажилчид 200 цагийн хичээлд хамрагдана. Энэхүү хичээл нь бизнесийн анхан шатны мэдлэгээс ахисан төвшний мэдлэг олгохоос гадна, твиттер хэрхэн ашиглах талаар хүртэл заана. Мөн жилд дор хаяж 9 бизнесийн чиглэлийн ном унших ёстой аж.


ДАРААГИЙН ТУН СОНИРХОЛТОЙ ХЭСЭГТ – ” Zappos-н давуу тал


НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ЦААШ НАЙЗУУДДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ БАЯРЛАЛАА!!!

2 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.